Д.Сумъяабазар: Нэр дэвшигчдээ сонгохдоо НАМЫН ДАРГЫН ЗАРЧМЫГ үндэс болголоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар: 

-Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV  хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа амжин өчигдөр 23 цаг 10 минутанд нийт нэр дэвшигчдээ тодрууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн амжилтаа буухиалж, үнэмлэхүй ялалтаа орон нутагт бататгах чухал цаг үе ирлээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын Нам Нийслэл Улаанбаатар хотод 24 мандатаас 22-ыг буюу 91.7 хувийн түүхэн ялалт байгуулсан.  Энэ ялалт бол ард түмнээс Монгол ардын намын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан шаргуу хөдөлмөрийг сонгосон сонголт байсан, айл гэрийн эзэн, ноён нуруу шиг байж чаддаг зангарагтай чанарыг сонгосон сонголт байсан, агаарын бохирдлыг бууруулж, цар тахлаас иргэдээ хамгаалж чадсан, харь газраас иргэдээ авчирч эхэлсэн хүнлэг, хариуцлагатай байдлыг сонгосон сонголт байсан. Энэ том сонголтоор ирсэн итгэл найдварыг эх орны зүрх болсон Нийслэлдээ үргэлжлүүлэх үүрэг хариуцлага бидэнд ирж байна.

Нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй, хоггүй, аюулгүй, бухимдалгүй хотыг хүсч байна.

Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. 
 

[ШУУД] МАН-аас НИТХ-ын сонгуульд өрсөлдүүлэхээр сонгосон НЭР ДЭВШИГЧДЭЭ танилцуулж байна
 


Би нийт нэр дэвшигчдэдээ,
 

-Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд маань нэг сая 300 мянган хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй.

-Харин олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар Нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан байгаа.  

Иргэдийнхээ итгэлийг даах хүчтэй, очоод уулзах нүүртэй байхаас бидний ажил бас  хариуцлага эхлэх ёстой. Нийслэлийн есөн дүүргийн намын байгууллагын 40 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болж 45 хүн нэр дэвшсэн. Бас цаана нь нэг Төлөөлөгчийн ард нийслэлийн нэг сая 300 мянган иргэний эрх ашиг хүлээж байгаа. Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ Нэгдүгээрт, эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт ажлын дадлага туршлагатай байх Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг иш үндэс болголоо.

Мөн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах тухай Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, Монгол Ардын Намын дүрмийн 1 дүгээр зүйлд тус тус заасны дагуу нийт нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүллээ.

Үүний зэрэгцээ хоёр удаагийн томоохон суурь судалгааны дүн, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос ирүүлсэн нэр дэвшүүлэх тухай саналуудыг дүүргийн Монгол Ардын Намын хороодын дарга нартай сайтар зөвшилцөн Тэргүүлэгчдийн хурлаараа шүүн хэлэлцэж, нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг онцлох нь зүйтэй.  

 2020 оны УИХ-ын сонгуулийн дүн болон удаа дараагийн судалгаануудаас үзвэл сонгогчдын хандлага  өөрчлөгдөж байна. Иргэд улс төрийн сонголт хийхдээ нэн тэргүүнд нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийг чухалчлан үзэхийн зэрэгцээ эрч хүчтэй, нийгмийн шинэ дүр төрхийг олонх нь дэмжих хандлагатай болжээ. 

Энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг бид Нийслэлд Ардын Нам болоод Ардын хувьсгалын дараагийн зуун жилийн хөгжлийн эхний шанг татах хүмүүс гэж ойлгож, том зургаар бас итгэл хариуцлагын том шанагаар хэмжиж харах учиртай.

Бусад намууд Орон нутгийн хурлын сонгуульд албан бус эвсэл болж оролцохоо зарлалаа. Улс оронд Covid-19 цар тахлын үеийн онцгой дэглэмтэй байгаа энэ үед бид ариутгал халдваргүйжүүлэлтдээ онцгой анхааран, улс төрийн өндөр ёс зүйтэй, хуулийн хүрээнд сонгуульд өрсөлдөх болно. Бусад намууд, бие даагчиддаа ч мөн өндөр ёс зүйтэй сонгуульдаа оролцохыг уриалж байна.

