Төрийн ордонд яг одоо сүүлийн үед нийгэмд хүчтэй маргаан өрнүүлж буй Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар хэлэлцүүлэг хийж байна.
Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж заасан байдаг бөгөөд энэ заалтыг олон иргэд эсэргүүцэн, тэмцэлд уриалах хүртлээ олны анхаарлыг татаж байгаа билээ.
"Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу Байгалийн баялаг ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ БОЛОХ НЬ" хэлэлцүүлгийг Төрийн ордноос шууд дамжуулж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ (Эхний хэсэг)
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлан, улмаар энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж, мөрдөж байгаа билээ.
Олон нийтийн зүгээс тус хуулийн хэсэгт "Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж заасан нь гадны иргэдэд газар нутгаа зарах боломжийг нээж өглөө хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон МАН-ын бүлгийн зүгээс Төрийн ордонд бүх талыг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтыг тайлбарлах нь зөв байх. Төрийн нийтийн өмчийг хэрхэн ашиглах вэ гэдгийг Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар тодруулсан гэж ойлгож болно. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлана гэж. Алсын хараа гэж баталлаа, ард түмэндээ өгөөжтэй бодлого хэрэгжүүлнэ гэж заалаа. Одоо ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулна. Энэ нь уул, ус болон байгаль дэлхийдээ хохиролгүй байна гэсэн үг. Үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үедээ шударга тэгш хүртээнэ гэж заасан. Зөвхөн хэсэг бүлэг, цөөн хүн үр өгөөжийг нь хүртэх биш нийт ард түмэндээ хүтээмжтэй байхад чиглэнэ гэдэг агуулгыг хуульчилсан юм. Энэхүү агуулгаар бусад холбогдох хууль нь өөрчлөгдөх учиртай. Одоо боловсруулалтын шатандаа явна. Төрийн нийтийн өмч гэдгийг айхтар буруу зүйл гэж бодоод байна. Гадныханд газар зарах гэж байна гэсэн ташаа, худал мэдээлэл тарааж байгаа юм. Үүнийг бид ТЕГ, ЦЕГ болон хуулийн байгууллагаар шалгуулсан. Тийм мэдээлэл ор үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Төрийн нийтийн өмчийг хэн нэг нь санаанаасаа зохиосон юм биш. Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэхэд гарсан үг" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт оролцож буй иргэн Л.Мөнхсайхан хууль санаачлагчдад хандан "Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад болохоор нийтийн гэдэг үг орж ирсэн байна. Нийтийн гэдэг үгийг ард түмний гэж ойлгох нь зөв үү. Хоёрдугаарт, газрын хэвлийн дэх баярлаг, бүх лицензийг өмчлөгч нь ард түмэн гэж ойлгож болох уу. Гуравдугаарт, стратегийн бус ач холбогдолгүй ордыг хэн эзэмших вэ. Үндсэн хууль хүчин төгөлдөр, хэрэгжиж байна. Энэ хуулиар Монголын бүх ард түмэн бүгдээрээ лицензийн өмчлөгч мөн үү" гэх асуултыг тавилаа.
Түүний асуултад УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Нийтийн өмч гэдэг нь өргөн ойлголттой. Төрийн өмч, шашны өмч зэрэг бүгд багтаж байгаа юм. Нийтийн өмчийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь л төрийн өмч шүү дээ. Байшин бол төрийн өмч, газар нь төрийн нийтийн өмч гэж ойлгож болно. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн болохоор Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад нийтийн өмч гэж тусгаж өгсөн" гэлээ.
Харин нэмэлт мэдээллийг хууль зүйн доктор О.МӨНХСАЙХАН өглөө. Тэрбээр "Иргэдийн хувьд байгалийн баялгийн өмчлөгч нь төр гэж ойлгодог. Учир нь, тухайн төр нь ард түмнээ төлөөлж байдаг. Гэхдээ тэр байгалийн баялгаа хэн өмчлөх вэ гэдгийг нэрлэхдээ өөр өөрөөр нэрлэдэг. Миний мэдэж байгаагаар гуравхан улсад л ард түмний өмч гэж нэрлэсэн байдаг. Улсын өмч, ард түмний өмч, төрийн өмч гэж нэрлэх нь ямар ч ялгаагүй. Агуулга нь адилхан юм. Ард түмэн гэдэг үгийг ирээдүйн иргэд ч багтана. Нийтийн гэдэг үг нь өргөн утгатай. Энэ хүрээнд манай хууль тогтоомж хөгжиж байна. Стратегийн орд болон бусад бүх баялгийг хамруулсан ерөнхий зарчим нь бий. Түүгээрээ шийдэгдээд явна" гэв.
УИХ-ын гишүүн асан Д.ЛҮНДЭЭЖАНЦАН "Үндсэн хууль бол маш их маргаан мэтгэлцээний дундуур гарсан. Харин ч нуруутай гарсан гэж боддог. Зохион байгуулагдсан ард түмнийн төр гэж нэрлэдэг. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон УИХ бол ард түмний төлөөлөл. Үүнээс илүү төлөөллийг гаргаж чадахгүй байна. Төрийн өмч гэдэг нэрээр 1992 оноос явж ирсэн. Төрийн өмчийг УИХ-аас авахуулаад л лиценз тараагаад явсан. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдгийг тодруулмаар байна гэх яриа их явсан. Хэд хоног ярьсан. Төрийн өмч гээд хэлчихсэн чинь эзэн нь улсаа мэдэж, иргэн нь усаа хашдаг гэдэг шүүмжлэл гараад байсан юм. Ард түмний өмч гэхээр тэр 3.2 сая иргэн яаж цуглах юм. Эндээс улбаалж төрийн нийтийн өмч гэж нэрлэсэн юм. Төр нь шийдвэрээ гаргана, харин иргэдээсээ асууна гэдэг утгаараа оруулж баталсан. Харин бусад зүйлийг нь холбогдох хуулиараа тодорхой болгож өгнө гэж ярьцгаасан юм" гэдгийг тодотголоо.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА (II хэсэг)
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР "Нийт ард иргэдээрээ ярьж, хэлэлцэж, санаа зовж байгаа асуудалд шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулсанд баярлалаа. Нийтийн өмч хулгайлагдсан 30 жил боллоо. АНУ-д долоон хаус авлаа л гэнэ, нийтийн өмчөөр л авсан. "Оюутолгой", "Бороо Гоулд" болон Дубайн гэрээ, "Эрдэнэт"-ийн 49, 51 хувь гээд л. Үндсэндээ 2381 лиценз санаа зовмоор байдалд байна. Тиймээс иргэд хүсэлт, зоригоо илэрхийлж байгаа юм. Энэ шүүмжлэл улс, эх орныхоо төлөө санаа зовсон явдал уу, гүтгэлэг тараасан төрийн эсрэг гэмт хэрэг үү. Үүнд тайлбар өгнө үү. Төр, нийтийн гэдэг чинь ард түмний өмч, утга нэг гэж ярьж байна. Тэгвэл ард түмний, улсын өмч гэдэг нэрээрээ ороход юу садаа болоод байгаа юм" гэж асуулаа.
Харин "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үед маш их ярилцсан. УИХ дээр таван өдөр хэлэлцүүлэг өрнөсөн. Улс төрийн нам, эвсэл ч байр сууриа илэрхийлсэн. Харин хамгийн зөвшилцөж, ойлголцож гарч ирсэн нь төрийн нийтийн өмч гэдэг үг. Ингэж нэрлэх нь буруу зүйл байхгүй. Үндсэн хуулийн 6.2 дахь заалт дээр тал, талууд байр сууриа илэрхийлж байна. Миний хувьд олон нийтийн дунд яригдаад байгаа шиг газрын баялгийг гаднын иргэдэд өмчлүүлэх зүйл рүү орсон юм огт байхгүй. Үндсэн хуулийн оршин байж байгаа гол зорилго нь төрийн дур зоргыг хязгаарлах гэдэг нь үнэн. Манай 1992 оны Үндсэн хууль, сая өөрчлөлт орсон тогтолцоо нь төрийн хамгийн сайн суурийг бэхжүүлсэн тогтолцоо гэж бодож байна. Ийм тогтолцоо нь хүн төрөлхтний үнэт зүйл. УИХ-ын гаргаж байгаа хууль нь буруу гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд өгч болно, Дараагийн сонгуулиар дүнг нь тавьж болно" гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуултад товчхон хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН "Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад нийтийн гэдэг үгийг хэрэглэнэ, хэрэглэхгүй, эсвэл ард түмнийх болгон гэж маргацгаасан юм. Үндсэн хуулийн эхийг өлгийдөж байгаа хүмүүс юу ярьсан гэхээр "Нийтийн өмч гэдэг бол өөр ойлголт, төрийн нийтийн өмч гэдэг бол бас ондоо ойлголт. Төрийн өмч гээд орохоор эрх мэдэлтэй хүмүүс газар нутгаа зараад дуусна, тэгэхээр байж болохгүй. Төр гэдэг бол зөвхөн бүх нийтийн өмч, байнга солигдож байдаг аппарат. Тийм болохоор төрийн гэдэг үгийг авчихсан юм. Төрийн нийтийн өмч гэдэг ойлголт, тодорхойлолтоо маш тодорхой болгож өгөх хэрэгтэй. Төрийн болон Орон нутгийн тухай хууль тэр чигээрээ өөрчлөгдөнө" хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД "Асуудал байна уу гэвэл байна. Асуудал Үндсэн хуулийг агуулгадаа биш. Харин удаан, хариуцлагагүй, мэдээллээ өгдөггүй байдалтай холбоотой байна. Үндсэн хуулийн Цэцэд яг энэ асуудлаар ХҮН-аас хандсан. Харамсалтай нь, гомдлыг нь хүлээж аваагүй. Дахиад процесс явж байна. УИХ нь тайлбар хэлдэггүй. Энэ байдал нь явсаар байгаад өнөөдөр тэсрэлт болж байна л даа. Асуудал нь шийдвэр гаргадаг байгууллага, төрийн байгууллагад байна. Гадаадаас авсан хандив болох 800 сая ам.