Ерөнхийлөгчийн сонгуулийн "бие халаалт" эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Ерөнхийлөгчийн сонгууль 2021 онд болно. Одоо парламентад суудалтай Монгол Ардын Нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Монгол Ардын Хувьсгалт Намууд нэр дэвшигчдээ сойно. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Төрийн тэргүүн зургаан жилийн хугацаатай ганц удаа сонгогдох заалт хэрэгжиж эхэлсэн эхний сонгууль. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 насны босго давсан байхыг Үндсэн хуульдаа суулгасан гэх мэтчилэн анхны гэсэн тодотголтой бүхнээр дүүрэн сонгууль болох нь.

Дээр дурдсан намуудаас нэр дэвшигчдийн хэн нэгэн нь Ерөнхийлөгч болно. Ардчилсан намаас нэр дэвших гарцаагүй ганц горилогч байгаа нь одоогийн Төрийн тэргүүн, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга юм. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд “үнэмлэхүй” ялалагдал хүлээсэн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй нам дотроо сунгаанд орчих шийртэй аавын хүү тодроогүй байна. 

Ардчилсан намаас “дүрвэсэн” ШИНЭН-гийн Л.Болд Х.Баттулгын хаяанд гэрээ барьж, албан ёсоор зөвлөх нь болоод амжсан. Хан-Уулчууд түүнийг төрд илгээгээгүй ч Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр тэр Төрийн ордны цонхоор ийнхүү орж ирлээ. С.Ламбаа Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын зөвлөх, Я.Санжмятав Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Гэтэл нөгөө талд нь Ардчилсан намын лидер гэгдэж явсан Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Ганболд, Д.Эрдэнэбат, Б.Болор болон Б.Бямбасайхан нар “аав”-ынд суугаа. Захиалгын шүүх тэдзнийг ялласан гэж байгаа ч Ерөнхийлөгчийн дэргэдэх хүмүүс шударга ёсны төлөөх тэмцлийн оч гэж үүнийг нэрлэж байх.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Баянхонгор аймгаас сонгогдсон, Ерөнхийлөгчийн шадар хүн гэгдэх Д.Ганбат очиж бүлгээ базсан бол Нийслэлийн Ардчилсан намын даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Пүрэвдаваа томилогдоод байгаа юм. Аймаг, дүүргийн Ардчилсан намын үүрийн дарга нар эхнээсээ МоАХ-ны хүмүүс томилогдоод эхлэв. МоАХ гэдэг чинь Х.Баттулга юм гэдгийг бид мэднэ. Тухайлбал, МоАХ-ны ууган гишүүдийн нэг гэгдэх Р.Батжаргал Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга болсон байх жишээтэй. Гэх мэтчилэн цааш хөврөх юм. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх бэлтгэлийн бие халаалт гэж хэлэхээс өөр аргагүй. Монгол Улсын гавьяат тамирчин хүн энэ зэргийн бэлтгэл хангахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч муу хүн нэр дэвшсэн өрсөлдөгч байдаг гэдгийг тэр мэднэ.

Сүүлийн хэдэн амралтын өдрүүдээр Төрийн ордон “Эхийн алдар” одонтой эхчүүдийн хөлд дарагдаж өнжив. Дүүрэг, дүүрэг, аймаг аймгаар нь багцалсан “Алдарт эх”-чүүдийн инээмсэглэл дунд халгин байна. Хэдэн ч мянган эх “Эхийн алдар” одон хүртэж байгааг таах аргагүй. Өмнө нь Төрийн тэргүүн тодорхой тооны эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, бусад нь харьяа дүүрэг, аймгаасаа авдаг байлаа. Харин энэ удаа бүх ээжүүд Ерөнхийлөгчийн гараас одонгоо хүртэж байгаа нь ирэх сонгуульд одонтой эхчүүдийн саналыг авах кампанит ажил болж байгаа юм. Төрийн тэргүүнээс одон авсан эхчүүд бэлгэшээж байхаас муулж байсныг огт сонсож байсангүй. Одонтой эхчүүдийн гэр бүлийнхэн гээд саналаа өгөх хүмүүсийн тоо автоматаар нэмэгдэнэ. Үүнийг буруутгах аргагүй.

Мөн аймаг бүрийн Ардчилсан намынхан нь сум бүрээс таван хүн авч ирэн Төрийн ордонтой танилцан, Ерөнхийлөгчийн гэгдэх төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаа нь Төрийн тэргүүний хийж бүтээж буй томоохон ажлыг бодитоор харуулах том боломжийг олголоо. Х.Баттулгыг далангийн шороогоор ард түмнээ хуурсан гэх хардлагад эцсийн цэгийг хатгах юм байх.

Цагтаа Төрийн тэргүүнтэй хамт Баянхонгор аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялагдсан олимпийн аварга Н.Түвшинбаяр саяхан Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энгийн нэг хувь тохиол яавч биш гэдгийг хэлэх хүмүүс байна. Нэг үгээр хэлбэл спортын салбар Ерөнхийлөгчийн гарт албан ёсоор шилжиж байгаа нь тэр гэх юм билээ.

Ямартай ч Х.Баттулга дараагийн сонгуульдаа бэлдээд эхэлсэн бол эрх баригч намаас нэр дэвших хүн одоогоор нам гүмхэн байна. МАН-ынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх бодол байгаа ч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Гүйцэтгэх засаглал асар их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж чадсан тул Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шаардлагагүй гэдгийг ойр тойрных нь хүмүүс түүнд хэлж байгаа юм билээ. Тиймээс 50 насны босго давсан УИХ-ын гишүүн МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших нь ойлгомжтой. Тэр нь харин хэн бэ. Магадлалаар УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвших боломжтой ч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нарын нэг нь “аманд” очно гэх бор шувуу нисэж байгаа юм.

Харин МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бол Н.Энхбаяр нэр дэвшихгүй гэдгээ хэлчихсэн. Тэр бүү хэл Н.Энхбаяр хүү Батшугарын хамт төмөр замын бүтээн байгуулалтыг очиж үзэн шагшин гайхаж байгаа харагдсан.  Сүүлд Н.Энхбаярын хүү Батшугар Ерөнхийлөгчийн зөвлөх болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс албан ёсоор хөндийрсөн байж магадгүй. Гэвч Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатараас эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших хүслээ барьж дийлэхгүй яваа хүмүүс ч байгааг мартаж болохгүй. Гэхдээ хэн нь ч Х.Баттулгыг барчих хэмжээний мэх, барьц олж авч чадаагүй яваа.

Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөр сонгуулийн бие халаалтдаа гарсан хүн одоогоор алга. Хэрхэхийг бид ирэх жил л харна даа.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
алтай(66.181.161.121) 2020 оны 09 сарын 03

амалсандаа хүрч зээлээ чөлөөлөөч

0  |  0
Зочин(112.72.9.126) 2020 оны 09 сарын 02

Баттулгыг дахин сонгох хэрэгтэй.

2  |  0
Zochin(175.223.11.202) 2020 оны 09 сарын 02

Х.Баттулга мундаг ерөнхийлөгч шүү.Дахин сонгогдох нь гарцаагүй

1  |  0
Хууль ч(66.181.190.38) 2020 оны 09 сарын 02

Ерөнхийлөгчөд маш том эрх мэдэл байдал. Энэ нь шүүх поркроор энэ эрх мэдэл бол мэдлэг чадвар ард түмэнд илт эрх тэгш байгууллага байх ёстой гэтэл 2021 оны сонгуульд зориолсон маш олон гэмт хэргийг хуулиа зөрчиж хувийн байгууллага шиг хандаж олон шүүгч нарыг гар хөлийн үзүүрээр хөдлөгдөг мөн олон шудрага шүүгч нарыг халж сэлгэж байгаа. Одоогийн энэ ерөнхийлөгч бол яав ч дахин сонгогдож болохгүй хүн.

0  |  1
2021(66.181.190.38) 2020 оны 09 сарын 02

Battulgiin uuriih oruulsan hor uuruu ene horondoo hordoh udur oirtsoor. Battulga l bish bol nohoich bsan yahaw.

