Шадар сайд Я.Содбаатарын САЛАА МӨЧИР

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

ЯНГУГИЙН СОДБААТАР ГЭЖ ЯГ ХЭН БЭ?
 

Монголын парламентад 2012-2016, 2016-2020 онд хоёр удаа сонгогдож, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг дөрвөн сар хашсан, одоогийн Шадар сайд Я.Содбаатар суусан мөчир бүрээсээ цэцэг тасдаж чаддаг элдэвтэй “шувуу” гэгддэг. Цэцэг гэдэгт нь төрлөө төрийн албанд шургуулах, төрийн тендерт хушуу, амаа орооцолдуулах зэрэг хамаарна. Тэрбээр Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1974 онд төрж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын сургуулийг 1992 онд төгссөн. Улмаар Технологийн дээд сургууль, Удирдлагын академи, МУБИС-ийг дүүргэсэн доктор хэргэмтэй. Ажлын гараагаа Шинжлэх ухааны академийн харьяа Дулаан техник, үйлдвэр, экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж, Монголын Ардчилсан Залуучуудын социалист холбооны Нарийн бичгийн дарга, II ерөнхий нарийн бичгийн дарга, Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Монгол Ардын намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад намын нэрсийн жагсаалтаар 2012 онд Монголын парламентын босгоор давж байсан юм.

Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүн болохдоо нэг их түүртэлгүй бусдынхаа авсан санал дээр дөрөөлж гишүүн болсон гэсэн үг. 2016 оны парламентад гишүүнээр сонгогдсоны дараа 2018 оны аравнэгдүгээр сарын 5-ны өдөр “ёндоорч” Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдон, эхнэр Батлхагвын Мөнгөнцэцэгийн хувь эзэмшдэг найз М.Ариунаагийнх нь “Эпато анарваан” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  нэг тэрбум 200 сая төгрөгийн зээлийг 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдөр жилийн гурван хувийн хүүтэй авсан нь баримтаар нотлогддог.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ очилгүй албан тушаалтнуудын цөлмөсөн ЖДҮХС-гийн мөнгийг хувьдаа завшсанд эсэргүүцсэн иргэдийн албан шаардлагаар тэр сайдын суудлаа өгч, 2016 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн. Ямартай ч ЖДҮХС-гаас авсан зээлээ хугацаанаас нь эргүүлэн төлсөн баримт нь бий. Намынх нь нөхөд түүнийг “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдохоор тохироо хийгдсэн” гэж ярьж байсан ч Монгол Улсын Шадар сайд болж шат ахисан юм. Тэр үнэхээр Монголын улс төрд тэр нэг нөхөр байгаад ингэж суга дэвшсэн үү гэвэл ямар хариулт ирэх нь бараг ойлгомжтой.

 

ЯНГУГИЙН СОДБААТАРЫН АХ ДҮҮС ТӨРИЙН АЛБАНД ЖААЛАВ

 

Ах, дүүсээрээ Монголын төрд жаалдаг гэр бүлийн тоог Шадар сайдын ах дүү нар үргэлжлүүлж байгаа юм. Я.Содбаатар аав, ээжээс тавуулаа. Дээрээ нэг ах, доороо нэг эрэгтэй, нэг эмэгтэй юм байна. Түүний ах Янгугийн Сод-Эрдэнэ 1996 оноос “Хэт” ХХК-д электроникийн инженер, 1998 онд “Айкон” ХХК-д электроникийн инженер, 2000 онд “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2001 оны тавдугаар сарын 1-нээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга. 2010 оноос нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагт орлогч даргаар ажиллаж байсан.

2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын албыг хашиж байна. Тэрбээр нэг сарын 8.5 сая төгрөгийн цалинтай. Энэ нь жилийн 102 сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг юм. Я.Сод-Эрдэнийн 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад түүний жилийн орлого 102 сая 614 мянган төгрөг гэсэн бол гэр бүлийн гишүүдийн орлогоо 27 сая 800 төгрөг гэжээ. Нийтийн гурван орон сууц, хашаа байшин нэг, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж хоёр, авто зогсоол нэг, өвөлжөө, хаваржаа хоёртой юм байна. Нийт үнэлгээ нь хоёр тэрбум 58 сая төгрөг аж. 552 сая 900 мянган төгрөгийн газар, 67.4 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 246 сая 856 мянган төгрөгтэй гэж мэдүүлжээ. Мөн 300 сая төгрөгийн авлагатайгаас гадна 148 сая 500 мянган төгрөгийн зээлтэй гэсэн байна. М Моние ХХК, Свийтбаблис ХХК, Нама-Оч ХХК, Таван толгой ХК, Монголион инвестмент корпорэйшн ХХК компаниудын хувьцааг 30-100 хувь эзэмшдэг.

Я.Сод-Эрдэнийн гэргий Р.Сарантуяа Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны газрын даргаар 2016 онд томилогдон ажиллаж байгаад саяхан ажлаасаа гарсан гэх мэдээлэл байна. Я.Содбаатар төрсөн ах Я.Сод-Эрдэнэ бэр эгч Р.Сарантуяа нараа ийнхүү төрийн өндөр албанд шахсан гэх бүрэн үндэслэлтэй байгаа юм.

Тэдний хувьцаа эзэмшдэг Монголион инвестмент корпорэйшн ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сайжруулсан шахмал түлшний тендерт оролцохоор материалаа бүрдүүлэн өгөөд байна. Үнийн дүнгийн хувьд өрсөлдөгч хоёр компаниасаа бага үнийн санал хүргүүлээд байгаа.

