
Барилгын нурангид өнгөрөгч тавдугаар сарын 18-ны өдөр дарагдаж нас барсан 15 настай хүүгийн ар гэрийн зүгээс мэдээлэл өглөө.
Хүүгийн эгч "Одоогийн байдлаар хэрэгт холбогдох хоёр байгууллага ямар ч холбоогүй байгаа. Хүүг ажилд зуучилсан "Самушил" гээд компани байгаа. Тэр компани барилгын хог цэвэрлүүлнэ гэж авч яваад хүнд даацын хана нураалгасан. Даацын хана толгойн тус газар нь унасан учраас газар дээрээ нас барсан.
Ерөнхий сайдад насанд хүрээгүй хүүхдүүдийг ажилд зуучилдаг байгууллагууддаа хяналт тавих хүсэлт тавьсан.
Талийгаачийн ээж нь бие муу, хэвтэрийн хүн байдаг. Ажилд зуучилсан компанийн зүгээс биеийн хөгжил сайтай учир ажилд зуучилсан юм шиг байгаа юм. Насанд хүрээгүй хүүхэд ажилд яагаад зуучилж байгаа юм бэ гэхэд мэдэхгүй гэж хариулсан. Ямар нэгэн байдлаар хохирол барагдуулаагүй. Ажиллуулсан газар эмгэнэл илэрхийлсэн. Зуучилсан байгууллага нь ийм хэрэг зөндөө гардаг, байцаагч нь холбогдоогүй тохиолдолд ар гэрийн гомдлыг хүлээн авахгүй, хуулиараа явна гэсэн. ХАБ-ын зааварчилгаа өгөх тал дээр хоёр тал бие бие рүүгээ чихсэн байдалтай байгаа.
Цагдаагийн байгууллагаас хэрэг удааширна, хүлээ гэх тайлбар өгсөн. Бид бүхний хувьд гомдолтой байна. "Самушил" компанийн үүсгэн байгуулагч манайд байнга ийм хэрэг гардаг гээд сууж байгаад нь гомдолтой байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )