УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн улс төрийн жижиг намууд эвсэж орон нутгийн сонгуульд хүч үзэхээр болсон тухайгаа эхнээсээ илэрхийлээд байгаа билээ. Гэхдээ тэдний ихэнх нь өнөөгийн парламентын сөрөг хүчин болох АН-ын хаяаг бараадаж байгаа нь анхаарал татна. Тэгвэл өнөөдөр /2020.09.02/ яг дээрх жишгээр Н.Энхбаярын МАХН, Ж.Батзандангийн ШИНЭН-ынхан удахгүй болох орон нутгийн сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд хамтарч ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Тэрхүү тунхаг бичигт "АН болон МАХН, ШИНЭН хамтарч Монгол Улсад ардчилал, шударга ёсыг тогтоохын төлөө хамтран ажиллахаа тунхаглаж байна. Шат, шатны сонгуулийн булхай луйвар, албан тушаалтны үйлдэлд хариуцлага тооцуулах, иргэдийн үг хэлэх эрхийн төлөө тууштай ажиллана. Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан санал хуваахгүйгээр бие биенээ дэмжин ажиллахаа илэрхийлж байна" хэмээн тодотгожээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Нийслэлийн МАХН-ын дарга Э.ЭРДЭНЭЖАМЪЯАН "Сонгуулийн хуулиар эвсэл байгуулах цаг оройтсон. Бид сонгууль шударга явагдахаа больсон гэдэгт санал нэгдсэн. Монголд ардчилал байхгүй болох эхлэл тавигдсан. Улс төрийн намууд хоорондоо эрх тэгш өрсөлдөж чадахгүй байна. Хүч тэнцвэргүй сонгуулийн үед улс төрийн намууд хамтарч ардчилал, иргэдийнхээ сонгох сонгогдох эрхийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс хамтарч ажиллахаар болж байна" гэсэн бол Нийслэлийн АН-ын дарга Д.ПҮРЭВДАВАА "Хотын даргыг бүх иргэдээс сонгодог хууль байхгүй. Сонгогдсон төлөөлөгчид Хотын дарга, НИТХ-ын даргаа сонгодог шүү дээ. Тиймээс ямар баг хотыг удирдах нь чухал юм. Тиймээс өнөөдөр хамтарч сонгуульд оролцох шийдвэрийг гаргаж байна. Бид хамгийн эхэнд хууль бус сонгуулийн асуудлыг цэгцэлнэ" гэж ярилаа.
Тэд орон нутгийн сонгуульд өөр хоорондоо өрсөлдөхгүй, нэгнээ дэмжиж ажиллах юм. Тэдний өрсөлдөгч бол ганцхан МАН-ынхан гэдгийг онцолж байна. Одоогоор хэн, хэнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх нь тодорхой болоогүй байгаа бөгөөд бүх тойрогт нэр дэвшүүлэхгүй гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 7 )
Батзандан, Лу 2 хөгшин эр яашканууд дэмий дээ, очсон газраа самрана, АН-д салхи хэрэгтэй нь мэдээж, гэхдээ салтааны салхи хэрэггүй
За тэгээд удахгүй бүгдээрээ салцгаах удаан насгүй нөхөрлөл байна. Яагаад юэ гэвэл улс орны хөгжлийн төлөө биш зөвхөн ганцхан нам буюу МАН-ын эсрэг нэгдсэн юм байна. Хэрэв нийлж байгаад тэр МАН-аа ялаад л сална. Яагаад гэхээр хөгжлийн төлөө биш сандал ширээний төлөө нэгдсэн юм чинь. Түүнийгээ булаацалдаад л сална. Энэ нь МАН-ыг улам дээш нь татнаа гэдгийг мэдэхгүй байгаа юм байх даа эд нар. Уг нь улс орны хөгжлийн төлөө нэгдсэн нэг зорилго программтай нэгдвэл зүгээр юм сан. Гэхдээ чадахгүй байх даа. Удирдлагууд нь эрх мэдлийн шуналтай хүмүүс байна.
БАТЗАНДАН Ч ЯАХАВ ЭРГЭЖ БУЦАЖ СУРСАН ХҮН. ХАРИН ЭНХБАЯР ГУАЙ ИНГЭЖ ДООШОО ОРООД ЯАХНАВ ДЭЭ. \n
Зах зээл хөгжсөн орнуудад 2 нам л байдаг энэ жишигрүү л явж байгаа хэрэг
Албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс
Ичмээр ю байна
Таарсан новшнууд. Албан тушаалын хэнээтнүүд зайлаа