Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Монгол ялна” хэмээх уриатай өрсөлдөж асан Х.Баттулгын ялалтын цуурай намдаагүй байхад дараагийн сонгууль айсуй. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэгэн жил хүрэхгүй хугацаа үлджээ. Чухам “Монгол ялсан” эсэхийг тун удахгүй ард түмэн дүгнэх учраас энэ тухай бодол чилээхгүй. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн тухайд олон нийт гурван зүйл дээр голлон маргаж байна. Үүнээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч хугацаанд гурван зүйлд анхаарчээ гэж болохоор.
Юуны өмнө тэр Зүүнбаян, Тавантолгойн чиглэлд тавьж байгаа төмөр замын ажилд хамгийн их санаа чилээж байгаа хүн. Амралтын өдөр бүхэн шахам бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх замаар ажиллаж байгаа учраас сайшаахаас өөр аргагүй. Тус төмөр зам бол Монгол Улсын эдийн засагт нэгэн шинэ эргэлт бий болгож, гэрэл гэгээ асаах томоохон бүтээн байгуулалт гэдэгтэй ам зөрөх хүн үгүй байх. 1993 он, П.Очирбатаас эхлэн, Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө сонгожээ.
Гагцхүү өнгөрөгч хугацаанд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, Гүйцэтгэх засаглалын тэргүүн шиг ажил байдалтай байн байн танилцаж, үүрэгдэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар ажилласан түүх байхгүй. Явсан түүх гэвэл нефтиэр дээлээ мялаах, тууз хайчлах төдий л байх. Ингэж анхаарсан нь үгүй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн чиг үүрэгт засгийн ажилд шууд хутгалдаж ороод байх ёс бас байхгүй. Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч Н.Багабандийг агентлагаар айлчилж, тэдний ажилтай хутгалдлаа хэмээн хууль дүрэм ярин бөөн маргаан дэгдээж байсан гэдэг.
Энэ утгаараа бол У.Хүрэлсүх Х.Баттулгыг төмөр замаар байн байн явлаа хэмээн хэд хэд “донгодсон” байх учиртай. Гэтэл “донгодох” бүү хэл сайшааж байгааг харвал тэд улс орны төлөө эрх ашгаа нэгтгэж чадаж байна гэж харж болохоор.
Үүнийг иргэд олон нийт хоёр янзаар тайлбарлаж байна. Юуны өмнө үндэсний томоохон бүтээн байгуулалтад ингэж анхаарал хандуулж байсан Ерөнхийлөгч урьд өмнө байгаагүй. Үнэхээр зүтгэж хичээж байна. Эх орноо, Монголоо гэсэн сэтгэл харагдана хэмээн магтах аж. Харин нөгөө талаас Х.Баттулга Ерөнхийлөгч болохоосоо өмнө төмөр замын хэрэгт холбоотойгоор маш их хэмжээний мөнгөний асуудлаар шалгагдаж байтал Ерөнхийлөгч болсон учраас энэ асуудал замхарсан. Түүнээс гарцаагүй яллуулах байсан. Одоо түүнийгээ цагаатгах ажил хийж яваа гэх барин тавин яриа ч бий. Аль нь ч бай бүтээн байгуулалтад сэтгэл чилээдэг Төрийн тэргүүн байгаа нь юу юунаас сайн хэрэг. Ерөнхийлөгч нэгэнтээ их мөнгөний асуудалд ороод түүнийгээ их бүтээн байгуулалтын ажлаар цагаатгах гэж байгаа бол буруушаах юун. Өчүүхэн барааныг их цагаан уусган авах нь элбэг. Тэгэхээр энэ тал дээр Монгол ялсан, ялагдсан эсэхийг эцсийн эцэст ард түмэн л шүүнэ. Х.Баттулгатай холбогдох төмөр зам дамжин гаргасан гэх мөнгөний асуудлыг хүмүүс хангалттай бичиж, сонссон учраас энд нуршаад яахав. Хэн ч тоохоо больсон Н.Энхбаярыг хүртэл төмөр замын ажилтай танилцахыг урьсан гэхээр ихээхэн анхаарал хандуулж байгаагийн шинж биз ээ. Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засагт гэрэл гэгээ асаахыг чухалчилж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Хоёрдугаар асуудал бол сүүлийн үед төрийн өндөр дээд албан тушаалтан, алба хашиж байсан нөхдийг хоморголон шалгаж, яллахыг нь яллаж байгаа нь ардчилсан нийгмийн түүхэн дэх нэгэн шинэ үзэгдэл юм. Ганц, хоёроор нь яллаж байсан түүх бол байдаг. Гагцхүү хоморголон яллаж байсан нь цоо шинэ үзэгдэл учраас нийгэм, олон нийт хоёр талцан цочирдуу хүлээн авч байх шиг. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, Н.Номтойбаяр нарын олон хүнийг шүүхээс гэм буруутайд тооцож яллав. Харин энэ бүх асуудлыг Х.Баттулгатай холбон тайлбарлаж байгаа нь Ерөнхийлөгч шүүх эрх мэдэл бүхий томилгоо хийдэг хуультай учраас хардаж байгаа болов уу. Хардах эрх нь ч бий, шалтгаан ч байж болох юм. Яагаад гэхээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд, алба хашиж байсан нөхдийг олноор хоморголон ялласан тохиолдол нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаатай яах аргагүй давхцаж байна. Эсвэл олны ярьж байгаа зүйл ортой байхыг үгүйсгэхгүй. Бидний хувьд бол Монгол Улсын шүүх биш учраас энд ял өгсөн өгөөгүй, буруу зөв гэдгийг тунгаан дүгнэх учиргүй. Гагцхүү энэ тухайд олон нийтийн хандлага хаашаа хэрхэн эргэж, Ерөнхийлөгчид хэрхэн хаяглагдаж байгааг л дурдах гэсэн юм.
