Ж.Амгалан: Иргэд хоорондын эрх зүйн маргаан нэмэгдсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Төрийн ордонд өнөөдөр /2020.08.19/ "Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь буюу байгалийн баялаг, төрийн нийтийн өмч болох нь" хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.АМГАЛАН байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтээ цагдаагийн байгууллагын төлөөллийг оролцуулсанд талархаж байна. Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалттай холбогдуулан гэмт хэрэг, аюулгүй байдал талаас нь харж байхад хоёр зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Байгаль орчин, уул уурхайтай холбогдсон гэмт хэргийг шалгах явцад байгаль орчны хохирлын үнэлгээ хийх гэдэг төвөгтэй зүйл байна. Газар нутгийн нэршлийн тухай хууль гэдэг зүйлийг гаргах хэрэгтэй шиг санагдаж байна. Одоо цар тахалтай холбоотой гэмт хэргийг шалгаж байхад эрх зүйтэй холбоотой иргэдийн маргаантай асуудал их байна. Шийдэгдэж өгдөггүй, цааш нь явуулах гэхээр эрх зүйн талаас нь маргаан үүсдэг. Гэрээний, гэрээний эрх зүйн тухай хуулийг оруулах боломж байна уу. Энэ хоёр хууль бол эх нутгийн бүрэн бүтэн байдалд маш чухал ач холбогдолтой юм. Төрийн нийтийн гэдэг нэршлийг нь ард түмэнд ухуулаад ойлгуулчих байх гэж бодож байна" гэв. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэ(99.229.251.229) 2020 оны 08 сарын 23

Төрийн, ард нийтийн өмч мөн гээд л болоо бишүү?!! Ганц үг л оруулаад энэ донгодоод байгаа хүмүүсийн амыг таглаад өгөөч!!!!!

0  |  0
Top