Ц.Цэрэнпунцагийн эрээ цээргүй шунал их хуралд ил боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

“Алтан шаахай өмсөвч алцан майга нь арилахгүй” гэдэг ёж үг бий. УИХ-ын гишүүн болсон ч хувийн ашиг сонирхол нь арилахгүй шуналын ад нь хатгасан гишүүд байна. Төрөөр хамгаалалт хийж бизнесийн орчноо тэлэх, хууль хяналтын байгууллагынханаас хараат бусаар булхай луйвраа явуулах нэг зам нь төрийн гишүүний сэнтий гэж бодогсод одоо ч байгаа нь монгол төрийн эмгэнэл. Үүний тод жишээ Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг юм. Тэрбээр, парламентын чуулганы хуралдааны эхний өдрөөс хойш шахам хувийн бизнестэйгээ холбоотой байр сууриа илэрхийлсээр ирсэн. Бизнесийн орчныг дэмжих эрх зүйн бодлого байх ёстой нь үнэн. Үүнд анхаарах ёстой нь ч үнэн. Өөрөө уул уурхайн бизнесийн томоохон төлөөлөгчдийн нэг атлаа худлаа саймширхан бизнесийнхээ хамгаалалтыг хайж эхэлснээ ийнхүү зарлах нь түүний нүүр шир болсныг илтгэнэ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс хэлэлцэх асуудлаас нэрээ татаад явчих хэрэгтэй. Тэр жил Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байхад хувьдаа “Отгонтэнгэр” их сургуультай Д.Оюунхорол, “Аварга” дээд сургуультай Б.Бат-Эрдэнэ нар хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарч явж байсан юм.

Гэтэл өнгөрөгч мягмар гарагт хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Ц.Цэрэнпунцаг гишүүн “Хөрөнгө оруулагчдыг буцааж байгаа шалтгаан нь Засгийн газартай шууд холбоотой”  хэмээн ил цагаан хэлж байх юм.

Mонгол Улсын эдийн засгийг тэлэх бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ Засгийн газар удаа дараа илэрхийлээд байгаа. Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоодугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайдаар томилогдохдоо “Худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгоход чиглэсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжин төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна” гэдгийг Ц.Цэрэнпунцаг гэлтгүй Монголын ард түмний өмнө зогсож байгаад чуулганы танхимын индрээс ганцхан сарын өмнө мэдэгдсэн. Засгийн газар ашигт малтмалын лиценз олголтыг хуулийн дагуу, эмх цэгцтэй болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихгүй байх, орон нутгийн оролцоотой шийдвэрлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль эхтэйгээ зүй зохистой харилцах асуудлыг ярьсаар атал ийнхүү дөргүй бух шиг зүтгэж эхэллээ.

