Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлан, энэ оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж, мөрдөж байгаа билээ.
Олон нийтийн зүгээс тус хуулийн хэсэгт "Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн" гэж заасан нь гадны иргэдэд газар нутгаа зарах боломжийг нээж өглөө хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон МАН-ын бүлгийн зүгээс Төрийн ордонд бүх талыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
ШУУД ҮЗЭХ
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР "Төрийн нийтийн өмч гэдэг тодорхойлолтыг тайлбарлах нь зөв байх. Төрийн нийтийн өмчийг хэрхэн ашиглах вэ гэдгийг Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар тодруулсан гэж ойлгож болно. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлана гэж. Алсын хараа гэж баталлаа, ард түмэндээ өгөөжтэй бодлого хэрэгжүүлнэ гэж заалаа. Одоо ба ирээдүйн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулна. Энэ нь уул, ус болон байгаль дэлхийдээ хохиролгүй байна гэсэн үг. Үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үедээ шударга тэгш хүртээнэ гэж заасан. Зөвхөн хэсэг бүлэг, цөөн хүн үр өгөөжийг нь хүртэх биш нийт ард түмэндээ хүтээмжтэй байхад чиглэнэ гэдэг агуулгыг хуульчилсан юм. Энэхүү агуулгаар бусад холбогдох хууль нь өөрчлөгдөх учиртай. Одоо боловсруулалтын шатандаа явна. Төрийн нийтийн өмч гэдгийг айхтар буруу зүйл гэж бодоод байна. Гадныханд газар зарах гэж байна гэсэн ташаа, худал мэдээлэл тарааж байгаа юм. Үүнийг бид ТЕГ, ЦЕГ болон хуулийн байгууллагаар шалгуулсан. Тийм мэдээлэл ор үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Төрийн нийтийн өмчийг хэн нэг нь санаанаасаа зохиосон юм биш. Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэхэд гарсан үг" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 7 )
цагтаа Элбэгдорж, С.Баяр, Баярцогт, Сайханбилэг нар ч БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ гэж хэлсэн юм шүү
Хуулийг хэн батладаг вэ? Хэсэг бүлэг хүмүүс тэр хэсэг бүлэг хүмүүс хоорондоо ярилцан хуйвалдаад яаж ч батлаж болно, тэр батлагдсан хууль ард түмний эрх ашгийг үнэхээр хамгаалдагсан бол хэн ч эсэргүүцэхгүй, гэтэл хууль батлаж байгаа нөхдүүд өөрсдийн л эрх ашигийн төлөө хуулийг дураар өөрчлөж буй нь илхэн, өнөөдөр юу ч гэж сайхан ярьж болно харин маргааш ямар ч аюул хор уршиг дагуулж болзошгүй !!!!
Ene nokhoriin tolgoi Mongoliin 1 mm gazriin yne khyrekh yy! S.bayar gdg alkash yalaa? Shaaagaadaarai muu sida mini!
энэ новшнууд ингэж л байдаг. Хариуцлага хүлээх болбол юу гэж хуцах бол. Ийм новшнуудыг сонгож байдаг мөн тэнэг улсууд
Муу гахай толгойт Занданшатар Чи ямар хариуцлага хулээдэг бол, Естой нэг овчигнож Байна уу, Монголчууд бугдээрээ босс чадна шуу
ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭД ЗАРАГДСАН НУТГАА БУЦААЖ АВЧ ЧА|ДАХ УУ? ЯАСАН АЙМААР ЮМ.
BODIT BAIDAL DEER YAMAR BAIIGAAG HARAHGUI .HARHIIG ch HUSEHGUI BAIGAA YU M BAINALDAA..................TEHEER TA NAR CHADAHGUI BOL BID HIILIEDEE...............................