Хөршийн шийдвэр бидэнд хамаагүй ч ЭЛЭГ ТАТАХЫН учир

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Азийн цээжинд Монгол хэмээн омогшиж байсан өвөрмонголчуудын босоо бичиг, үндэстэн оршихын ганц том шалтгааныг хятадууд аваад хаячихлаа. Монгол туургатнууд хаа сайгүй бухимдаж байна. Буруутгах аргагүй ч их гүрний бодлого сөрж, энд бид бухимдах нь өрөөсгөл мэт. Яагаад гэхээр элэг нэгтэн ч гэлээ туурга тусгаар болоод олон арван жил болчихсон хөршийн төрийн бодлогод хөндлөнгөөс бухимдах хэрэгтэй юу, үгүй юу. Ингэлээ гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргахгүй. Монголын парламент хууль батлахгүй. Туурга тусдаа улс шүү дээ.

Харин хэл соёл нэгт ахан дүүсийн бичиг үсэгт халдаж байгаа нь бидэнд томоохон сануулга өглөө. Ингэхэд бухимдаад байгаа бид ямар бичиг соёлтой, хэрхэн аж төрж байгаагаа тунгаах цаг ч иржээ. Өнөөдөр өвөрлөгчдөд хорьж байгаа босоо бичиг бидний ч бичиг. Бид үеийн үед түүхийн өөрчлөлт дамжуулан хэрэглэж ирсэн их өв соёл. Гэтэл Кремлийн шийдвэрээр кирил үсэгт шилжээд бараг 100 жилийн нүүр үзэх нь. Монголчууд олон улсад тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн бүрэн улс учраас халдашгүй эрхийн гэх туган дор Монгол хэмээн цээжээ дэлдэж байна. Түүнээс бус бодолтойхон байхгүй бол орших, эс оршихын заагт амьдарч байж мэдэх шүү. Өвөрлөгчид бидний харилцаа кирил үсэгт шилжсэнээр суларч алга болсон гэдгийг судлаачид өгүүлдэг. Арга ч үгүй биднийг холбож байсан нэгэн тулгуур зүйл нь босоо бичиг. Харин сүүлийн жилүүдэд хил хязгаар чөлөөтэй болж, өвөрлөгчид бидний харилцах харилцаанд шинэ эргэлт бий болов. Ийнхүү өвөрлөгчид илүү элэг татах болсон нь Цагаан хэрэмний цаана ийм шийдэлд хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй.

Өвөрлөгчдийг Монгол чигээр нь өнөөдөрт авчирсан зүйл бол бидний босоо бичиг. Одоо сургалтын хөтөлбөр, төрийн үйл хэргээс босоо бичгийг авч, ханз үсгээр татлахаар өвөрлөгчид далайн усанд хаясан атгахан шороо шиг замхрах ч магадлалтай. Хатуухан хэлэхэд их гүрэн үерийн ус шиг л хамж одно. Одоогийн байдлаар Өвөр Монголд хичээлийг бүхэлд нь хятад хэлээр заахаар болсон. Өвөрмонголчууд Ерөнхий боловсролын сурах бичгүүдийг Монгол хэлнээ буюу босоо бичигт хөрвүүлэн 70 гаруй жилийн турш хэрэглэж ирсэн нь талаар болж байна. Хэдийгээр өв соёлоос эхлээд бүх зүйлийг хятад үндсээс хөрвүүлэн үздэг ч босоо бичгээрээ уншиж, бичиж байсан нь ихээхэн давуу тал байсан ч одоо үгүй боллоо. Нэгэн жишээ татахад 100 гаруйхан жилийн өмнө Хятад, Манж, Монгол, Төвд гээд олон улс захиран мандсан Чин гүрэн өнөөдөр алга. Яагаад гэхээр хүчирхэг мандсан гүрний хэл соёлыг нь устгасан учраас ийм богино насалжээ. Судрын хуудаснаа судлал төдий л үлдэж. Тэгэхээр бухимдаж, чулуу шидэхээсээ өмнө ийм аюул хэзээ ч, хаана ч тосон уулзаж магадгүйг санах учиртай. Бид эх орон гэж цээжээ дэлдэхдээ бус энэ мэт зүйлд бодлоготой, ухаалаг хандах учиртай.
 


Монголчууд элэг нэгт өвөрлөгчдөд учраад байгаа энэ эмгэнэлтэй зүйлийн гэрч нь болж чадахаас аврал нь болж нэгэнт чадахгүй. Хэчнээн хашхирлаа ч цуурай болон замхарна. Үүнтэй зуузай холбон даяаршлын туган дор дэлхийг нэгтгэх их гүрнүүдийн бодлого хаа сайгүй шуургалж байна. Жижигхэн Монгол Улс энэ шуурганд хэрхэн тэсэж үлдэх тухай бодож үзсэн үү. Энэ шуурганд ташуур өгч байгаа нэг хүчин зүйл нь өвөрлөгчдийн босоо бичгийг халж байгаа хэрэг гэж үндэстэн дотроо ойлгож болно. Бидэнд тэсэж үлдэх олон шалтгаан байгаа ч болгоомжлол илүүдэхгүй цагийн өмнө зогсож байна.