Мөн тэрбээр байнгын хорооны хуралдаан дээр “Хайгуулын лиценз олголтыг хөнгөвчил. Байгаль орчноо хамгаална, эх дэлхийгээ хайрлана гэж ярьдаг хүмүүсээс болж найман жилийн дараа Монголд уул уурхай гэж байхгүй болно. Лиценз авсан хүмүүс хайгуул хийгээд ашиглана гэхээр Засгийн газар шалтаг тоочоод ажиллуулдаггүй. Уул уурхайн яам, Засгийн газар нь хаана байгаа нь мэдэгддэггүй” хэмээн ёстой мэдэмхийрч байх юм. Уул уурхайн бизнестэй Ц.Цэрэнпунцаг л Уул уурхайн яам Төрийн ордны баруун хойно байдгийг одоо болтол мэдэхгүй байв гэж.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэн­пунцагийн 51 хувийг нь эзэмшдэг “Аспайр майнинг лимитед” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байрлах Могойн голын нүүрсний ордыг ухахаар 2018 оноос хойш янз бүрийн арга хэрэглэж байгаа ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, нутгийн иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг илгээж байсан билээ. Увс, Завхан, Хөвсгөл аймгийг дамнан ухахаар бэлтгэл базаагаад байгаа гишүүн хуульгүй явмаар байна гэдгээ яагаад ийнхүү илэрхийлэх болов. Хамгийн инээдтэй нь Ц.Цэрэнпунцаг “Лицензийг орд болгоод ашиглах эрхийг нь Засгийн газар олгох хэрэгтэй. Орон нутгийн лобби бүлэг, гадна байгаа улстөрчид попорч байгаад зогсоодог байдалд хатуу анхаарал тавих хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хуулийн өөрчлөлтийг яаралтай оруулж ирж, хамгаалалтыг сайжруул” гэж байх юм. Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон нутгийн иргэд “Хариуцлагатай уул уурхай явуул. Нөхөн сэргээлт хий” л гэж байгаа болохоос “бүгдийг нь зогсоо, боль” гэж шаардаад байгаа юм алга. Гэтэл Ц.Цэрэнпунцаг гишүүн “Би хариуцлагатай баймааргүй байна” гэж гэдийж байгаа нь Монголын төр хэн нэгэн бизнесмений халаасанд орох дөхсөнийг илтгэж байх шиг. Түүний төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг гэхээсээ илүү хувийн компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бизнесийн хаалт байсан гэдэг нь дэндүү тодорхой уншигдаж байна. Жижиг бизнес эрхлэгчид нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болоод байхад том гарын “нүүрсчид” болох Ц.Цэрэнпунцаг нарт хууль хамаагүй, төрийн хамгаалалт доор харин ч “ухмаар байна” гэдгээ эрээ цээргүй мэдэгдэж эхлэв. Энэ мэтчилэн төр бол бизнес. Төр бол бизнесийн гал хамгаалагч гэж боддог гишүүдийн тоо нэгээр нэмэгдсэн юм байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч зургаадугаар сарын 24-ний өдөр сонгуульд санал өгөх үеэрээ “УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг олон хүн орж ирдэг. Уул уурхайн бизнес эрхэлж буй хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д толгой хоргодох байдал ажиглагдаж байгаа. Уул уурхайн бизнестэй хүмүүсийг төрөөс хол байлгах ёстой” хэмээн мэдэгдэж байсан. Харамсалтай нь хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэгчлэн Ц.Цэрэнпунцаг дур зоргоороо аашилж байгаа нь, гадаадын хөрөнгө оруулалт гэх гоё үгний цаана төрийн хамгаалалт доор уурхайгаа ухмаар байна гэдэг өөхөнд боосон үг нь ард түмэнд таалагдсангүй. Нутаг усаа хайрлаж хамгаалах чинхүү хүсэлтэй монголчуудыг популист хэмээн хээв нэг доромжилж суух юм. Гарьдын толгой том юм байлгүй. Гэхдээ ямар ч том толгой хуулийн өмнө бөхийх ёстой юм аа. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хэлж байсан үгсийн алийг нь ч тэр өөртөө тусгаж аваагүйг бодоход уурхайгаа ажиллуулахаар дэндүү яарч байгаагаас нь харж болно.

Түүний хэлснээр бол УИХ хууль баталж, Засгийн газар хамгаалж байгаад Цэрэнпунцагтангуудыг уурхай ухуулах ёстой юм байх. Гадны хөрөнгө оруулалт гэдэг гоё ганган үгний цаана бизнесээ явуулах гэж зүтгэдэг ийм нэг байдал бий болоод удаж байна. Монгол руугаа гадны хөрөнгө оруулалт татах гэж, таатай орчныг бүрдүүлэх гэж дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад Байнгын хорооны хурал дээр зөвхөн өөрийгөө ярьдаг чинь шуналын хэмжүүр чинь дүүрэх болоогүйг харуулж өглөө.

Эрхэм гишүүн та тангараг өргөс­нөөр “Аспайр майнинг лимитед”-ийн хувьцаа эзэмшигч, уул ус тонон ухагч бус түмнийхээ төлөө үйлчлэх үүрэгтэй төрийн түшээ болсон гэдгээ санах хэрэгтэй.

Э.БОЛД

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.177) 2020 оны 08 сарын 30

Цайрчихсан энэ нөхөр Монголын баялагыг Америкруу зөөх гээд улайрч байна да. Хөвсгөлчүүд нутагаа ухуулбал уравсантай адил юм болно. Үсэрээд л хоолны хэдэн халлтар төгрөг өгнө биз.

