Назарбаевын зээ хүү Лондонд нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан Назарбаев өчигдөр /2020.08.16/ Лондонд нас баржээ. Түүний ээж Дарига Назарбаева “Бидний хайрт Айсултан хорвоог орхиж, манай гэр бүл гүн эмгэнэж байна. Энэ маш хэцүү үед олон нийт биднийг ойлгож, хүндэтгэлтэй хандана гэдэгт найдаж байна” гэсэн байна.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Айсултаны үхлийн шалтгааныг зүрх нь зогссоноос болсон гэж үзэж байгаа аж.

Айсултан Назарбаев нь Казахстаныг 29 жил удирдсан Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаева, олигарх Рахат Алиев нарын хүү юм. Казахстаны Дотоод хэргийн сайдын орлогч асан Рахат Алиев нь таван жилийн өмнө Австрийн шоронд дүүжилж нас барсан байдаг.

Хөл бөмбөгч байсан Айсултан Назарбаевыг Казахстанаас зугтсан гэж хэвлэлүүд бичдэг. Тэрээр 2019 оны аравдугаар сард Лондонд цагдаагийн биед халдсан хэргээр тэнсэн авч байжээ. Шүүхээс түүнийг мансууруулах бодисын хамаарлаас гарах эмчилгээнд хамрагдах үүрэг өгч байв.

29 настай байсан Айсултан өнгөрсөн хоёрдугаар сард Их Британийн эрх баригчдад хандан улс төрийн орогнол хүсэж байжээ. Тэрээр гэр бүлийнх нь зүгээс түүнийг дарамтлахыг оролдож байна гээд “Facebook” хуудсандаа Орос, Казахстаны Засгийн газар хоорондын их хэмжээний авлигын талаар болон АНУ Казахстаны иргэдзэс хулгайлсан тэрбум долларын талаарх мэдээлэл түүнд бий гэж бичиж байв.

Айсултан Назарбаев мөн “Facebook” хуудсаараа дамжуулан Нурсултан Назарбаевын зээ хүү бус хүү нь болохоо мэдэгдэж байсан юм. Тэрээр түүний эцэг гэгдэж байсан Рахат Алиев шиг алуулахаас эмээж буйгаа бичээд Алиевын архиваас өөрийнхөө талаар мэдсэн гэжээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hetsuu shu de(14.146.93.113) 2020 оны 08 сарын 22

gol asuudal ni zaaval har tamhi geed baih yum. Yagaad har tamhi tatdag bolov gedeg asuudal baimaar. buruu shuuh zasaglaltai, daranguilaltai gazriin bolomjtoi zaluu uy ni bodit gadaad yertentstei uchraad, baij boloh sain bolovsrol olohoor ergeed asuuj bn shu de, ooroosoo boloh ergen toirnoos... Bid nariin ene amidral yag zovuu buruu yu gej. Niigem hoorondiin yalga, erh tegsh bish baidlaas bolood bayan yaduu geltgui buh davhraga ooroo savlaj baina. Odoo manai genet haanaas yum garaad irsen shine baychuuliin bag bureldehuun suljeenii daraagiin uy boloh zaluu hairan baina da hoorhii, yana da

1  |  0
Балт(202.126.89.19) 2020 оны 08 сарын 17

Хар тамхичинг үхнл л хүлээнэ. Өөр сонголт үгүй.

0  |  0
Мэд(202.179.24.252) 2020 оны 08 сарын 17

Хар тамхины мансуурал жаргал биш үхэл юм биш үү тамхичид аа

0  |  0
Z(202.9.46.177) 2020 оны 08 сарын 22

Гүй ээ нээрээ Назарбаевын эхнэр гэж үзээгүй дуулаагүй юм байна шүү

2  |  0
ми(64.119.21.25) 2020 оны 08 сарын 18

Яг үнэндээ Дарига гэдэг нь Назарбаевын охин биш харин нууц амраг нь авгай нь гэж энэ үхсэн гээд байгаа хар тамхичин залуу Англид ярилцлага өгсөн в Өөрийгөө ач нь биш хүүхэд нь гэжв Ер нь энэ Лалын шашинтай тэнэгүүд умх замбараагүй балиар хогнууд шүү дээ

1  |  1
d(68.226.67.57) 2020 оны 08 сарын 17

Alchihgui yadgiin Nazarbaev ,mafiin tolgoilogch

0  |  0
d(68.226.67.57) 2020 оны 08 сарын 17

Alchihgui yadgiin Nazarbaev ,mafiin tolgoilogch

0  |  0
Zochin(202.9.46.177) 2020 оны 08 сарын 17

Ээж нь балай авгай дөө

1  |  0
Z(202.9.46.177) 2020 оны 08 сарын 17

Хар тамхины асуудалд орж байсан

0  |  0
Top