Тэгвэл нэг хэсэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүмүүсийг улс төрийн зорилгоор хорьж цагдаж байна гэх. Шаардлага чухам юунд байгааг мэдэх юм алга. Бидэнд ил байгаа мэдээлэл болон шүүхийн тогтоол шийдвэрийг харахад тэд яах аргагүй гэмт хэрэг үйлдсэн байна. Гэм буруу байсан болоод Монгол Улсын шүүхээс ялласан байж таарна. Гэтэл зарим хуульчдын тайлбарлан хүргэж байгаагаас харвал үнэхээр улс төрийн үнэр ч гарах шиг. Үүнийг бататгах мэт зарим улстөрчид ил чадахгүй ч далдхан үг чулуудаж байна. Олон хууль тогтоомж зөрчиж ялласан гэх тайлбар бол үй олон бий. Ингэхээр хүний эрх талаасаа ч хөндөгдөх асуудал гарч ирэх хандлагатай.
Үүнээс улбаалан бодохоор Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр төрд шударга ёс тогтоож, авлига хээл хахуулийг цэгцлэх гэж байгаа бол сайн хэрэг. Харин шударга ёс тогтоох нэрээр хүний эрх зөрчиж, хэлмэгдүүлэлт явуулж байгаа бол буруу байж таарна гэх хоёр дүгнэлтийн өмнө өөрийн эрхгүй зогтусна. Ямартай ч энэ асуудал нь олны хардаж байгаа шиг Ерөнхийлөгчтэй хамаарах бол энэ төрд хариуцлага тооцдог салхи орж байгаа нь сайн хэрэг. Олон жил ихэс дээдсийн асуудал хаалттай байсан учраас одоо ингэх цаг нь ч болсон.
Мөнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга “Алдарт эх”-ийн одон хүртэх бүх эхчүүдийг Төрийн ордонд авчирч, өөрийн биеэр гардуулан өгч байгаа нь аанай л олны анхаарлыг хоёр хувааж орхив бололтой. Нэгдүгээрт, урьд өмнө “Алдарт эх”-чүүдийг бултаар нь Төрийн ордонд залж одон тэмдэг гардуулж байсангүй. Зөвхөн олны анхааралд байдаг цөөн эхчүүдийн төлөөлөл очдог байсан. Энэ жил сонгуулийн жил учраас Ерөнхийлөгч эхчүүдийг дүүрэг дүүргээр нь Төрийн ордонд авчирч одон өгч байна. Тэр ч бүү хэл аймаг тус бүрээр явж байна гэх шүүмжлэл ч гарах болжээ.
