С.Ганбаатар: 6.2 заалтад шүүмжлэлтэй хандах нь төрийн эсрэг гэмт хэрэг үү!

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Төрийн ордонд өнөөдөр /2020.08.19/ "Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь буюу байгалийн баялаг, төрийн нийтийн өмч болох нь" хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР "Нийт ард иргэдээрээ ярьж, хэлэлцэж, санаа зовж байгаа асуудалд шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулсанд баярлалаа. Нийтийн өмч хулгайлагдсан 30 жил боллоо. АНУ-д долоон хаус авлаа л гэнэ, нийтийн өмчөөр л авсан. "Оюутолгой", "Бороо Гоулд" болон Дубайн гэрээ, "Эрдэнэт"-ийн 49, 51 хувь гээд л. Үндсэндээ 2381 лиценз санаа  зовмоор байдалд байна. Тиймээс иргэд хүсэлт, зоригоо илэрхийлж байгаа юм. Энэ шүүмжлэл улс, эх орныхоо төлөө санаа зовсон явдал уу, гүтгэлэг тараасан төрийн эсрэг гэмт хэрэг үү. Үүнд тайлбар өгнө үү. Төр, нийтийн гэдэг чинь ард түмний өмч, утга нэг гэж ярьж байна. Тэгвэл ард түмний, улсын өмч гэдэг нэрээрээ ороход юу садаа болоод байгаа юм" гэж асуулаа.  

Харин "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үед маш их ярилцсан. УИХ дээр таван өдөр хэлэлцүүлэг өрнөсөн. Улс төрийн нам, эвсэл ч байр сууриа илэрхийлсэн. Харин хамгийн зөвшилцөж, ойлголцож гарч ирсэн нь төрийн нийтийн өмч гэдэг үг. Ингэж нэрлэх нь буруу зүйл байхгүй. Үндсэн хуулийн 6.2 дахь заалт дээр тал, талууд байр сууриа илэрхийлж байна. Миний хувьд олон нийтийн дунд яригдаад байгаа шиг газрын баялгийг гаднын иргэдэд өмчлүүлэх зүйл рүү орсон юм огт байхгүй. Үндсэн хуулийн оршин байж байгаа гол зорилго нь төрийн дур зоргыг хязгаарлах гэдэг нь үнэн. Манай 1992 оны Үндсэн хууль, сая өөрчлөлт орсон тогтолцоо нь төрийн хамгийн сайн суурийг бэхжүүлсэн тогтолцоо гэж бодож байна. Ийм тогтолцоо нь хүн төрөлхтний үнэт зүйл. УИХ-ын гаргаж байгаа хууль нь буруу гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд өгч болно, Дараагийн сонгуулиар дүнг нь тавьж болно" гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуултад товчхон хариулт өглөө. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(70.181.124.42) 2020 оны 08 сарын 20

Buruu hiiseer zuv geed zytgedeg baidlaa boliochee.ard olond todorhoi oilgolt uguh heregtei.hoerdmol urga gej baihgyi shyydee.Ganbaatariin zuv.ard olnii tarhiig ugaahaa boliochee

0  |  0
Bat(202.9.46.179) 2020 оны 08 сарын 19

Хэнд ч ойлгомжтой үгээр л гаргачихсан бол энгэх үү эрхмүүд эцэг өвөгдөөс уламжилан иргэн газар нутгаа соц ком байгуулах үедээ ихэнхийг нь хятдад нилээд хэсгийг нь орсод өгсөн одоо эрхмүүдийн үед үлдсэнийг нь өгөөд төсвөөс идсэн мөнгөөрөө гадагшаа явцгаах уу хэдэн малчид эндээ баймаар байна сан

0  |  0
Top