Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 06

Улсын хэмжээнд нийт 68 тусгаарлан ажиглах байр байгаа ба нийт 4,186  иргэн байна. Үүнээс Монгол улсын 3,459, гадаад улсын 84 иргэн байна.  Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм. Үүнд, Улаанбаатар хотод 3,459, орон нутагт 595, Дархан-Уул аймагт хоёр, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт дөрөв, Хөвсгөл аймагт дөрвөн иргэн байна.

Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа,  Эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top