Монгол Улс 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах тухай “Монгол хэлний тухай хууль” мөрдөгдөж эхэлнэ. Хэтэрхий оройтсон шийдвэр, хууль ч гэлээ үүнийгээ мөрдөж эхэлнэ гэдэг үндэстэн оршихын нэг том шалтгаан хөлд орж байна гэсэн үг. Үүнийгээ хөлд оруулж, улмаар гүйлгэж, ухаан суулган, хүн болгон төлөвшүүлэх нь энэ улсын бодлогын нэгэн том тусгал байх болов уу. Азийн цээжинд тэсэж үлдэх учиртай энэ улсын хувь заяа бидний л гарт байгаа. 

Өнгөрөгч зууны 1973 онд монголчууд бүх нийтээр бичиг үсэгтэн болсноо НҮБ-аар дэлхий нийтэд зарлуулсан түүхтэй. Гэхдээ кирил үсэгтэн. Харин 2025 онд бид босоо Монгол бичгээ сэргээн хэрэглэлээ хэмээн дэлхий нийтэд зарлуулах сайхан үйл хүлээж байгаа гэж найдна. Хуулийн дагуу хос бичигтэн гэж зарлуулах хэдий ч үндэсний өв соёл болсон босоо бичгээ сэргээж байгаагаа дэлхий нийтэд тунхаглуулна гэдэг сайхан хэрэг.  

Тэгэхээр шуудхан босоо бичигт шилжээд, нэг л өглөө кирил бичгийг халчихгүй учраас хуулийг ч бодолцож хийсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тус хуулийн 7.3-т “Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловс­ролын сургуулийн суралцагсдад үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхлэн төгстөл тусгайлсан хөтөлбөрөөр заана” хэмээсэн нь бий. Тэгвэл өнөөдөр үүнд хэрхэн ач холбогдол өгч байгаа вэ. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн үндэсний бичгийн чадвар ямар түвшинд байна гэх мэт асуудал ч тулгарна. Учир нь энэ заалт 2015-2016 оны хичээлийн жилээс хэрэгжээд эхэлжээ.

Тэгвэл үүнийг мэдэх нэг шалтгаан нь хуулийн 7.4-т бий. Тодотговол, “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” хэмээн заасан. Ямартай ч бид хэтдээ үндэстэн оршихын нэгэн том тулгуур болсон босоо бичигтээ шилжинэ гэдэг гэгээ татсан ирээдүйгээ болгоомжлон тосох хэрэгтэйг өвөрлөгчдийн үйл хэрэг санууллаа.
 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Боловсролын шинэчлэл ба ӨВӨРМОНГОЛЧУУД тэмцэхийн учир

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 09 сарын 02

Монгол төр хятадаас айх ямарч шаардлага байхгүй ,гэтэл хэсэг хүмүүс яагаад айгаад байна,Ямарч жижиг улс байсан ,тухайн улсын хууль хяналтын байгууллагууд нь ажлаа үнэнч шудрагаар хийдэг бол,ямарч хүчирхэг гүрэн байсанч тухайн жижиг улсын хууль дүрэмд яалтч үгүй захирагддаг жамтай Тэгэхээр манай хууль хүчнийхэн хуулийн дагуу зөв ажиллаад байвал гадаадын ямарч иргэд даам гарч чадахгүй

0  |  0
Irgen(202.55.188.82) 2020 оны 09 сарын 02

Trampd hel .yamarch bsn hytaduudad durgui hun .

0  |  0
Зохиолч Лувсангийн П(139.5.216.69) 2020 оны 09 сарын 01

Ард түмэн гэх олон нийт төрийн хэрэгт падгүй байсан цаг нэгэнт улирсан. Эргэж тогтох нь юу л бол. Харин хашгираад яах вэ, хувиа бодож, довоо шарлуулаад цавиндаа хошуугаа шаагаад хэвтэж байя гэж боддог хэлдэг арчаагүй боол зонхилсон хүн сүрэг бэлчсэн адгийн газарт л тэр ёс дахин толгойгоо өндийлгөж магадгүй юм даа. Ай хөөрхий, элжиг модон хударгандаа гэж. ..

0  |  0
(192.82.77.102) 2020 оны 09 сарын 01

heden uvchtui yumnuud dagaj savsaganaad baihdaa yaavahde buhel buten tusgaar uls baij,tsaana ni 30,40 saya hujaa erliiz uvur mongoluud toosonch yumgui yavj baihad.

