АНУ-ын Элчин сайдын яамны санаачлага хүмүүнлэгийн тусламжаар Баруунтуруун суманд 50 ортой хүүхдийн цэцэрлэг баригдаж нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Майкл Клеченски тэргүүтэй ЭСЯны төлөөлөгчид, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон сум орон нутгийн удирдлага, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.
АНУ-ын ЭСЯ-ны иргэн цэргийн харилцааг дэмжих хэлтсийн офицер ажилтнууд 2017 оноос хойш судалж АНУ-ын Цэргийн академийн санхүүжилтээр барих шийдвэр гаргасан бөгөөд тус цэцэрлэгийн барилгын ажлыг "ТТХ"'ХХК барьж ашиглалтанд орууллаа.
Баруунтуруун сумын цэцэрлэг 1985 онд 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан. Одоогийн байдлаар 5 бүлэгт 170 хүүхэд хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг. 50 ортой хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсноор анги дүүргэлт багасаж, багш ажилчдын ачаалал буурч , хүүхэд багачууд сурч хөгжих орчин нөхцөл сайжирч байгааг багш ажилчид онцлон талархалтай байгаагаа илэрхийллээ.
Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн салбарын хөгжил түүний дотор боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд дахин нэг шинэ бүтээн байгуулалтын ажил хийгдэж хязгаар нутагт хүүхэд багачуудад сурч боловсрох таатай орчин бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
2012 онд Баруунтуруунд очиж ооон малчид иргэдийн шүд эрүү амны эмгэгийг үнэ төлбөргүй эмчилж анагаасандаө баяртай байдаг. Сайхан нутаг