0  |  0
Zochin(202.9.46.201) 2020 оны 09 сарын 02

Yamar ch l Battulgiig songoj bolokhgui.

0  |  0
Нэр(103.212.118.148) 2020 оны 09 сарын 02

Монголыг жинхэнэ талцуулж, оркуудын тархийг угааж байгаа хүн дээ. Шоронд байх ёстой, болзлоо хангасан гар.

0  |  0
Zochin(211.36.137.88) 2020 оны 09 сарын 02

Mongolchuud mini battulgagiig bvv songooroi mongol ulsiin xaan bolox dald muu sanaatai zovxon erx medel shunaliin tulam medlefe bolovsrol baixgui mongondoo erdsen xvn shuu xurdan buulgaj busadtai adil yaliig ni vvrvvll

0  |  0
кк(192.82.74.20) 2020 оны 09 сарын 02

Eрөнхийлэгч угаасаа ямар эрх мэдэлтэй гэж байхгүйшдээ билэгдэл

0  |  1
Dotood ion eh uusver(74.105.51.49) 2020 оны 09 сарын 01

gej TT orlogiig chine l irj baigaa yum bishuu, ashiglakt dunduur tumur zam shig aldagdaltai heleh baidaggui yum shuu!!

0  |  0
dom(66.181.178.149) 2020 оны 09 сарын 01

ene bolovsrolgui yum haraad zuv unshij ul chadah hulgaichaar ch yu hiihev dee elbegdorjtoigoo hutulduud ochij meduuleg uguh gazar bii ene zamiig n harin neej uguh heregtei

0  |  0
Зочин(202.9.46.42) 2020 оны 09 сарын 01

Баттулгын пиарчдын нийтлэлийн үнэр үнэртэж байна.

0  |  0
Zochin(202.126.90.18) 2020 оны 09 сарын 01

Tumur zamiin 750 ter bumiig yasan be Terih mungu haana baina 2 hamtragch gadaad garaad Orgon zailsan yagaad tag baigaan

1  |  0
Иргэн (66.181.161.65) 2020 оны 09 сарын 02

Сонгоноо сонгоно. Элбэгдоржийг сонголтойно биш

1  |  4
Хакү(59.153.112.103) 2020 оны 09 сарын 03

Энэ хүн синь хаа очиж Хүрэлсүхийн хийгээгүйг хийж Зүүнбаян Гашуунсухайтын төмөр замыг дотоодын эх үүсвэрээр тавиулж байгааг чи ч мэднэ би ч харлаа үзлээ

1  |  5
nemo(99.57.27.106) 2020 оны 09 сарын 02

ene hulgaich bolohgui

4  |  0
Р(66.181.186.24) 2020 оны 09 сарын 01

СЕХ удирдлагыг еерсдийн хумуусээр сольж бэлтгэлээ хангаж байх шиг байна

2  |  0
Зочин(202.126.89.243) 2020 оны 09 сарын 01

Эхийн алдар тэмдэгтэй биш гэнэ ээ .. жэнко чинь жинхэнэ даралттай гар байж тэгээд хүслээ дарахын тулд тэмдэг зүүж өгч өдөр бүр хүүхнүүдийн хөхөнд н хүрч кайфыг ёстой нэг авч байгаа юм байна ... уг н олон хүнд тэмдгийг н дүүрэг сумын дарга ИХ - н дарга н гардуулах байтал мань хүн дан залуу ээжүүдийн хөхөнд хүрч хүслээ илэрхийлж бга юм байх ... ум маани падми хум.

2  |  1
Дорж(150.129.142.158) 2020 оны 09 сарын 01

Монгол улсын эрх ашгийн үүднээс энэ хүнийг битгий сонгоорой. Олон өөрчлөлт бий болно доо

2  |  0
Ме(66.181.182.117) 2020 оны 09 сарын 02

Баттулга баахан тэмдэг л тараалаа,өөр яг хийсэн юм юу бна? Итгэж саналаа өгч,бсан юмсан.

4  |  0
Top