Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, захирагч нарт цахимаар үүрэг, ажлын чиглэл өглөө.
Тэрбээр, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудад хандан удирдлагын арга барилаа өөрчилж, хуулийг дээдлэн, алба хаагчдад аливаа зүйлийг өөрөө биечлэн хийж үзүүлэн, зааж, зөвлөж, үлгэр дууриалал нь болж, зарчимч шударга, хуульч ажиллагаагаар манлайлан, тэднийг идэвхжүүлж, урам зориг өгч, дэмжиж ажиллах, хариуцсан ажилдаа өөриймсөг, сэтгэлээсээ, идэвх санаачилгатай ажиллах, алба хаагч бүрийг иргэдтэй зөв боловсон, соёлтой харьцаж, ажил үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангуулж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэхэд онцгой анхаарах, мөн сүүлийн үед цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэндэд халдах, албан үүрэг гүйцэтгэлтэй нь холбогдуулан гүтгэх, доромжлох зэргээр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх явдал ихээр гарч байна алба хаагчдын аюулгүй байдал хангагдана гэдэг ард иргэд айх аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Тиймээс алба хаагчдынхаа хуулиар хамгаалсан эрх ашгийг хамгаалах тал дээр онцгой анхаарч ажиллах зэрэг цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүлэх, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвар, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг дээшлүүлэх зэрэг тодорхой үүрэг, ажлын чиглэлийг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )