Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр /2020.08.17/ боллоо.
Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин – 2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.
МҮОХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал өнгөрсөн баасан гарагт /2020.08.14/ болж, гишүүдийн 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр "Бээжин-2008" олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр сонгогдсон юм. Тэрбээр 2021 онд болох МҮОХ-ны Бүх гишүүдийн ээлжит хурал болтол МҮОХ-г удирдаж ажиллана. Ирэх онд болох ээлжит сонгуулиар дараагийн дөрвөн жилд МҮОХ- г удирдах ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )