Шинэ парламентаас ч зангарагтай "ШОРОНГИЙН ПАРЛАМЕНТ"

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28


Шүүх "махны машин" шиг л ажиллаж байна. Өмнө нь хэзээ ч асар богино хугацаанд төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдийг толгой дараалан яллаж байсан удаагүй билээ. Ялангуяа хэрэг нь олон жил шийдэгдээгүй мөрдөн байцаалтын шатанд явсан авлига, албан тушаалын томоохон хэргийг. Харин өнгөрсөн хоёрхон сарын хугацаанд цагтаа төрийн өндөр албан тушаал хашиж явсан 14 хүнд ял оноогоод байна.

Тэд бол Засгийн газрын тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нараас гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Болор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр болон өнгөрсөн парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат хийгээд УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд нар юм. 

Өнөөдрийн байдлаар шүүхээс ял сонссон тэднийг ялын хугацаагаа дуусгах хорих ангиудад нь хуваарилаагүй байгаа юм. Учир нь, тэд өөрсдөд нь оноосон ялын хэмжээг эс хүлээн зөвшөөрч, давж заалдахаа мэдэгдсэн байдаг. Тиймээс давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжин буюу 409 дүгээр хаалттай хорих ангид хорьж байгаа билээ. 


1. ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНД 4.6 ЖИЛ



Одоогоос 24 жилийн өмнө Засгийн газрын тэргүүнээр 1.6 жил ажилласан М.Энхсайханыг өнгөрсөн парламентын үед Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр ялласан билээ. Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойн гэрээг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, дээрх гэрээн дээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан байдаг. Хэдийгээр М.Энхсайхан шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө гэм буруугүй гэдгээ хэвлэлийнхэнд хэд, хэдэн удаа хэлж байсан ч шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноосон юм. Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард болсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч М.Энхсайханд 4.6 жилийн ял оноож, ялаа эдэлж дууссаных нь дараа нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргасан байдаг. 


2. ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРТ ТАВАН ЖИЛ



Монгол Улсын Засгийн газрыг 2008-2009 оны хооронд "толгойлж" явсан Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял оноосон юм. Түүнийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон. Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоодугаар сард болсон. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Баярт ял оноож, таван тэрбум 580 сая 440 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Тэрбээр хэргийнхээ талаар хэвлэлд "Намайг "Петровис" компанийн шатахууныг Оюутолгойд хэрэглээний үнээс өндөр үнээр шахсан гэдэг. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа ийм зүйл хийсэн бол "Петровис" ашигтай ажилласан болж таарна. Тийм зүйл алга. Дээр нь Оюутолгойн талаас мэдүүлэг аваагүй гэх мэт олон асуудал байна. Биднийг улсад хохирол учруулсан гэж яллаж байна. Гэтэл хохирлын хэмжээ байхгүй. Хохирогч байхгүй хэрэг яваад байна. Гэм буруутай нь ногтлогдвол надаас авахуулаад ял хүлээхэд бэлэн байна" хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.


3. ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТАД ЗУРГААН ЖИЛ 



Өмнөх парламентад Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Улмаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. Тухайн үед түүнийг хэд, хэдэн хуулийг зөрчиж цагдан хорьсон гэдгийг өмгөөлөгч нь тайлбарладаг. Гэвч түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоодугаар сард болж зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хассан юм.


4. САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТОД 10 ЖИЛ 



АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Түүнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд олон жил болж, өнгөрсөн зургаадугаар сард яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Харин Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн С.Баярцогтыг гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хассан билээ.


5. УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯРТ 5.5 ЖИЛ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн болон эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан, мөрдөн байцаалтад нөлөөлөхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд дэнсэлсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж таван жил таван сарын хорих ял оноосон билээ. Түүнчлэн нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан юм. Түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьж, улмаар ял оноосон байдаг.


6. САНГИЙН САЙД АСАН Б.БОЛОРТ 3.6 ЖИЛ

АН-ыг эрх барьсан 2012-2016 оны парламентад Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болорт шүүхээс 3.6 жилийн хорих ял оноолоо. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авахын эсрэг ажилласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.08.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм.


7. УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ЭРДЭНЭБАТАД 4.6 ЖИЛ

Өмнөх парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татсан байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.08.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, 4.6 жилийн хорих ял оноосон. Түүнчлэн түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн билээ.


8. УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАНД ГУРВАН ЖИЛ

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрсөн долоодугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг гэм буруутайд тооцож, гурван жилийн хорих ял оноосон билээ. Түүнчлэн нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасаж шийдвэрлэсэн юм.


9. УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМААД 2.6 ЖИЛ

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ наймдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг гэм буруутайд тооцож, 2.6 жилийн хорих ял оноосон билээ. Түүнд оноосон ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.


10. УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ДАМБА-ОЧИРТ 3.6 ЖИЛ  

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ наймдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг гэм  буруутайд тооцож, 3.6 жилийн хорих ял оноосон. Улмаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хассан юм.


11. ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦАД ГУРВАН ЖИЛ



ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүх бүрэлдэхүүнд түүнд гурван жилийн хорих ял оноосон билээ.


12. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ АСАН Г.ЭРДЭНЭБАТАД ГУРВАН ЖИЛ



Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбатыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцсон юм. Улмаар шүүх бүрэлдэхүүнд түүнд гурван жилийн хорих ял оноосон билээ.


13. “ОЮУТОЛГОЙ” КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН АСАН ДА.ГАНБОЛДОД ДӨРВӨН ЖИЛ

АТГ-аас “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболдыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жилийн хорих ялыг шүүхээс оноосон юм.


14. “ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.БЯМБАСАЙХАНД ДӨРВӨН ЖИЛ

АТГ-аас “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

Сэтгэгдэл ( 82 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хужаа нар(202.9.46.200) 2021 оны 02 сарын 20

Дандаа хужаа нар байх юм..

0  |  0
Зочин(66.181.161.60) 2020 оны 09 сарын 01

Зүгээр байсан хүнд ял төлөвлөхгүй байх оо.Харваас овоо муу гарууд нь л байна даг.\n

0  |  0
Зочин(89.98.144.194) 2020 оны 08 сарын 31

Энэ сэтгүүлч энэ хэдэн хулгайч луйварчдыг магтаад байгаа юм бна. Энэ хэдэн ялзарсан ногоонууд хөрсөндөө шингээд алга болох байх л даа.

0  |  0
Sar(103.212.119.144) 2020 оны 08 сарын 31

BAGA BNA

0  |  0
Viliin vr(122.201.22.66) 2020 оны 08 сарын 31

Horongiig n huraagaad shorond n hiigeech muu novshnuudiig

0  |  0
Зочин(77.16.54.179) 2020 оны 08 сарын 31

Өгөр толгой Баярт ял нь хэт багадсан байна лээ. Нийгмийн аюулт дайсан даа жинхэнэ. Элбэгдорж, Энхболд, Бадамжунай, Сайханбилэг нарыг яллах сэжим олдоосой. Хийсэн хэрэг нь олны өмнө илт байдаг ч яллах гэхээр хууль зүйн хувьд гол хэргүүдийнх нь баримт нотолгоо устсан байдаг тул өөр бага сага хэргээр яллаж байгаа нь тун сайшаалтай бна. Тэдгээр бага хэргүүдээ эд нар тоохгүй баримтаа устгаагүй гэнэ алдсан байдаг юм билээ. Тэгээд бас заргалдахыг нь яана. Үнэндээ эднийг цаазалсан байхад даан ч гарзгүй, гэвч бидний байгуулахаар зорьж буй хүмүүнлэг нийгэмд харш юм даа.

0  |  0
Зочин(150.129.143.106) 2020 оны 08 сарын 30

Хэдхэн жилийн ял өгч шоронд хийж тансаглуулсанаас, учируулсан хохиролыг нь хөрөнгийн нь хурааж төлүүлэн,улсад ажиллах эрхийг зохих хугцаагаар хязгаарлан чөлөөлөх нь үр дүнтэй байх юм.Шоронд хийж харгалзан,тэдгэрт үйлчилэх хоосон зардал гаргаж байхаас илүү үр дүнтэй ашигтай байх юм.Хамгийн гол нь хохиролыг бүрэн төлүүлэх явдал шүүдээ!!!

0  |  0
Gerel(118.176.116.150) 2020 оны 08 сарын 30

Shorond orsonni unenuu???itgehed hetsuu

0  |  0
зочин(202.55.191.194) 2020 оны 08 сарын 31

болор бямбасайхан нарыг бол ах нар ашиглаад хэрэгт хийчихлэээ дээ . боловсролтой, зөв сэтгэлтэй боловсон хүчин байсан юм

3  |  0
daf(142.184.193.253) 2020 оны 08 сарын 30

caraig ni haraad baigaarai. bugd hujaa nar. mongoliig horloh setgeltei lalruuds

1  |  1
daf(142.184.193.253) 2020 оны 08 сарын 31

caraig ni haraad baigaarai. bugd hujaa nar. mongoliig horloh setgeltei lalruuds

1  |  1
зочин(203.91.115.41) 2020 оны 08 сарын 30

Энэ хэдэн өгөр толгойг улсын хөрөнгөөр ийм олон жил тэжээх хэрэг үү. Хамгийн гол нь Монгол улсад учруулсан хохирлыг нь бүх хөрөнгийг нь хурааж барагдуулах хэрэгтэй. Эднийг төрийн тусгай хамгаалалтан доор тэжээгээд байх шаардлагагүй

2  |  0
Би(202.55.188.84) 2020 оны 08 сарын 30

Давуу байдал олсон этгээдийг тогтоож шүүжял оноогооч жинхэнэ гэмт хэрэгтэн нь тэд нар юм бишүү!

1  |  0
Женко(192.82.73.49) 2020 оны 08 сарын 30

Удахгүй хүк женко нарын нөхдүүд төмөр замын хэрэгт дор хаяж 10 жил яс суух ял авах өдөр ирнэ дээ. Өнөөдөр энэ гайгын хүү төлөлтийг иргэдийн татвараар сар бүр 2,9 сая доллар төлж байгаа жинхэнэ бодит хэрэг шүү .