0  |  3
ө(66.181.161.43) 2020 оны 09 сарын 01

энэ сэтгэгдэл бичсэн нөхөр яав ч монгол биш тэр америкт байгаа өвөр монголчууд эрүүл саруул хүмүүс шүү

0  |  0
Зочин(192.82.65.93) 2020 оны 09 сарын 01

Хятдын ЗГ-т эсэргүүцлийн нот бичиг явуулах хэрэгтэй, энэ чинь Монголчуудыг доромжилж байгаа хэрэг шүү дээ.

1  |  3
Цогц арга хэмжээ ав(103.111.68.3) 2020 оны 09 сарын 01

Тусгаар тогтносон улс юм бол босоо Монгол бичгээрээ бүх албан баримт бичгээ хөтлөн хаягуудыг өөрчлөх цаг болсон. Монголд ажиллах Хятад ажилчдаас Монгол хэлний хуулийн мэдлэгийн шалгалт авч байж виз олгодог болгох журам гарга. Монголд байгаа Хятад Солонгос хоолны газруудад хатуу хяналт шалгалт явуулж хоол боловсруулах гал тогоонд нь 24 цагийн камер бичлэгтэй болгох, гадаадын иргэд үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх олгохгүй байх гадаадтай гэрлэсэн Монгол эмэгтэйчүүдийн эрхийг гадаад иргэний адил үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхгүй болгох хэрэгтэй

1  |  2
нар(192.82.70.254) 2020 оны 09 сарын 01

БИД МЯНГА ОРИЛООД АМЖИЛТ ОЛОХГҮЙ.ХАРИН УЛС ТӨРИЙН ШОГ ЗУРАГААР БАЙДАЛЫГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА. ”ЧИ ЗӨВХӨН ХЯТАДААР ЯРИХ ЁСТОЙ ”ГЭЖ ӨВӨРМОНГОЛ ХҮҮХЭД РҮҮ ЗАНДАРЧ БАЙГАА СИ ЖИНПИНИЙ ШОГ ЗУРАГ ГАРГАЯ\n

1  |  1
У.Хүрэлсүх(202.9.46.176) 2020 оны 09 сарын 01

Хүүхдүүд минь ээж, аавдаа хайртай эх оронч хүн болж төлөвшөөрэй. Босоо монгол бичгээ сайн сураарай. Энэ бичиг бол манай үндэстний, ард түмний бичиг. Тийм ч учраас энэ бичгийг бид хайрлаж, хамгаалах ёстой. Үндэсний их өв соёл болсон монгол бичгээ сайн сураарай хэмээн уриалъя

2  |  1
Z(202.9.46.176) 2020 оны 09 сарын 01

Ерөнхийлөгч Х.Баттулга; Ялан дийлэхийн билэг тэмдэг болсон Монгол бичгээ шамдан суралцаарай

2  |  1
Zocnin(68.145.61.75) 2020 оны 09 сарын 01

Amerkt eleg negtniihee toloo jagsaal tsuglaan bolj l bdag Ene bol yzel bodloo ilerhiilj bgaa bolohoos busad ornii heregt hutgaldaj bgaa hereg ogt bish Tegeed cn bid cnin ardcnilsan togtoltsootoi ulsyum cnin eleg negt ahan duus mongolsoyoloo awcn uldehiin tuhaid bid jagcn urai loozon yzel bodloo ilerhiilj bolohgui gej Owormongolcnuud maani harin cn bidneesee cn iluu mongol ulamjlalaa teej yawaa mongolcnuud bna bilee

2  |  3
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 01

Heden uursdiiguu uvur mongol gesen gaj aminaasaa uidsan eruul bus yumnuud tend hed uscheel biz,ternii tuluu end chi booj uhlee yu,tsaana ni 20,30 saya hyatad uvur mongol erliizuud toohchguu yavaj baihad

0  |  5
Зочин(202.55.188.38) 2020 оны 09 сарын 01

Одоо ингээд үхэрнүүд ямар ч хэрэггүй зүйлсээр давалгаалж эхэлнэ. Энийг нь ч улс төрчид уухай нь тас түрнэ. Өөрсдийнх нь хулгай элдэв гэмт хэргийг далдлах, үгүй ядаж түр ч гэсэн анхаарлаас холдуулах далим. Монгол бичиг гэж юу юм? Нүүдэлчид түүхэндээ бусдын соёлыг л өөриймшүүлэн хэрэглэж ирсэн. Тэр үүднээсээ Чингисийн үед уйгур бичгийг хэрэглэсэн нь энэ босоо гэгдээд байгаа бичиг. Эцсийн эцэст бусдын л юм. Яг л кирил бичиг шиг. Хамгийн гол нь энэ бичгийг сэргээн хэрэглэх явцад бид эдийн засаг хөгжлийн асар их хохирол амсана. Хойш ухарна. Бидэнд энэ талаар туршлага бий. 90-ээд оны хүүхдүүд байна.

1  |  4
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 02

Uursduu hujaad dagaar orson humuusdee,ugaasaa mongolch bish,bugd holildtson,hyatad ch bish mongolch bish,uvur mongol

0  |  4
Top