Нөгөө хэсэг нь болохоор эхчүүдийг царай зүс, нэр алдраар нь ялгаварлахгүй бүгдийг нь Төрийн ордонд авчирч одон гардуулж байгаа нь сайн хэрэг. Эхчүүд ч Төрийн ордонд Ерөнхийлөгчийн гараас одон гардаж байгаадаа туйлын баяртай байгааг бид харж сууна. Эхчүүдээ ялгаварлалгүй “Алдарт эх”-ийн одон гардуулж байгаа нь одонгийн нэр хүндийг өсгөж байна. Эхчүүд ч баяртай байгааг цахим орчин, амьдрал дээрээс харж болно. Тэгэхээр сонгуулийн кампанит ажил ч бай, юу ч бай энэ бол нэг талаар эхчүүдийн үнэмлэмжийг өсгөж байгаа сайн хэрэг. Аанай л сонгуулийн кампанит ажлаа эхчүүд, эхийн одонгоор өсгөн эхэлж байгаа бол бүр л сайн хэрэг биз дээ. Монгол Улсын төрөөс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Алдарт эх” одонг дагалдах мөнгөн урамшуулалтай олгож эхлээд нэгэн жарныг үдсэн. Энэ бол тогтсон заншил, цаашид энэ хэрээр мөнгөн урамшуулал нь өсөөд явбал сайн л биз. Сонгууль зуурын юм шиг харагдаж байгаа ч Төрийн тэргүүний хүн амаа өсгөх бодлогын нэг хэлбэр байгаасай гэж хүснэ.
Өдгөөгийн Төрийн тэргүүнд ийм л гурван асуудлыг хар цагаантай нь хослуулан нааж байна. Аливаа зүйл хар цагаантай, гэрэл сүүдэртэй явж байж сая бий болдог. Энэ мэт зүйлийг харж суухад Монгол ялсан, ялагдсан эсэхийг харах л үлдэж дээ гэж бодогдоно. Тэгээд ч цаг хугацааны адармаатай зам дээр нэгэн мөчид Х.Баттулгыг дэнслэх орон зай хүлээж л байгаа. Хамгийн ойрын дэнс бол айсуй Ерөнхийлөгчийн сонгууль юм.
Сэтгэгдэл ( 12 )
Kyue mun shan amitan shuu. manai eok
Өөрийг нь ялла
Эхийн алдар одонг эх үрсийн баяраар гардуулдаг байхад яах гэж зарлигаа ингэж удааж гаргадаг байнаа. Сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлчихсэн одон авсан ээжүүдэд одонг нь нэг бүрчлэн гардуулах ажил хийж байна. Одоо 21 аймгаар явж одонгоо гардуулах байх.
Эргүү мал бөхийг нэг өдрийн өмнө ч гэсэн огцруулж, шоронд хийж улсаас хулгайлсан 1.2 тэрбум долларыг улсын орлого болгоё.
монгол түмэн ядарч байхад хэдэн тэрбумаар идэж худлаа ярьдаг хүмүүст шорон үзүүлэх нь зөв амьдралаас тасраад өөрсдийгөө эхээс баян төрсөн юм шиг ярихыг яанаа ялыг харин ч бага өгч байна бат -үүл гэх мэтийн гэнэт их баяжсан хүмүүс ялаа үүрэх л хэргэтэй дээ
Монгол наймаачинд ялагдсан.
naad.luivarchingaasaa.2021.ond.salj.avah.yamsan
пялдагадаад байгаа юмуу\n
лалар
Монгол муухай Лагдаж бн. Зүүн баянгийн иөмөр замыг барьж байгаа талаар баярлаж бахархаж их ярих юм. Нэг асуулт бн. “Юу зөөх юм?” Нүүрс зөөхгүй. Женкогийн ирээдүыд бий болох компанийн нэг бүтээгдхүүн зөөнө. Өөр тэр төмөр замаар юу ч явахгүй.
Монгол муухай Лагдаж бн. Зүүн баянгийн иөмөр замыг барьж байгаа талаар баярлаж бахархаж их ярих юм. Нэг асуулт бн. “Юу зөөх юм?” Нүүрс зөөхгүй. Женкогийн ирээдүыд бий болох компанийн нэг бүтээгдхүүн зөөнө. Өөр тэр төмөр замаар юу ч явахгүй.
За .даа жэнкод хийсэн юм юу ч байхгүй байгааг мэдэж байж 3 гэж бичиж .... хүний хийсэн төмөр замыг очиж харах хийсэн ажил уу ? Луйварчид бүгдээрээ баяжаад дэвжээд яваад байхад нүдэнд торсон гаэц нэгийг н л шоронд хийлээ ... энэ н тэгээд шударга уу ёсуу өшөө авалт уу эсвэл монгол ялчихсан уу ? ..... хийх ажил аа мэдэхгүй хийж чадах ухаан хүрэхгүй байгаа учир ганц чадах цаг барах нөхцөөх ажил н эмэгтэйчүүд эхчүүдийн баяраар өгдөг алдарт эхийн одонг өдөр бүр төрийн ордонд очсон газар болгондоо өгөх н бөх бахын тэнэглэл үү ... өөрийгөө худалч хулгайч гэдэгээ баталсан бөх бахын яриа н мартагдаагүй