долларыг юунд зарцуулсан нь тодорхойгүй. Энэ мэт удаан байна аа. Бид хоёр жил Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дээр орж ирсэн. Бидний ярьсан нэг ширхэг ч санал тусгагдаагүй. Парламент, Ерөнхийлөгч хоёр л шийдээд баталсан шүү. Маш олон заалтаас ухралт хийсэн шүү, та нар. Одоо та нар хариуцлагаа хүлээгээд, мэдээллээ өгдөг байгаач ээ гэж хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлэгт оролцож буй ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.АМГАЛАН байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтээ цагдаагийн байгууллагын төлөөллийг оролцуулсанд талархаж байна. Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалттай холбогдуулан гэмт хэрэг, аюулгүй байдал талаас нь харж байхад хоёр зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Байгаль орчин, уул уурхайтай холбогдсон гэмт хэргийг шалгах явцад байгаль орчны хохирлын үнэлгээ хийх гэдэг төвөгтэй зүйл байна. Газар нутгийн нэршлийн тухай хууль гэдэг зүйлийг гаргах хэрэгтэй шиг санагдаж байна. Одоо цар тахалтай холбоотой гэмт хэргийг шалгаж байхад эрх зүйтэй холбоотой иргэдийн маргаантай асуудал их байна. Шийдэгдэж өгдөггүй, цааш нь явуулах гэхээр эрх зүйн талаас нь маргаан үүсдэг. Гэрээний, гэрээний эрх зүйн тухай хуулийг оруулах боломж байна уу. Энэ хоёр хууль бол эх нутгийн бүрэн бүтэн байдалд маш чухал ач холбогдолтой юм. Төрийн нийтийн гэдэг нэршлийг нь ард түмэнд ухуулаад ойлгуулчих байх гэж бодож байна" гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ "Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилж, гарын үсгээ зурахдаа байгалийн баялаг дээр анхаарсан. Тухайн үед Үндсэн хуулийн 6.2 заалтыг хөндөөгүй учраас саналыг чинь оролцуулах боломжгүй гэдэг тайлбарыг өгч байсан. Маш олон удаа хэлэлцсэн. Ажлын хэсгээс хөндөгдөөгүй заалтыг ярьж, хэлэлцэх боломж байхгүй гээд хаачихсан зүйлийг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хөндөөд оруулж ирсэн. Ажлын хэсэг сайн ажилласан байх гэж бодож байна. Ажлын хэсгээс төрийн нийтийн өмч гэдгээр нь оруулж ирсэн. Үүнийг нэг ойлголтод хүргэх ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 8 )
Улс үндэснийхээ эрх ашгаас урваад байна уу. Эх орныхоо газар нутгийн төлөө монголчууд бид өнөөдөр санаа зовниж байна. Их хаадын хараал жатгыг амсах вий дээ, та нар. Тэнгэрийн цээрлэл хүлээж тэнгэрт дэвшин ”дахин хүмүүжих”-ээр очих вий дээ. Болох болохгүй юманд оролцоод байгаа та нар, өнөөдөр төр барихыг оромцоглож байгаа та нар, тухайлбал Занданшатар мэтийн хүмүүс цээрлэл хүлээх вий дээ. Юманд хэмжээ хязгаар, хугацааг бийг санаарай. Тэнгэр заяат монгол улс үүрд мөнх оршино.\n
Үндсэн хуулиэд орсон нийтийн өмч гэж оруулж өгсөн нь хятад орос бусад орнуудын өмч гэсэн үг биш харин энэ бол БНМАУ-н үндсэн хууль учраас зөвхөн монгол хүн монгол улсын газар нутаг дотор үйлчлэнэ гэсэн үг юм. Харин тэр нэг хуулийн заалтанд бол цагаан дээр хараар өмчлуулснээс бусад газрыг гадаадын болон датаадын иргэн харъялалгүй хүнд өмчлуулж болно гэсэн ёстой аюултай заалтыг нэн дариу илрүүлж устгаж ард түиэн эх орон элгэн нутаг үр хойчоо газар нутгаа хамгаалах ариун үүргээ УИХ-н гишүүд нэр төртэйгээр биелүүлэх хэрэгтэй болжээ.
