Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-гаас зохион байгуулж буй онлайн ур чадварын тэмцээнд Монголын баг оролцож байна.
Монголын шигшээ багийн хувьд Азийн хэсгийн сонгосон шалгаруултаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан билээ.
Манай хөвгүүд өчигдөр (2020.08.18) Туркийн шигшээ багийг 149-114, Уганда улсын шигшээ багийг 142-119 харьцаатай хожиж, хэсгээсээ гарах болзол хангасан бол өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Беларус улсын багийн эсрэг хийж, 112 оноо аваад байна.
Тоглолтын үр дүн нэг хоногийн дараа гардаг бөгөөд Беларус болон Монгол Улсын багуудын хожсон нь хэсгээ тэргүүлэх юм. Тэмцээн хуваарийн дагуу маргааш амарч, ирэх баасан гарагаас хасагдах шатны тоглолтууд эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )