МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Түрүүч нь Өглөөний сонины №148 (3214) нүүрт

Бид өмнө нь Монголын үндэсний их сургууль зөвшөөрөлгүйгээр газар хэтрүүлэн барилга барьж буй тухай сурвалжилж байсан. Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах МҮИС нь зэргэлдээх Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн газарт зөвшөөрөлгүй барилга барих, орц гарц хийх зэргээр хууль бусаар удаа дараа халдаж иржээ. Энэ талаар эмнэлгийн удирдлага болон ажилтнууд эсэргүүцэн Газрын албанд дээрх асуудлыг шийдэж өгөх шаардлага тавьж байсан. Иймд бид уг асуудлын дагуу холбогдох газруудад хандан, асуудал хэрхэн шийдэгдсэн талаар дахин сурвалжилж байна. МҮИС нь өөрсдийн эзэмшил болох 746 мкв газрыг зөвшөөрөлгүйгээр хэтрүүлэн 2204 мкв талбайд барилга барьж, хоёр давхар болгон өргөтгөжээ.

Мөн шөнө оройн цагаар барилга барьдаг, ойр хавийн оршин суугчдын тайван байд­лыг алдагдуулдаг, эмнэлгийн ажилчдад халдсан гэх зэргээр хууль бус үйлдлүүд ихээр хийж байсан юм. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Иймд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваа­жаргал сургуулийн удирд­лагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулан ийнхүү барилгын ажлыг албадан зогсоолоо. Мөн тус хорооны нутаг дэвсгэрт буюу эмнэлгийн зүүн урд хэсэгт зөвшөөрөлгүй баригдаж байсан барилгын ажлыг зогсоосон билээ. “Өлзийт Интертрейд” ком­пани тус барилгыг барьж байгаа бөгөөд 2017 онд орон сууц барих архитектурын төлөвлөгөө батлуулж байжээ. Барилга барих зөвшөө­рөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй тус компанид хуулийн хариуцлага хүлээл­гэх, эмнэлгийн алдагдсан газрыг нөхөн олгох үүр­гийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал холбогдох албаныханд үүрэг болгон, хууль бус барилгыг лацдаж үйл ажиллагааг нь зогсоолоо. Ингэснээр ЭХЭМҮТ-ийн газрын маргаан шийдвэрлэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.177) 2020 оны 08 сарын 18

Даварцан шээснүүд. Барьсан бүх барилгы нь буулгаж газраа цэвэрлүүлж ав

1  |  0
зочин(66.181.176.173) 2020 оны 08 сарын 18

эхлээд бариад дараа нь зѳвшѳѳрѳл авдаг байдлыг арилгах байхгүй болгох хэрэгтэй хотоор дүүрэн хагас дутуу цутгамалууд хэзээ баригдаж дуусах буулгах нь мэдэгдэхгүй

1  |  0
Монгол Улсын иргэн(150.129.142.34) 2020 оны 08 сарын 18

Зогсоогоод барахгүй ер нь энэ мэт манай улсын залуучуудын сурч мэдэх хүсэл дээр нь тоглож, хулхи боловсрол олгож асар их мөнгө босгодог сургуулиудыг татан буулгах хэрэгтэй шдэ. Нийгэм эдийн засагт хэрэгцээ шаардлага байхгүй төгсөгчид нь эндээ худалдагч, гадаадад хар ажилчин болоод зогсохгүй эцэг эхийнхээ мөнгийг гадна дотны луйварчдад гулсуулж, хотын өнгө төрхийг баллаж,,ачааллыг ихэсгэж байдаг нь хэнд ч илт.

2  |  0
Top