2  |  1
Төмөр замын хэрэг(192.82.73.49) 2020 оны 08 сарын 31

Жинхэнэ хулгайч нар нь ард нь гөлөн гөлөн цариалаад шудрага үнэн яриад явж байдаг шүү Баттулга Хүрэлсүхтэнгүүд

2  |  1
Shine nam(192.82.73.49) 2020 оны 08 сарын 30

Ed nar chine harin eh orniihoo tuluu jinhen ajilchihaar humuus bna shvv.

3  |  1
Монгол(77.189.51.121) 2020 оны 08 сарын 29

Шүүх махны машин шиг ажиллах нь зөв. Хулгай луйвар хийсэн бол ял зэмээ эдлэх л ёстой. Хэрвээ энэ хэдэн хулгайчуудын хэргийг шийдэхгүй бол та нар юу гэдэг билээ?! Шүүх нь үнэн утгаараа ажиллаад хариуцлага тооцоод ирхээр махны машин болчихдог нь сонин л юм. Ер Үхэр Монголчууд улааныг үүээд урвадаг шарыг хараад шарвадаг туйлбаргүй улс л да.

0  |  0
Ард түмэн(202.9.47.62) 2020 оны 08 сарын 30

Өнгөрсөн жилүүдэд дандаа хулгайч сонгож байсан хэрэг үү.\nӨндөр албан тушаалтнуудын мөнгөний ажил нь дандаа ашиг сонирхолтой тэрийгээ хулгай гэж боддогүй явсан юм байна даа энэ хүмүүс.\nАрд түмэнд ашигтай шийдвэр гаргаж чадаагүй л дээ эд нар.\nМэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж дандаа өөрсддөө ашиг олж байсан байх.Тийм учир Ард түмэн ядуу хэцүү амьдарч байна.\nГэхдээ энэ хүмүүс тэрийг хэзээ ч ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байсаар хорвоогоос явах байх даа.

0  |  1
Зочин(64.119.25.99) 2020 оны 08 сарын 30

Манайхэн нэг болохоор авилгачин хулгайч нар даварч байна эрх мэдэл албан тушаалаа ашиглаж төрийн мөнгийг шамшигдуулаж хагарталаа баяжлаа дандаа өөрөсдөөдөө зориулаж хууль батлаж байна гээд их шуугсан тэгээд ямар хариуцлага хүлээхгүй байна төр бүүр дампуурч монгол улс сүйрлээ гээд байсан энэ ч үнэн тэгээд шүүх ажиллаад ирхээр мах машин шиг ажиллаж байна ч шэх шиг солиороод эхлэх юм уг нь бол ял нь хөнгөдөж байна гэж бодмоор юм соёлтой оронд бол өдийд эд нар 15-20 жилийн ял авчихсан байгаа шүү дээ Эд нар арай дэндсэн шүү дээ нөгөө чингис самуурай бонд олон сангуудын мөнгө хулгайд алдагдсан

1  |  0
ир(66.181.186.105) 2020 оны 08 сарын 30

Яг л хэлждээ сүүдрийн засагын газар байгуулчвал Хүрэлсүхээс хамаагүй дээрдээ

1  |  2
ЗОЧИН(202.9.47.7) 2020 оны 08 сарын 31

БАТЛАГДААГҮЙ ХЭРЭГТ ЯЛ ОНООДОГ ЯАСАН БАЛАЙ ХҮҮХДИЙН ТОГЛООМ ШИГ ШҮҮХ БЭ!!!! БУСАД ОРНООС ИЧЭЭЧ!!! МОНГОЛ ХҮН МОНГОЛЫН БАЯЛАГАА ГАДААДЫН ОРНООС БУЦААЖ АВЛАА ГЭЭД ЯЛЛАЖ СУУДАГ ЯАСАН БАЛАЙ ВЭ!!! ХҮН БҮРТ ОНООСОН ЯЛАА ЭРГЭЭД ХАРДАА. ЯМАР СОНИН ХУУЛЬ ВЭ!!!!

3  |  3
zochin(202.9.47.7) 2020 оны 08 сарын 30

Arai ugui bailgui de!!! Muu nairuulsan kino um uu? Hariltsan adilgui balai shuuhiin shiidber bna. Bayart torguuli ugsun hernee yagad Bayartsogt, Ganbild 2-t yal ugnu gej?!!! Turd zutgesniihee tuluu ingej shiitguuleed bbl aimaar helmegduulelt bolj bna. Arai denduu bish uu?!!! Mongol ulsiin irgen bur zeel abah erhtei biz de?!!! Zeel absanii tuluu yal abna gej uy bsan um!!! ЭНЭ БОЛ ЯМАР НЭГ ӨШӨӨ АВАЛТ Л ХАРАГДАЖ БАЙНА. ШИЙТГЭХ ГЭЭД БАЙГАА БОЛ ЗҮГЭЭР Л МӨНГӨН ТОРГУУЛЬ ӨГӨӨЧ!!!! Улсад мөнгө нь хэрэгтэй!!!! Шүүх шударга байж чадаж байна уу? !!!!!!

2  |  2
Зулзаган. (66.181.178.67) 2020 оны 08 сарын 29

Нээлттэй Яасльд улсын тэтгэлгээр явсных аа дараа цоо шинэ нүгэлгүй хүмүүс болно доо. Баньд болчих вий дээ.м

1  |  0
Зочин(59.168.12.150) 2020 оны 08 сарын 29

Улсыг заавал хохиролгүй болгох ёстой.\nЦагаан захтнуудын улсад учруулсан хохирлыг үр ач нарт нь өвлүүлж төлүүлдэг болговол хулгай хийх сэдэл арилна.\nХэрэвээ шүүгч нар улсад хохиролтой шийдвэр гаргавал өөрөө улсад хохирлыг барагдуулдаг ялтай болгочихвол энэ улсад авилгаар хэрэг шийдвэрлэх гэсэн ойлголт арилна.

1  |  0
Зочин(59.168.12.150) 2020 оны 08 сарын 29

Цагаан захтануудад шагнаж байгаа мэт өдсөн ял агч байгаа шүүхийг шүүх цаг нь болсооооон!!!!

0  |  0
Зочин(59.168.12.150) 2020 оны 08 сарын 29

Цагаан захтануудад шагнаж байгаа мэт өдсөн ял агч байгаа шүүхийг шүүх цаг нь болсооооон!!!!

0  |  0
zochin(66.181.179.178) 2020 оны 08 сарын 29

Evlegdorj yah bol!!!

1  |  0
zochin(66.181.179.178) 2020 оны 08 сарын 29

Зоригт, Эрдэнэ Сайханбилэг, ЖДҮгийн хулгайг яах вэ

1  |  0
Бямбаа(202.126.88.147) 2020 оны 08 сарын 29

Ирэх жил АХын 100 жил бас ерөнхийлөгчийн сонгууль гэж донгосоод ерөнхийлөгч өршөөл үзүүлээд бүгд гараад ирнэ. Эд нарын хөрөнгийг нь хурааж гадаад өрнөөсөө багахан хэсгийг нь ч болтугай хороох ёстой байсан юм уг нь

0  |  0
Б.Баярсайхан(43.242.243.164) 2020 оны 08 сарын 29

Гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж ял шийтгэл оногдуулсан нь туйлын буруу өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийгээгүй хүнийг шийтгэж байна гэсэн үг Харин ЖДҮХС-с зээл авсан хүмүүсийг шийгэсэн нь зөв байна гэхдээ зээл авсан олон хүнийг штийтгэлгүй үлдээсэн байна.Би бол олон жил мөрдөн байцаагч хийж байсан болохоор саналаа биччихлээ.Хурц,Эрдэнэбат нарыг шийтгэдэг нь буруу цагаатгах хэрэгтэй өмгөөлөгч нар нь зөв ажиллаж байгаа харагдсан шүүгч нар буруу хууль бус ажиллаж байна.Хуульч биш хүмүүс шүүгч хийж байна.

1  |  1
Н(202.179.21.243) 2020 оны 08 сарын 29

Баярцогтоос бусад нь наадмаар бүгд гарна

1  |  0
zochin (66.181.161.54) 2020 оны 08 сарын 29

Ariunnold gd davarchihsan tom saytan bnaa 5 tolgoin x darga asan ter zalit etgeediig yagaad chuluutui huuhen erguuleed yvaad bdgiig haraad suuh ystoi ym be

0  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 08 сарын 29

түмний хүүхдүүд самар түүгээд 5 жил,улсаас тэрбумаар нь хулгай хийгээд 3.5 жил энэ шудрага тэгээд цаг ирхээр болно биздээ

0  |  0
иргэн(203.23.49.77) 2020 оны 08 сарын 29

Самар Түүсэн ИРГЭНД 5- Жил гэтэл ЭНЭ ХҮМҮҮСТ 3 - 5- жил л өгсөн байна. ЗҮГЭЭР НҮД ХУУРСАН АЖИЛ байна да. ТӨР Ч ГЭЖ ЛУЙВАРЫН ГАЗАР БОЛЖ ДЭ_

1  |  0
зочин (103.10.21.22) 2020 оны 08 сарын 29

Одоо ингээд хариуцлага тооцсон, ял өгсөн, шоронд хийсэн гээд л байна. хойтон жил 100 жилээр өршөөлийн хууль гаргаад бүгдийг нь суллана тэгээд энд тэнд хийсэн нуусан мөнгө төгрөг, эд хөрөнгөө гаргаж ирээд дахиад л ард иргэдээ хохирооно хэлэх юм бол бид ялаа авсан хариуцлага тооцсон гээд л энхийн цагаан тагдаанууд шиг монголын маань нутаг дэвсгэрт нисээд дутуу үлдээсэн ажлаа гүйцээх гэж зүтгэж өгөн биз.

0  |  0
Zochin(37.120.148.90) 2020 оны 08 сарын 29

Нийгмийн даатгалыг тоносон С.Эрдэнэ, Гэр хороололын дахин төлөвлөлт нэрээр нийслэлийн хөрөнгийг нисгэсэн 6.Батүүл нар ч аргагүй зайтай эрс юм аа.

2  |  0
Зочин(59.153.112.219) 2020 оны 08 сарын 29

Том албан тушаалтнуудад ял шийтгэл оногдуулахгүй байна гэж шүүмжилдэг байснаа шийтгээд эхлэхээр юу яриад байна. Шүүхийг муулж, ял завших гэсэн дээдсүүд, тэдний хань хамсаатнуудын санаархал уу?

0  |  0
Иргэн(150.129.143.221) 2020 оны 08 сарын 29

Хаа ч явсан нэг анги

0  |  0
Хорь(202.179.26.56) 2020 оны 08 сарын 29

Хорих ангидаа хуралдаж нууж үлдсэн илрээгүй хэргүүдээ хэлэлцэж баталгаажуулах юм бна л даа 14 н ангайсан новшнууд.

0  |  0
А(66.181.161.78) 2020 оны 08 сарын 29

Шүүх худлаал ял өгсөн болж жүжиглэж байна эх орон ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байн шүү дэ энгэж ял өгч байхаар болсон дээр хөрөнгө хураах 10 аас дээш ял өгч үнэ цэнэ гарах ёстой

0  |  0
Бат(202.9.46.30) 2020 оны 08 сарын 29

Яах гэж хэдэн зуун мянгаар нь төлбөр төлж улс төрд ороод байна таны миний эх орноо гэх сэтгэл үү \n үгүй бидэнд тийм сэтгэл байхгүй чухамдаа тэр суудлыг ашиглаж мөнгө олох

0  |  0
Зочин(202.21.107.65) 2020 оны 08 сарын 29

Эд нараас гадна хэдэн зуугаар тоологдох улс төрчид, төрийн өмчит компанийн захирал, дарга нар төрийн өмчид эзний сэтгэлээр хандаагүй шүү дээ. Үүний балгаар Монгол улс минь маш их хохирсон. Ард түмэн бүгдийг мэдэж байгаа. Бүгдийг нь яллах хэцүү, нэг нэгнээ чирчих гээд байдаг, яллахгүй байх хэцүү. Ийм л хэцүү байдалд орчихсон.

0  |  0
зочин(192.82.77.188) 2020 оны 08 сарын 29

Элбэгдорж гэмгуй зугаалж явах юм М.Энхболд 2-ыг яах гэж бна .Зугээр онгороох уу.Жинхэнэ юучгуй бсан 2 тороос торсон тэрбумтан болцгоосон.Тэднийг ард тумэн оршоохгуй.Газрын наймаа гэмгуй хумуусийг уй олноор нь шоронд хийж тухайн уедээ хэлмэгдуулж бсан Энхбатыг Францаас германаар дамжуулан баривчилж амь насын хохироосон авлигаал хээл хахууль бур дээд цэгтээ хурсэн г.м.дурдвал энэ 2-рт маш их уйлдсэн гэмт хэргууд бгаа....

2  |  0
Зочин(66.181.178.248) 2020 оны 08 сарын 29

Огт гэмгүй хүнд ял өгнө гэж байхгүй шүү дээ эдийн засгийг их хэмжээгээр доройтуулсан бүлэглэлийн өчүүхэн хэсэг нь юм.

1  |  0
Ганаа(139.5.216.43) 2020 оны 08 сарын 29

Хэрэг хийсэн л бол шийтгэж л таарна.

1  |  0
Xx(202.126.89.99) 2020 оны 08 сарын 29

Eronxiidoo xvnii tushaalaar ajillagaag gvitsetgesen noxdvvd l bna.Tsaad ezeniig ni.ezediinx ni tolgoig ileed l ongorooson bna.1.Ochirtam .2.Muurbandi.3.Namber one.4.Xvzvvgvi xulgaich.ed jinxene utgaaraa ajildaa vnench shuraga xandsan bol iim olon Mongoliin oyunii potentsial narsand naar derlexgvi bailaa.gej...Ed shudraga bus ajillasnaas gadna bvgd shildeg XULGAICHUUD bsan.Aawiin xvvxdvvdiig ALAG vzexgvi.shvv.Mongoliin xuuli.shvvxiinxeen...

1  |  0
?(202.9.46.239) 2020 оны 08 сарын 29

ХЭЭЭ ОДОО Л БҮГДИЙГ НЬ БУУД БҮГД ХУЛГАЙЧУУД. ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА

2  |  0
zochin(202.126.90.33) 2020 оны 08 сарын 29

huzuugui hulgaichiig tsaazal

1  |  0
zochin(202.126.90.33) 2020 оны 08 сарын 29

yliin nemerd horongiin huraa ih tom bsan hulgaichuud

1  |  0
Z(202.126.89.156) 2020 оны 08 сарын 29

Odoo elbegdorj saihanbileg 2iig nemeh heregtei baina

1  |  0
Иргэн(202.126.88.178) 2020 оны 08 сарын 29

Новш гэж шүүх үнэхээр шударга бус шийдвэр гаргаж , тэрбум тэрбумаар авилга авч , эх орон , ард түмнээхээ эсрэг онц ноцтой гэмт хэрэг хийсэн хүмүүсд хөнгөн ял өгчээ . Хөрөнгийг нь хурааж 15 -аас дээш ял өгөх хэрэгтэй . Хэдэн үеээрээ идээд барахгүй авилга авсан нөхдүүд , шоронд орсон болж , бүхнийг мөнгөөр шийдэж тарвалзан хэвтэх байхадаа . Хятадад бол бүх хөрөнгөө хураалгаж , толгойгоо тасдуулах байсан . Солонгосод бол хөрөнгөө хураалгаж , 25-аас дээш жилийн ял авах байсан .\n

2  |  0
Зочин(202.126.89.47) 2020 оны 08 сарын 29

Төр түмнээ хохироож ардын дайсан болсон хүмүүс шүү дээ.тангарагтаа үнэнч мөрөөрөө ажлаа хийж явсан бол юу гэж ийм юм болохов дээ.үйлийг үрж барна гэдэг үг байгаа.

1  |  0
Иргэн(43.242.243.26) 2020 оны 08 сарын 29

Хуульгvй юм шиг их оодорсон. 30 жил юу хvccэн хvccэн болгоноо хийж ард тvмнээ басамжилсан олон хулгайчдын цеехен хэд нь. Цаана нь маш олон хvмvvc байнаа. Vvнийг бичсэн хvн бол МАХНЫ МАШИН гэж сvр бараа болгох хэрэггvй. Бvр инээдтэй жvжиг тоглоод байгааг ард тvмэн харсаар байгаа шvv ! ГАНТУЛГА тоймчын хэлсэнээр 200 хvний толгойтой л ярихыг л махны машин ажиллаж шударга ес сая л тогтллоо гэх байх.

2  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 08 сарын 29

udahgui Bat uul nemegdeh baihdaa

1  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 08 сарын 29

udahgui Bat uul nemegdeh baihdaa

1  |  0
Одгэрэл (64.119.16.150) 2020 оны 08 сарын 29

Цар тахалын хил хорио байхгүй байсан бол энэ хэдэн авлигачин зугтах байсан. Солтан казахстанд бусад нь солонгос, америк г.м...

1  |  0
о(103.229.123.246) 2020 оны 08 сарын 29

ял нь багадсан

1  |  0
Зочин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 29

Улс орноо ядуу буурай ард түмнээ баян ядуугийн 2 туйлд хүргэж өөрсдөө тэрбум тэрбумаар хулгайлж зарим нь улс орноосоо ЭРДЭНЭТИЙГ ...ОЮУТОЛГОЙГ.. ТАВАН ТОЛГОЙГ бусдад хувьд өгч улс орноо сүйрүүлэх шахаа биз дээ...Хүний л эрх юм болохоор даваад нэг үзэж дээ НӨХДҮҮД....ЦАГТАА ТА НАРТ САНАЛ ӨГӨӨД ЯВЖ БАЙСАНДАА ХАРАМСААД ГОМДООД ЯВЖ БАЙГАА ИРГЭД ОЛОН БАЙНА....

1  |  0
Зочин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 29

ЭДГЭЭР ХҮМҮҮСД ЗҮГЭЭР Ч НЭГ ЯЛ ӨГӨӨГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ....АРД ИРГЭД НИЙТЭЭРЭЭ ШАХУУ ДЭЭРХИ НӨХДИЙН ЯЛЫГ БАГАДУУЛСАН ...ирэх оны 100 жилээр өршөөгдөөд гарчихна гэцгээх юм...Хэрвээ тийм бол 2 ын хооронд ял өгсөн болж байхаар МОНГОЛ УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НЬ МӨНГӨН ДҮНГЭЭР ТООЦОЖ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ Л ХУРААГААД УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧ....Яахав шүүх ял өгсөн ТЭД ЭСЭРГҮҮЦЭЭД ДАВСАН ....ОДОО ШҮҮХ ЖИНХЭНЭ ШУДАРГА УУ ҮГҮЙ ЮҮ гэдэг ДЭЭД ШҮҮХ Л ШИЙДЭЖ ДЭЭ....МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛӨӨС 30 ЖИЛ ХОЙШ ЧАНГААЖ БҮХЭЛ БҮТЭН УЛС ОРОН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ ..улс орноо ядуу буурай ард түмнээ баян

2  |  0
Мэргэжлийн хүн(202.179.24.62) 2020 оны 08 сарын 29

Махны машин гэв үү Үүнийг бичигчбол тэдний нэг бөгөөд Эрдэс баялгийн хулгайчдыг ялласан л боллоо. ЗУу зуун тэрбумаас зуу зуун их наядаар ард түмэнд хохирол учруулсан шившигийн хулгайч нарт ердөө л 2 үхэр хулгайлсан ял өгч тонголын төрийг доромжилсныг гард түмэн болон адныхан гайхан зэвүүцэж, нялх балчир хүүхдэд хоол хулгайлсан ялаас багыг өглөө гэж шуугиж байна. Тэд энэ ялаа хорих ангийн Зочид буудалд архи авчруулж, авгай залсан шиг өнгөрөөгөөд хулгайлсан эд баялгаараа гайхуулах цаг удахгүй. Ийм новшнуудад дээд хэмжээ өгөх байсан юм. Жишээбэл хөгжилтэй орных шиг 300-500 жилийн ял өгөх байса

2  |  1
Boldoo(202.55.188.88) 2020 оны 08 сарын 30

Энэ нөхдүүдийн ял үнэхээр багадсан шүү!!!!

5  |  0
Иргэн(66.181.176.133) 2020 оны 08 сарын 29

Анхнаасаа авилгын хэргийг шүүх махны машин шиг ажиллаж шийдэж байсан бол авилга албан тушаалын хэрэг хавтгайрахгүй байсан юм.

1  |  0
Зочин(192.82.76.191) 2020 оны 08 сарын 29

Эд чинь үнэн хэрэгтээ эх орноосоо уравсан амьтад. Хужаа Тарвагадорж эх орноос урвах гэдгийг эрүүгийн хуулиас хасуулсны учир нь тэд хийсэн хэрэгтээ ял үүрэхийн цагт зүгээр өнгөрөхийг бодсон хэрэг.

5  |  0
Зүгээр суухаар зүлгэ(202.9.46.210) 2020 оны 08 сарын 29

Нийлж байгаад ШОРОНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР байгуулахгүй юу. 3-н ч Ерөнхий сайд байна Сангийн 2-3 сайд байна Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд нь байна Тагнуулын Ерөнхий газрын дарга нь байна Аж үйлдвэрийн сайд нь байна Батлан Хамгаалахын сайд нь байна Эрүүл мэндийн сайд нь байна гээд ухаад байвал хүний нөөц маш сайн байна

2  |  1
Z(202.9.46.210) 2020 оны 08 сарын 30

ШИЙЛЭГДАМБА СОНОМПИЛ ГАНТУЛГА ГУРВЫГ НЭМЖ ОРУУЛ БАС 60 ТЭРБУМЫН САНДУЙ ГАНБААТАР НАР ЯАСАН БЭ\n

4  |  0
Бух(192.82.70.8) 2020 оны 08 сарын 29

ЭНЭ ХҮМҮҮСИЙН ЯЛ БАГДСАН УУ ГЭХЭЭС ИХДЭЭГҮЙ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭР БУМТАНУУД ЭРГЭЭД ТӨР УЛСАД ИХЭРХЭЖ ТОМРОН ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН МУНДАГУУД ХЭЛМЭГДЭЭ Ч ГЭХ ШИГ СОЛИОРЧ ЗҮВ ЗҮГЭЭР БАЙХАД ЭЬ ЯЛАЛЖ БАЙГАА 37 ОНТОЙ ӨӨРИЙГӨӨ ДҮЙЦҮҮЛЭН ИЛИЙРЭХ МУУ НОВШНУУДЫГ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ УЛСТӨРӨӨС БҮР МӨСӨН ХОЛДУУЛАХ ЁСТОЙ БҮГД ТӨРӨӨС ХЭДЭН ТЭР БУМААР НЬ ШААЦГААЖ ИДЧИХЭЭД ИНГЭЖ БОЛДОГ ЮМ ГЭСЭН ЖИШГИЙГ ТОГТООСОН ХҮМҮҮС БОЛ ЯАХ АРГАГҮЙ ЭД МӨӨН ЭДЭНТЭЙ ЭДЭНГҮЙ ЧАДАЛТАЙ ЗАЛУУС УЛС ОРНОО ӨӨДНӨ ТАТААД Л ЯВЧИХНАА

3  |  1
Булган сүүлтэй бай(103.212.117.212) 2020 оны 08 сарын 29

Та нар мниь араасаа бусад олон авилгачин, луйварчин хулгайч улстөрчдөө дагуулаад яваарай. Шоронгоос булган сүүлээрээ сайн даллаарай

4  |  0
ub irged(66.181.161.20) 2020 оны 08 сарын 29

novshnuudiig umuursun setguulch doldoi zail

4  |  0
Zochin(66.181.161.33) 2020 оны 08 сарын 29

Ug ni bugd tsaaziin yal avah gem egeeuud

2  |  0
Зочин(202.126.89.233) 2020 оны 08 сарын 28

Хүний мууг үзвэл хариуг нь ахиухан авдагиймдаа

1  |  0
Zochin(192.82.75.106) 2020 оны 08 сарын 28

Ai huurhii orohoo hurvel bugd l bh estoi. Daraagiin oroh nuhduud erunhii said erunhiilugch nar ovoo ih jiltei oroh bhdaa dor hayj 10 jil

2  |  0
болоогүй байнааааааа(103.111.68.3) 2020 оны 08 сарын 29

одоо тэр онгоцны буудал бариулсан гээд хуцаад байгаа энхбат гээд нүүрээрээ түнтийтэл таргалсан пяздадаа жиип машин 183 сая төгрөг байхад 1 тэрбум төгрөгөөр шахсан лалар бас хүлээгээд сууж байгаа. бас жаст-ын батхүү, зам тээврийн сайд ганбат замын газрын доржханд, дээд шүүхийн 3 шүүгч нөгөө хонгилын хэд гээд хөвөрнө дөө хөвөрнө болоогүй байна

4  |  0
эгэл жирийн иргэдийн(192.82.75.76) 2020 оны 08 сарын 29

Олон улсын хөгжлийн төлөв хандлаг,ойрын ирээдүйтэй уялдуулан улс орныхоо хөгжлийг тодорхойлох хэмжээний оюуны өндөр чадамжтай эргээр эрхэмүүдийг ”боловсрол мэдлэг дулимаг ганзгын наймааны хэмжээнд сэтгэгчид атгаг сэтгэл хор хонзон авахаа их ухаан гэж боддог загасны тархитан эдний хэргийг зөв шүүнэ гэж хайшаа харсан юм байхав дээ ккк. Том тархийг загсан тахитнууд зөв шүүнэ гэж байхгүй!!!номонд газгай л даа. Нийгмийн цахим сүлжээг бусдыг гүтгэн доромжлох хорлонт үйлдээ хэр удаан ашиглж амьдарх бол?!!! Алсуудлыг тунгаан бодох чадваргүй хийрхэлийг сохороор дагагч хар масс ч ухаажиж байгаа

1  |  2
эгэл жирийн иргэдийн(192.82.75.76) 2020 оны 08 сарын 29

Олон улсын хөгжлийн төлөв хандлаг,ойрын ирээдүйтэй уялдуулан улс орныхоо хөгжлийг тодорхойлох хэмжээний оюуны өндөр чадамжтай эргээр эрхэмүүдийг ”боловсрол мэдлэг дулимаг ганзгын наймааны хэмжээнд сэтгэгчид атгаг сэтгэл хор хонзон авахаа их ухаан гэж боддог загасны тархитан эдний хэргийг зөв шүүнэ гэж хайшаа харсан юм байхав дээ ккк. Том тархийг загсан тахитнууд зөв шүүнэ гэж байхгүй!!!номонд газгай л даа. Нийгмийн цахим сүлжээг бусдыг гүтгэн доромжлох хорлонт үйлдээ хэр удаан ашиглж амьдарх бол?!!! Алсуудлыг тунгаан бодох чадваргүй хийрхэлийг сохороор дагагч хар масс ч ухаажиж байгаа

1  |  2
ХА ХА(124.158.88.8) 2020 оны 08 сарын 30

ЯЛ НЬ БАГАДАЖ БАЙНАА ЭЛБЭГДОЖ ХУРЦ БАЯРЦОГТЫГ ЦААЗАЛ 2021 ОНД ЭД НАР БҮГД СУЛЛАГДАНА

3  |  2
Ганзориг(64.119.18.175) 2020 оны 08 сарын 30

...элбэгдорж хаана байна...!!!??? энэ бол түүний зохиол ирэх онд ерөнхийлөгчийн сонгууль,улсын тодотголтой хэд хэдэн 100-н жилийн ой тохиож байгаа.өршөөлийн хууль гараад тэгээд л гүйцээ...!!!??? одоо наад хэд чинь нэг нэг уулын аманд хаус хэмээх тансаг байшинд мах шарж идээл,виски шимэн, бие хаагаан илүүлсэн шиг бидний тэнэгийг ” магтан” дуулж суугаа байлгүйдээ...!!!????

3  |  1
Хавх(192.82.77.98) 2020 оны 08 сарын 30

Шүүх одоо л нэг шүүх шиг ажиллаж байна. Эд нар чинь Монголын / бид нарын /хөрөнгийг эзэнгүй малруу орсон чоно шиг хэмлэж байсан хулгайчид ингэж суулгах нь маш зөв гэж ард нийтээрээ сайшааж байна. Одоо үлдсэн их олон хулгайчид байна ж нь Сайханбилэг Элбэгдорж Дорлигжав Батүүл Бадхмжунай Мянганбаяр Алтан Ганзориг Сугар Батхүү гээд дуусашгүй олон хулгайчид үлдлээ шүү.

5  |  0
зочин(192.82.74.119) 2020 оны 08 сарын 29

Одоогийн их хуралд байгаа Пүрэвдорж мэтээс хамаагүй дээр хүмүүсийг шоронд хийчихжээ.

1  |  2
.(66.181.190.179) 2020 оны 08 сарын 29

Odoo Saihanbilegiig huleej bn

5  |  0
ҮНЭН(182.160.38.80) 2020 оны 08 сарын 30

ЯМАР Ч БАЙСАН ОГТ ГЭМГҮЙ ХҮМҮҮС БИШ Л БАЙХ. ЭДНЭЭС ГАДНА ЗҮГЭЭР ЯВЖ БАЙГАА ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАР Ч ИХ БИЙ. ЭНЭ БОЛ ЭХЛЭЛ БАЙХ. ЮМ ЦЭВЭРШИЖ БАЙР БАЙРАНДАА ОРОХ ЦАГ НЬ БОЛСОН . ХОТЫН ЗАХИРГААНЫ МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН БОЛСОН ХҮМҮҮС АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. САЙН САЙХНЫГ ИРЭЭДҮЙ ХОЙЧДОО ҮЛДЭЭЕ .

4  |  0
zochin(103.26.194.112) 2020 оны 08 сарын 29

ZUW , BURUU KHEREG KHIISEN BOL NARSANDAA SUUKH KHEREGTEY

3  |  0
b(103.14.38.10) 2020 оны 08 сарын 29

Shuuh shudarga shuusen baih oo,harin ch hungun yal ugch baigaa shu de,busad orond bpl iim nuhduud tsaaz esvel buh nasaaraa horigdoh yal avdag biz de?

3  |  0
Top