 

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид

 

Дүүрэг

Тойргийн

дугаар

Нэр дэвшигчид

1

Баянгол

1

Д.Ихбаяр

Ө.Сумъяабаатар

2

Баянгол

2

н.Батбаясгалан

Г.Гангамөрөн

3

Баянгол

3

Б.Сэмжидмаа

Ч.Мэндбаяр

4

Баянзүрх

4

Г.Ууганбаяр

Б.Дэмбэрэл

5

Баянзүрх

5

Б.Бямбажаргал

Э.Ганчимэг

6

Баянзүрх

6

Д.Энхбаяр

Ү.Оюунзул

7

Баянзүрх

7

Н.Баярмөнх

Б.Батбаяр

8

Баянзүрх

8

Б.Сүхбаатар

Б.Пүрэвдагва

9

Сонгинохайрхан

9

Р.Дагва

Ц.Төрхүү

10

Сонгинохайрхан

10

Б.Сэргэлэнбаатар

 

н.Баттөр

11

Сонгинохайрхан

11

Ж.Сандагсүрэн

 

н.Баярчимэг

12

Сонгинохайрхан

12

Г.Төгөлдөр

 

М.Говьсайхан

13

Сонгинохайрхан

13

Н.Алтаншагай

 

Б.Мөнхцэцэг

14

Сүхбаатар

14

М.Халиунбат

О.Мөнгөншагай

 

15

Сүхбаатар

15

Ш.Батбаяр

Г.Төмөрбаатар

16

Чингэлтэй

16

Б.Батсүмбэрэл

Б.Мөнхбат

17

Чингэлтэй

17

Л.Ариунтуяа

З.Төмөртөөмөө

18

Хан-Уул

18

Ж.Алдаржавхлан

Б.Мягмар

19

Хан-Уул

19

Б.Цэрэн

 

Б.Өнөбат

20

Хан-Уул

20

Б.Одсүрэн

Л.Отгонжаргал

21

Багануур

21

Ц.Даваасүрэн

Т.Отгонболд

22

Багахангай

22

С.Эрдэнэбаяр

23

Налайх

23

Ч.Раднаабазар

Б.Нэргүй

 

 

45

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zail (202.55.188.87) 2020 оны 09 сарын 07

Sumyabazar chi zail chamshig ym said hiiheer ene uls yaaj hogjih be.

0  |  0
Иргэн(43.242.243.26) 2020 оны 09 сарын 08

Л. Сумьяабазар гэдэг энэ хvнд тойрогтоо юм хийдэг, сонгогч нарынхаа санал хvcэлтийг шуурхай сонсож байнгын хэлхээ холбоотой ажилладаг емнех телеелегч Ч. Гантулга гэдэг энэ хvний нэр байхгvй байгаад дургvй хvрч байна. Ер нь сонгуульд нэр дэвшvvлэхдээ хийсэн юмтай сонгогчдын дунд нэр хvндтэй хvнийг яагаад нэрийг нь дэвшvvлдэггvй юм.

0  |  1
Б.Сэмжидмаа БГД МАН(202.9.46.167) 2020 оны 09 сарын 07

“Осол гаргасан Ланд-200 маркийн автомашин нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Улаанбаатар хотод унадаг автомашин бөгөөд, осол гарах үеэр тус автомашинд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа, түүний нөхөр болоод жолоочийн хамт гурвуулаа зорчиж явжээ. Мөн тэд ослын дараа хүмүүсийг сандарч байх үеэр автомашиныхаа номерыг тайлж аваад, автомашинаасаа огт гараагүй, осолдсон хүмүүст огт тусламж үзүүлээгүй, утсаар яриад суугаад байсныг гэрчүүд хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, талийгчийн нөхөр автомашиндаа хавчуулагдчихаад гарч чадахгүй

1  |  0
Зочин(66.181.169.108) 2020 оны 09 сарын 07

Ер нь бол МАН-д өгөөд хийж чаддаг чаддаггүйг нь үзээд чадахгүй бол 24 онд дүнг нь тавиад явуулъя. Одоо дунд шатандаа АН гарчихвал 4 жилийн дараа нэгэнлүүгээ буруугаа чихээд хариуцлага хүлээх хүнгүй болно.\n

2  |  0
Odoo bolio(103.229.122.44) 2020 оны 09 сарын 07

Hudlaa shaaj duusahgui garuud, ed naraar udirduulval uls hot hugjihgui ee

1  |  1
Top