О.Мөнхсайхан: Улсын өмч, төрийн өмч, ард түмний өмч гэж нэрлэх нь ямар ч ялгаагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Төрийн ордонд өнөөдөр /2020.08.19/ "Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь буюу байгалийн баялаг, төрийн нийтийн өмч болох нь" хэлэлцүүлэг өрнөж байна.

Энэ үеэр иргэн Л.Мөнхсайхан хууль санаачлагчдад хандаж "Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэгт ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Харин Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад болохоор нийтийн гэдэг үг орж ирсэн байна. Нийтийн гэдэг үгийг ард түмний гэж ойлгох нь зөв үү. Хоёрдугаарт, газрын хэвлийн дэх баярлаг, бүх лицензийг өмчлөгч нь ард түмэн гэж ойлгож болох уу. Гуравдугаарт, стратегийн бус ач холбогдолгүй ордыг хэн эзэмших вэ. Үндсэн хууль хүчин төгөлдөр, хэрэгжиж байна. Энэ хуулиар Монголын бүх ард түмэн бүгдээрээ лицензийн өмчлөгч мөн үү" гэх асуултыг тавилаа.

Түүний асуултад УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Нийтийн өмч гэдэг нь өргөн ойлголттой. Төрийн өмч, шашны өмч зэрэг бүгд багтаж байгаа юм. Нийтийн өмчийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь л төрийн өмч шүү дээ. Байшин бол төрийн өмч, газар нь төрийн нийтийн өмч гэж ойлгож болно. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн болохоор Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад нийтийн өмч гэж тусгаж өгсөн" гэлээ. 

Харин нэмэлт мэдээллийг хууль зүйн доктор О.МӨНХСАЙХАН өглөө. Тэрбээр "Иргэдийн хувьд байгалийн баялгийн өмчлөгч нь төр гэж ойлгодог. Учир нь, тухайн төр нь ард түмнээ төлөөлж байдаг. Гэхдээ тэр байгалийн баялгаа хэн өмчлөх вэ гэдгийг нэрлэхдээ өөр өөрөөр нэрлэдэг. Миний мэдэж байгаагаар гуравхан улсад л ард түмний өмч гэж нэрлэсэн байдаг. Улсын өмч, ард түмний өмч, төрийн өмч гэж нэрлэх нь ямар ч ялгаагүй. Агуулга нь адилхан юм. Ард түмэн гэдэг үгийг ирээдүйн иргэд ч багтана. Нийтийн гэдэг үг нь өргөн утгатай. Энэ хүрээнд манай хууль тогтоомж хөгжиж байна. Стратегийн орд болон бусад бүх баялгийг хамруулсан ерөнхий зарчим нь бий. Түүгээрээ шийдэгдээд явна" хэмээн ярилаа. 

УИХ-ын гишүүн асан Д.ЛҮНДЭЭЖАНЦАН "Үндсэн хууль бол маш их маргаан мэтгэлцээний дундуур гарсан. Харин ч нуруутай гарсан гэж боддог. Зохион байгуулагдсан ард түмнийн төр гэж нэрлэдэг. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон УИХ бол ард түмний төлөөлөл. Үүнээс илүү төлөөллийг гаргаж чадахгүй байна. Төрийн өмч гэдэг нэрээр 1992 оноос явж ирсэн. Төрийн өмчийг УИХ-аас авахуулаад л лиценз тараагаад явсан. Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэдгийг тодруулмаар байна гэх яриа их явсан. Хэд хоног ярьсан. Төрийн өмч гээд хэлчихсэн чинь эзэн нь улсаа мэдэж, иргэн нь усаа хашдаг гэдэг шүүмжлэл гараад байсан юм. Ард түмний өмч гэхээр тэр 3.2 сая иргэн яаж цуглах юм. Эндээс улбаалж төрийн нийтийн өмч гэж нэрлэсэн юм. Төр нь шийдвэрээ гаргана, харин иргэдээсээ асууна гэдэг утгаараа оруулж баталсан. Харин бусад зүйлийг нь холбогдох хуулиараа тодорхой болгож өгнө гэж ярьцгаасан юм" гэдгийг тодотголоо. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бас нэг сонгогч(202.21.100.210) 2020 оны 08 сарын 20

О.Мөнхсайхан минь Х.Батулгын үгээр явж сайхан нэр хүнд шалдаа уналаадаа.

0  |  0
Монгол хүн (64.119.26.2) 2020 оны 08 сарын 20

Мөнхсайхан минь амныхаа хэмжээгээр хуцаарай. Бидний асуудал хятад хүнд хамаагүй шүү луухаан минь.

0  |  0
ТЭНЭГ НӨХӨР(103.80.210.18) 2020 оны 08 сарын 20

МӨНХСАЙХАААН БАГА ТЭНЭГТЭЭРЭЙ.

0  |  0
ХАРМСАЛТАЙ(103.80.210.18) 2020 оны 08 сарын 20

ЭНЭ МӨНХСАЙХАН ГЭДЭГ НӨХӨР ЯМАР Ч ОЮУНЛАГ ХҮНИЙ ШИНЖГҮЙ ЯРИАТАЙ ХҮН БАЙНА ЛЭЭ. МУИС ИЙН ХУУЛИЙН СУРГУУЛЬ ЖИНХЭНЭ УТГААРАА АВИЛАГЧДЫГ ТӨГСӨГДӨГТ ХАОАМСАЛТАЙ.ОЮУТАН АХУЙГААС НЬ ТОЛГОЙД НЬ СУУЛГАЖ ӨГДӨГ БОЛОЛТОЙ

0  |  0
Үнэн(103.229.122.248) 2020 оны 08 сарын 19

Иөнхсайхан бол МУИС-аас төрсөн авилгалчдын нэг. Батсуурь гээд дээд шүүхийн шүүгч, Эрдэнэтийн 49 -ийн авилгалч шүүгч мөн МУИС-т багшилж байсан тэргүүний доктор гэж байгаа. МУИС-ийн Хуулийн сургуулийг хаах хэрэгтэй. Дандаа авилгалчид бэлтггэдэг, багш нар нь авилгалч докторууд, Өрд түмнийн санал хураахгүй Үндсэн хууль өөрчилнө гэдэг авилгалч хуульчид МУИС-аас төрдөг.

0  |  0
Top