0  |  0
Ээж(103.26.194.148) 2020 оны 08 сарын 30

АРХИНЫ ХОГ ЯМАР ӨӨДТЭЙ АМЬТАН БАЙХАВ ДЭЭ ТӨРД ОРЖ ШУНАЛАА БИЕЛҮҮЛЭХ САНААТАЙ БИТГИЙ ГОРЬД ЭХ ОРНООС МИНЬ ЗАЙЛААРАЙ ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ МУУ БӨХӨНЦӨР ЯРШИГ Л БНА ШҮҮ

0  |  0
Дулмаа(103.26.194.148) 2020 оны 08 сарын 30

ЦЭРЭНПУНЦАГ МЭТ БОЛОВСРООГҮЙ ШУНАЛЫН ДЭВҮҮД ИХ ХУРАЛД ҮНЭНДЭЭ ХЭРЭГ АЛГА ИЙМ МАЛААС ДОЛООН ДОР ЮМЫГ СОНГОЖ Л БАЙДАГ ЗАВХАНЫХАН ИЧИЖ ҮХЭЭСЭЙ МАРТАГДСАН ДУУЛЬ БОЛСОН МУУ БӨХӨНЦӨР ЗАЙЛААРАЙ МОНГОЛЫН МИНЬ БАЯЛАГИЙГ ХЯТАДТАЙ НИЙЛЖ УХНА ГЭНЭ ҮҮ ДАЛД ОРООРОЙ ХҮН ХОГ МИНЬ

0  |  0
Зочин(103.212.116.35) 2020 оны 08 сарын 29

Монгол улс маань мандан бадрах цаг ирнэ. Харин эрхэм дээдсүүдээ Монгол улсыг мандан бадраах хойч үедээ боломж олгохын тулд лиценз нэрээр байгаа баялгаа ойрын 30-40 жилд ухаад дуусгаж болохгүй шүү. Лицензийг хязгаарла!!!

0  |  0
зочин(202.9.40.55) 2020 оны 08 сарын 29

пизда. байгаль орчин сүйтгэгчийн нэг. энэ тэнэгийг сонгодог тэнэг ард өрөвдөлтэй боловч хамгийн гол нь байгаль, хөвсгөл нуур ” нет” болно.

0  |  0
мөөгөө(202.126.88.53) 2020 оны 08 сарын 29

ер нь чичирээд л дайраад бгаа шүү...шуналтай өгөр юм да

0  |  0
Зочин(66.181.161.119) 2020 оны 08 сарын 29

Үүнээс хойш түүнээс цааш Жем ууж, Жи мобайл барихгүй. Андгайлж байна.

0  |  0
Зочин(202.21.108.193) 2021 оны 01 сарын 15

Энэ хун тийм муухай хун бишээ, харж л бгаарай та нар, юм бол муулах овчтэй хумуус бх юмаа, уг хунийг нь сайн мэдэж бж муулдаа

1  |  2
Bi(66.181.179.227) 2020 оны 08 сарын 28

Hmmm , iim humuusiig tenger nirgeesei!!!

1  |  0
жээм (64.119.17.156) 2020 оны 08 сарын 29

БАГАБАНДИЙН АРХИЙГ ЗАРЖ ЖААХАН ЮМТАЙ БОЛСОН ОДОО ХУЖАА НАРТАЙ НИЙЛСЭН НОХОЙ БОЛЦОНЫГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ Л ЗАВХАНЫХАН СОНГОЦОН ТААРСАН ЮМНУУД

2  |  0
аймаар(180.235.184.5) 2020 оны 08 сарын 28

Ямар зах замбараагүй шуналтай алмас вэ энэ Цэрэнпунцаг гээч....Хичнээн олон айл гэр бүл энэ хүний үйлдвэрлэдэг архины балаг гай зовлонг амсаж байгаа билээ дээ.Өшөө дээр нь нутаг уул усыг минь ухаж уйлуулах нь дутаж дээ.Зайлаач гай минээ.

2  |  0
иргэн(103.10.22.179) 2020 оны 08 сарын 28

ЛУС САВДАГ ХИЛЭГНЭХ ВИЙ ДЭЭ \n

1  |  0
Хүн(66.181.185.166) 2020 оны 08 сарын 28

Их хуралд хэн суудаг нь яах гэж суудаг нь энэ мэт тодорхой.

1  |  0
harhun (66.181.161.30) 2020 оны 08 сарын 28

hiij bgaa uildel helj bgaa ugnees n huniig dugnej bolno.

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 28

China

0  |  0
инж..(66.181.177.78) 2020 оны 08 сарын 28

Завханы 2 -оос их юм гарна аа

1  |  0
халтар оркуудад(192.82.71.251) 2020 оны 08 сарын 30

хөөе оркуудаа, бизнесийн орчинг сайжруулж байж улс хөгжинө шүү. Бизнесмэнүүд энэ улс орныг авч явдаг юм!!! Юу ч хийж үзээгүй, баялаг бүтээж мэдэхгүй гарууд юм хийж бүтээж бга хүнийг боорлоод. Толгойдоо жаахан салхи оруулаачээ!!!!

1  |  3
Марал(66.181.189.118) 2020 оны 08 сарын 30

Энэ хүнд буруу ярьсан зүйл алга эх оронч нэртэй рекэтчид даварсаар сүүлдээ шоронд орцгоосон, төр татвараа авч бгаа бол хамгаалах ёстой

0  |  3
Lhamaa(59.153.112.28) 2020 оны 08 сарын 27

ene tolgoin olgoi bolson shunlin tulamnuudig songood bdag nyhdyyd bas sonin bna shyy idej hahaj stadahgyi yhehiin stagt 8m daavuu orood iljreh beind hemjeegyi hyryngy hereggyi shunalaa darj amidar yr hyyheddee lai yryylsen tenegyyd olon yum be

0  |  0
Lhamaa(59.153.112.28) 2020 оны 08 сарын 27

ene tolgoin olgoi bolson shunlin tulamnuudig songood bdag nyhdyyd bas sonin bna shyy idej hahaj stadahgyi yhehiin stagt 8m daavuu orood iljreh beind hemjeegyi hyryngy hereggyi shunalaa darj amidar yr hyyheddee lai yryylsen tenegyyd olon yum be

0  |  0
Lhamaa(59.153.112.28) 2020 оны 08 сарын 27

ene tolgoin olgoi bolson shunlin tulamnuudig songood bdag nyhdyyd bas sonin bna shyy idej hahaj stadahgyi yhehiin stagt 8m daavuu orood iljreh beind hemjeegyi hyryngy hereggyi shunalaa darj amidar yr hyyheddee lai yryylsen tenegyyd olon yum be

0  |  0
Lhamaa(59.153.112.28) 2020 оны 08 сарын 27

ene tolgoin olgoi bolson shunlin tulamnuudig songood bdag nyhdyyd bas sonin bna shyy idej hahaj stadahgyi yhehiin stagt 8m daavuu orood iljreh beind hemjeegyi hyryngy hereggyi shunalaa darj amidar yr hyyheddee lai yryylsen tenegyyd olon yum be

0  |  0
МУУ ЁР(103.80.210.18) 2020 оны 08 сарын 27

ТОЛГОЙ БОЛ ОЛГОЙ НӨХӨР Ш ТЭ. ДУУГҮЙХЭН Л АРХИА ЗАРААД ЯВЖ БАЙХГҮЙ.БӨХ Л БОЛ БӨХ.ГЭХДЭЭ БАТ-ЭРДЭНЭ АВАРГА Л ШУНАЛ НЬ АРАЙ ГАЙГҮЙ ЮМ УУДАА.

0  |  0
mnbv(193.80.233.238) 2020 оны 08 сарын 27

nugej\nl shuu

0  |  0
Иргэг(66.181.181.105) 2020 оны 08 сарын 30

Эр хүн байж яасан муухай шуналтай өөдгүй эр хүн бэ? Сайхан бөх гэж хүндэлж явсан.Ийм муухай хүн байж ээ.Нэр харахаар яс хугар гэж!! Наад хормойгоор байгаа хэдэн халтар цаас чинь эргээд нэрийг чинь цэвэрлэж чадахгүй л болов уу? Үeийн үeд хар муу нэрээр дуудуулж явах нь харамсалтай.Үүнийг харах мэлмий дутмаг нь бүр .....?!!

4  |  0
Олон жилийн буруу со(123.255.131.74) 2020 оны 08 сарын 28

Анхнаасаа яах гэж сонгосон юм бэ. Энэ чинь одоо ч биш хэдэн жилийн асуудал биздээ. Нэгэн зохиол дээр улс төрч хэлсэн байдаг: ”Ард түмэн үнэхээр тэнэг шүү гэж. Яагаад вэ гэвэл, гүйэ бид нарыг сонгосон юм чинь аргагүй шдээ. Хахаха”. Уг угшлыг нь мэддэг байж, зөвхөн нэг хүнээр зогсохгүй, маш олон гишүүнийг зүгээр л утгагүй сонгосон!

5  |  0
Hdh(66.181.161.76) 2020 оны 08 сарын 28

Ij muu yortoi hundee, huvsgul dalaig ugui hiih gj bga nuhur gel uu

2  |  0
Монгол(202.179.24.62) 2020 оны 08 сарын 28

Нэг удаа дүү нь хүн буудаж танхайрсан хэргээр шийтгүүлж байсан Тиймэрхүү авир гаргавар ард түмний уур хилэн нэг бөхийн аархлаас олон зуу дахин хол давах байх шүү. Шуналаа татаж ард түмний аяыг дагавал өөрт нь өлзийтэй байхдаа. Тэгэхгүй бол нэг юм бодох байх Түүнийг бөхтэй буарилдах шиг бодвол тх эндүүрэл болно.

1  |  0
zochin(202.126.89.218) 2020 оны 08 сарын 28

Завханчууд сонгосон. Бас татан авч чадна шүү.\nИх хурлын нээлт дээр тангараг эвгүй уншиж байна лаа шүү.

2  |  0
Зочин(192.82.72.176) 2020 оны 08 сарын 28

Одоо эрдэмтэй бөх байнуу.толгой нь олгой болсон хүнийг сонгодог тэнэг завханчууд басАмерикт барлаг хийснээ хөдөөний оркуудад харвордод сурсан юм ойлгуулсийн бишүү.Нөгөөдүүл нь гадаад нэр сонсоод мундаг эрдэмтэн эдийн засагч гээд ойлгочихсон.

4  |  0
Зочин(103.229.120.132) 2020 оны 08 сарын 28

Жем интернешл архивы үйлдвэр (нөгөө Алтан Чингэс архи үйлдвэрлэдэг )ийн эзэн биз дээ. АНУ-д амьдарчихаад архи үйлдвэрлэж ард түмнээ хордуулж ирсэн хүн биз дээ.

1  |  0
зочин(103.140.10.163) 2020 оны 09 сарын 01

бичиг үсэг байхгүй хэл ус ч мэдэхгүй тэнэг пизда

1  |  1
Бөх(66.181.161.55) 2020 оны 08 сарын 27

Ингэх гэж л их хуралд ордог юм чинь өөр яах юм

0  |  0
zochin(185.253.121.8) 2020 оны 08 сарын 27

Миний ах дүү нар бүгд Завханд байдаг. Бүгд мал

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 30

Uul uurhai bishee,hujaanuud mongolin ediin zasgiig avch yavaa yum

0  |  1
Irgen(103.10.22.78) 2020 оны 08 сарын 30

Mongold gadni hurungu oruulalt heregtei baina, hurungu oruulalt tatahin tuld huuli togtvortoi baih heregtei, turiin zalganj chanar baih heregtei gesen. Bold ta hunii helsniig uuriinhee bodloor tailbarlaj, uneniig guivuulah hereggui. Aspair maining ni Avstraliin kompani ene kompani olborlolltoo yvuulah eseh ni gishuund hamaagui. Ene kompani olborloltoo yvuulj chadahgui bol olon ulsin shuuheer orood haiguul hiisen zardlaa Mongolin zasgiin gazraas nehemjleh baih. Tegeed ch gishuunii jishee avch yrisan kompani ni MAK shuudee. Tsagaan suvragin ordig Z.Gazar avah ni. Bid So-zm ruu yvaad baina uu?

1  |  1
mn(202.131.243.186) 2020 оны 08 сарын 30

Улсын төсвийг уул уурхайн салбар л чирч байгаа шүү. \nДэмжиж төслүүдээ хөдөлгөх юу нь буруу гэж. \nЗөв л ярьж байна лээ.

1  |  1
Зочин(202.55.188.83) 2020 оны 08 сарын 30

Юу нь буруу юм бэ? Оросууд орж ирээд ухлаа. Эрдэнэт, Мардай байна. Бидэнд таалагдаагүй. Хятадууд ухлаа Тамсагбулаг, Салхит гээд бас л таалагдсангүй. Канадууд ухлаа. Ханресурс, Сентера голд, Рио Тинто бас л таалагдаагүй. Хөөнө тууна гэж байна. Одоо монгол хүн ухах гээ байна. Бас л хөөгөөд гаргах уу? Энэ уурхайг чинь хэн нэгэн ухаж байж улсын төсөвт татвар төлж, эдийн засгийг тэлнэ биз дээ? Уул уурхайгүйгээр бид тэгээд болох уу? Чадах уу?

2  |  2
Жак(202.126.89.244) 2020 оны 08 сарын 27

Монгол улc, ард тvмний тøлøø гайгvй сэтгэл зvтгэлтэй гишvvн байх болов уу гэсэн чинь харин Сумьяабазарын øpøøcøн дугай махан толгойлсон муйхар мудак байх нь ээ.

1  |  0
Ок(66.181.161.34) 2020 оны 08 сарын 27

Юм хийж бүтээх гээд бгаан бусуу

2  |  0
Иргэн(203.91.115.51) 2020 оны 08 сарын 30

Гудамжны улс төрч, попчин, шантаажчин нар юу гэж орилоод ч та нарыг тоодог хүмүүс үгүй болсон. Улс төрд гарч ирсэн хүн болгон луу дайрдагаа больсон нь дээр шүү новшнуудаа. Ялангуя Мандахбаяр билүү мэргэжлийн шантаажчин чи одоо болио

3  |  2
mgl(202.126.92.60) 2020 оны 08 сарын 28

Zavhaniihan mongoliig samarch duuskuma, Shunal Ochirbat Bagabandi naraas ehleed.Mongoliig 30 jil samarlaa. nofshnuud

2  |  1
зочин(202.55.191.130) 2020 оны 08 сарын 28

Бөх хүн бөхөөрөө л үлдэнэ сонгосон Завханчууд л харамсалтай байна даа

1  |  0
Zochin(150.129.141.146) 2020 оны 08 сарын 28

Ene mahan tolgoit yamar buzriin shunaltai amitan be tenger nirgeesei, nirgeh boltugai.

1  |  0
жем(202.72.245.125) 2020 оны 08 сарын 28

Энэ нөхөр Жем гэж нэртэй гадаад хятад со нартай холбоотой их ч луйвар По нарын дэмжлэгтэй хийж хөлжсөн дээ Удахгүй ил болох бхо

1  |  0
УСАН ТЭНЭГ(103.80.210.18) 2020 оны 08 сарын 28

НААД НӨХӨР ЧИНЬ АМЕРИКТ БАРЛАГ ХИЙГЭЭД БАГА ЗЭРЭГ АНГЛИ ХЭЛ ХАЛЬТ МУЛТ ХИЙСНЭЭ ИХ ЮМАНД БОДООД БАЙНА .БӨХ Л БОЛ БӨХ ШҮҮ ДЭЭ ЗАВХАНЫХАН АА. ӨРӨВДӨЛТЭЙ.ИЙМ ГАЙНУУД ГАВЬЯА БАЙГУУЛАХГҮЙ Ч ГАЙ БОЛОХГҮЙ АМЬДРААЧ.