Үндсэн хуулиэд орсон нийтийн өмч гэж оруулж өгсөн нь хятад орос бусад орнуудын өмч гэсэн үг биш харин энэ бол БНМАУ-н үндсэн хууль учраас зөвхөн монгол хүн монгол улсын газар нутаг дотор үйлчлэнэ гэсэн үг юм. Харин тэр нэг хуулийн заалтанд бол цагаан дээр хараар өмчлуулснээс бусад газрыг гадаадын болон датаадын иргэн харъялалгүй хүнд өмчлуулж болно гэсэн ёстой аюултай заалтыг нэн дариу илрүүлж устгаж ард түиэн эх орон элгэн нутаг үр хойчоо газар нутгаа хамгаалах ариун үүргээ УИХ-н гишүүд нэр төртэйгээр биелүүлэх хэрэгтэй болжээ.
Үндсэн хуулинд төрийн нийтийн өмч гэж заасан энэ нь зөвхөн монгол газар нутаг т монгол хүнд л үйлчилнэ гэж бодож байна ---- нийтийн гэдэг үг нь монгол улсад л хамаатай болохоос гадаадын хүмүүсд өмчлүүлж болно гэсэн утга биш гэж бодож байна. Харин өөо нэг хуулийн заалтан дээр өмчлүүлснээс бусад гэзэрыг үадаад дотоодын болон харъялалгүй хүн өмчилж болно гэсэн заалт бол цагаан дээр хараар бичигдээд одоо хэрэгжээд явж байгааг нэн дариу зогсоож тэр нэг хуулийн заалтыг устгаж хүчингүй болгох хэрэгтэй.
Үндсэн хуулинд төрийн нийтийн өмч гэж заасан энэ нь зөвхөн монгол газар нутаг т монгол хүнд л үйлчилнэ гэж бодож байна ---- нийтийн гэдэг үг нь монгол улсад л хамаатай болохоос гадаадын хүмүүсд өмчлүүлж болно гэсэн утга биш гэж бодож байна. Харин өөо нэг хуулийн заалтан дээр өмчлүүлснээс бусад гэзэрыг үадаад дотоодын болон харъялалгүй хүн өмчилж болно гэсэн заалт бол цагаан дээр хараар бичигдээд одоо хэрэгжээд явж байгааг нэн дариу зогсоож тэр нэг хуулийн заалтыг устгаж хүчингүй болгох хэрэгтэй.
Eheleed delgerengui ni unshchih
Хуц, долир сдак яагаад ард тумний омч гэхээсээ айгаад Нийтийн болгочихвоо, хэзээ 1 боломжтой уедээ зарж худалдаж, хулгайлахын тулд ийм заалт оруулсан, Ард тумний омч гэж хэлэхээсээ айсаны учраа хэлэхгуй байгаа биздээ
Хуц, долир сдак яагаад ард тумний омч гэхээсээ айгаад Нийтийн болгочихвоо, хэзээ 1 боломжтой уедээ зарж худалдаж, хулгайлахын тулд ийм заалт оруулсан, Ард тумний омч гэж хэлэхээсээ айсаны учраа хэлэхгуй байгаа биздээ