Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 6.2 заалтыг ТӨР НЬ ШИЙДВЭРЭЭ ГАРГА, ИРГЭДЭЭСЭЭ АСУУ гэдэг утгаар тусгасан

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Төрийн ордонд өнөөдөр /2020.08.19/ "Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь буюу байгалийн баялаг, төрийн нийтийн өмч болох нь" хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр иргэн Л.Мөнхсайхан хууль санаачлагчдад хандаж "Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад болохоор нийтийн гэдэг үг орж ирсэн байна. Нийтийн гэдэг үгийг ард түмний гэж ойлгох нь зөв үү. Хоёрдугаарт, газрын хэвлийн дэх баярлаг, бүх лицензийг өмчлөгч нь ард түмэн гэж ойлгож болох уу. Гуравдугаарт, стратегийн бус ач холбогдолгүй ордыг хэн эзэмших вэ. Үндсэн хууль хүчин төгөлдөр, хэрэгжиж байна. Энэ хуулиар Монголын бүх ард түмэн бүгдээрээ лицензийн өмчлөгч мөн үү" гэх асуултыг тавилаа.

Түүний асуултад УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Нийтийн өмч гэдэг нь өргөн ойлголттой. Төрийн өмч, шашны өмч зэрэг бүгд багтаж байгаа юм. Нийтийн өмчийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь л төрийн өмч шүү дээ. Байшин бол төрийн өмч, газар нь төрийн нийтийн өмч гэж ойлгож болно. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн болохоор Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад нийтийн өмч гэж тусгаж өгсөн" гэлээ. 

Харин нэмэлт мэдээллийг хууль зүйн доктор О.МӨНХСАЙХАН өглөө. Тэрбээр "Иргэдийн хувьд байгалийн баялгийн өмчлөгч нь төр гэж ойлгодог. Учир нь, тухайн төр нь ард түмнээ төлөөлж байдаг. Гэхдээ тэр байгалийн баялгаа хэн өмчлөх вэ гэдгийг нэрлэхдээ өөр өөрөөр нэрлэдэг. Миний мэдэж байгаагаар гуравхан улсад л ард түмний өмч гэж нэрлэсэн байдаг. Улсын өмч, ард түмний өмч, төрийн өмч гэж нэрлэх нь ямар ч ялгаагүй. Агуулга нь адилхан юм. Ард түмэн гэдэг үгийг ирээдүйн иргэд ч багтана. Нийтийн гэдэг үг нь өргөн утгатай. Энэ хүрээнд манай хууль тогтоомж хөгжиж байна. Стратегийн орд болон бусад бүх баялгийг хамруулсан ерөнхий зарчим нь бий. Түүгээрээ шийдэгдээд явна" хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн асан Д.ЛҮНДЭЭЖАНЦАН "Үндсэн хууль бол маш их маргаан мэтгэлцээний дундуур гарсан. Харин ч нуруутай гарсан гэж боддог. Зохион байгуулагдсан ард түмнийн төр гэж нэрлэдэг. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон УИХ бол ард түмний төлөөлөл. Үүнээс илүү төлөөллийг гаргаж чадахгүй байна. Төрийн өмч гэдэг нэрээр 1992 оноос явж ирсэн. Төрийн өмчийг УИХ-аас авахуулаад л лиценз тараагаад явсан. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдгийг тодруулмаар байна гэх яриа их явсан. Хэд хоног ярьсан. Төрийн өмч гээд хэлчихсэн чинь эзэн нь улсаа мэдэж, иргэн нь усаа хашдаг гэдэг шүүмжлэл гараад байсан юм. Ард түмний өмч гэхээр тэр 3.2 сая иргэн яаж цуглах юм. Эндээс улбаалж төрийн нийтийн өмч гэж нэрлэсэн юм. Төр нь шийдвэрээ гаргана, харин иргэдээсээ асууна гэдэг утгаараа оруулж баталсан. Харин бусад зүйлийг нь холбогдох хуулиараа тодорхой болгож өгнө гэж ярьцгаасан юм" гэдгийг тодотголоо. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkhh(81.193.129.67) 2020 оны 08 сарын 20

botox baihgui , yasaan baih uu

0  |  0
Үнэн(150.129.141.127) 2020 оны 08 сарын 20

Ард иргэдээсээ асууна гэдэг худал. Үндсэн хуулиа ард түмний саналаар батлаагүй луйварчид уул уурхайн лицензийг яг асууж харагдаач. Лүндээ бол хуулийн луйварчин. Түүнийг ард түмэн яагаад дахин сонгоогүйг энэ тэнэг ойлгохгүй л явна.

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 20

Hujaa

0  |  0
shal hudalaa bursan (192.82.75.117) 2020 оны 08 сарын 20

ene ovgon odoo boliosoi doo.dandaa hudalaa buranaa.anh vndesen huuliin zasbar bol togs togoldor bolson geed l soliorood baisan daa.mongold nad shig aguu huulich barag alga uhaanii yum l yriad baidag da.getel ih hurald 30 jil bolohodoo oligtoi neg huuli hiisen gebel vgui dee..

1  |  0
Top