1  |  0
УСАН ТЭНЭГ(103.80.210.18) 2020 оны 08 сарын 28

НААД НӨХӨР ЧИНЬ АМЕРИКТ БАРЛАГ ХИЙГЭЭД БАГА ЗЭРЭГ АНГЛИ ХЭЛ ХАЛЬТ МУЛТ ХИЙСНЭЭ ИХ ЮМАНД БОДООД БАЙНА .БӨХ Л БОЛ БӨХ ШҮҮ ДЭЭ ЗАВХАНЫХАН АА. ӨРӨВДӨЛТЭЙ.ИЙМ ГАЙНУУД ГАВЬЯА БАЙГУУЛАХГҮЙ Ч ГАЙ БОЛОХГҮЙ АМЬДРААЧ.

1  |  0
Усан нүдэт(66.181.180.110) 2020 оны 08 сарын 30

Монголд цэрэглэн ирсэн Манжийн Их Хааны өдрийн тэмдэглэл гэж бий, орчуулагдан гарсан. Тэнд Манжийн хаан Монголын Ноёдын эд хөрөнгөний дуусашгүй бүр яахаас ч буцахгүй аймшигт их шунал тачаалийг гайхан халаглан бичсэн байдаг. Тэрийг уншихаар МАН-н ноед дарга нар нүдэнд харагддаг, аймшигтай

3  |  1
и(202.131.238.98) 2020 оны 08 сарын 30

Цэрэнпунцаг үнэн д хэллээ ш дэ .Үхсэндээ попроод байгаа юм

2  |  1
Зочин(150.129.140.242) 2020 оны 08 сарын 30

Энэ нөхрийг ард түмэнд гавьяатай юу хийсэн гэж Завханчууд сонгож бгааг ерөөсөө ойлгохгүй бгаан. 30 жил хулгайч төртөй улсад өөрсдийн бор зүрхээрээ гахай зөөж амьдралаа авч явахад нь нэмэр болж бгаа хэдэн зуун мянган иргэдийн амь зуух газар нь болсон Нарантуулын Сайхансамбууг гаргахгүй дээ. Үгүй мөн ч толгой нь өтсөн Завханчууд юмдаа

0  |  1
Иргэн(66.181.161.28) 2020 оны 08 сарын 27

Уул уурхайгүй 1 сар ч амьдарч чадахгүй бөөснүүд их хуцалдаж байнаа. Юу мэддэгтээ уул уурхай ярьдаг өмхий хөлсний бичээч вэ! Э.Болд. Энэ улс орныг чинь геологи уул уурхайн салбар нуруундаа үүрч байна үхэр Монголчуудаа! Энэ гишүүн харин зөв ярьж бичиж байна. Зөв зүйл ярьсныг нь хэзээ нэг өдөр ойлгох л болно. Төсвийнхөө ихэнхийг бүрдүүлэхэд уул уурхай л тулгуур болж байна. Ажилгүй арчаагүй Монголчуудын нийгмийн халамжийн мөнгө уул уурхайн орлогоос бүрдэж байна. Сэрээч үхэрнүүдээ!!! Монголчууд уул уурхайгаас өөр яг юу хийж орлого олох вэ. Бүгд залхуу, зальхай, худалч, хулхи, чадваргүй шүү дээ.

2  |  2
nnnn(202.55.188.35) 2020 оны 08 сарын 27

ovoo yumu gesen ovoolson baas bje yana. zoosni nudeer bugdiig hemjigch bn

0  |  0
Вей Минг(103.111.68.3) 2020 оны 08 сарын 27

Хүрэлсүх өөрөө хувьдаа авлига л авч байвал нохой гарна уу гахай гарна уу есүтай хамаагүй лааа..хайяаа

3  |  0
ЗОЧИН(192.82.71.157) 2020 оны 08 сарын 27

ЭНЭ МУУХАЙ ШУНАЛЫГ ЯАХ ГЭЖ ГАРГАВ ХАРИН ТЭР Э.БОЛОРЧУЛУУНЫГ СОНГОХГҮЙДЭЭ ХАЙРАН ХҮН МУНДАГ ЗАЛУУ БАЙСЫНДАА.

1  |  2
Сөти(66.181.181.236) 2020 оны 08 сарын 28

Нарантуяа гаас дээр гэж үзэн Баярсаыхан энэ 2-ыг гаргасан Завханыхан бас дараагиын малаар тодорлоо. Шунал хулгайгаа одоо бүүр ил тод ярьдаг болох нь ээ

4  |  1
Top