Я.Содбаатарын дүү Я.Содчимэг Эрдэнэс Тавантолгой компанийн Санхүүгийн бүртгэлийг хэлтсийн Даатгал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа юм байна. Ингэхдээ тус компаниас зарласан зарим тендерийн менежер, Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж ирсэн гэдгийг эх сурвалж өгүүлсэн юм.

Шадар сайдын нэг дүүг нь Я.Соддорж гэдэг бөгөөд бага дүү нь Я.Содсоёмбо юм байна. Я.Содсоёмбо нь Аж үйлдвэрийн яамны Зээл төслийн хэлтэст ажиллаж байв. Аж үйлдвэрийн яам татан буугдсаны дараа Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төслийн мэргэжилтнээр ажилладаг бөгөөд одоо жирэмсний амралттай байгаа гэх мэдээлэл ирлээ. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийн тушаалаар 2018 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Я.Содсоёмбод нэг сарын цалинтай нь тэнцэхүйц хэмжээний буюу 756.700 төгрөгийн тэтгэмжийг олгосон байдаг. Я.Содсоёмбын “Ай И Ар Пи консалтинг” компанийг Ц.Бадраагийн хамт эзэмшдэг болох нь доорх баримтаас харагдана.

Тэр ингэж төрийн албыг төрлийн алба болгон салаа мөчир бүрээ тэлж байна. Түүний төрийн албанд оруулсан хүмүүсийн тоо үүгээр зогсохгүй. 2012-2016 онд УИХ-ын гишүүний туслах, зөвлөхөөр ажиллаж байсан Б.Тамирыг 2018 оны хоёрдугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын Тусгай зөвшөөрлийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн болгон томилуулаад байгаа юм.

Бүртгэлийн цахим мэдээллийн сангаас шүүж үзэхэд Б.Тамирын нэр дээр Өвөрхангай Аймгийн Малчид, Тариаланчдын Холбоо, Өвөрхангай Аймгийн Бизнес, Аж Ахуй Эрхлэгчдийн Холбоо, Монголын Улс Төрийн Намуудын Зөвлөлдөх Хороо ТББ-ууд байгаа юм. Өөрийн хөрөнгө орлоготоо мэдүүлсэн хувьцаа эзэмшдэг Амирпроф ХХК нь хоёр удаагийн тендерт орж ялалт байгуулсан нь бүртгэлээс нь харагдаж байна. Мөн Содхангайн хөгжил, Өвөрхангай Аймгийн Оюутан Залуучуудын Хөгжлийн Хүрд Холбоог Я.Содбаатарын туслахаар ажиллаж байгаад Барилга, хот байгуулалтын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Э.Бат-Эрдэнийн хамт үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна.

 

“ХИМОН КОНСТРАКШН ХХК”-ИЙН ТЕНДЕРТ ХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ

 

Шадар сайдын хөрөнгө орлоготоо мэдүүлдэг “Ти Эс Эм”, “Мөнх гийх эрхэс” ХХК ямар үйл ажиллагаа явуулдаг нь бүртгэлийн нэгдсэн системээс олдсонгүй. Харин түүний багын найз Ш.Энхтөрийн нэр дээр бүртгэлтэй “Химон констракшн” ХХК барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Я.Содбаатар өөрийгөө тус компанитай хамааралгүй гэж мэдүүлдэг ч улс төр, бизнесийн хүрээнийхэн түүнийг “Химон констракшн”-ы нууц ноёнтон гэдгийг намынх нь гишүүд ч батлан хэлж байгаа харагддаг.

“Химон констракшн” ХХК 2018 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 75 ортой цэцэрлэгийн барилгын тендерт ялсан байдаг. 2019 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын дэд бүтцийн теднерт ялж нэг тэрбум 424 сая 874 мянган төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэж байна. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр суманд долоодугаар цэцэрлэгийн усан бассейны буулгалт, шинэ бассейн барих ажлыг 1.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа юм.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийг 3.1 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ. 2018 онд Өвөрхангай аймгийн Баянгол суманд 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг нэг тэрбум 27 сая төгрөгөөр, Налайх дүүрэгт баригдах Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрын барилгын ажлыг 11 тэрбум 849 сая 702 мянган төгрөгөөр, 2018 оны гуравдугаар сарын 21-нд 3.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Богд суманд 320 суудалтай сургуулийн барилгын ажлын тендерт ялж байсан удаатай. Мөн Дархан-Уул аймагт 2011 онд барилгын ажлаа эхлүүлсэн Спорт цогцолборын барилгын ажлыг “Химон констракш” гүйцэтгэж байгаа. Ашиглалтад оролгүй есөн жилийн нүүр үзэж буй тус барилгын төсөвт өртөг жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 11 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр эхэлж байсан ажил явцын дунд 27 тэрбум болж нэмэгдсэн. Ийн үнэ нь нэмэгдэж, жил бүр улсын төсөвт тэрбум гаруй төгрөг суулгаж ирсэн гэдгийг эх сурвалж өгүүлж байсан юм. Одоо төсөвт өртөг нь 30 тэрбум төгрөг даваад байгаа бололтой. Энэ мэтчилэн төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулж байгаа жишээ барилгын салбарт олон байдаг.

“Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн орон сууц ашиглалтад орлоо” хэмээн рекламдаж байсан “Sunshine village” хотхоныг “Химон констракшн” барьж ашиглалтад оруулж байлаа. Тэгвэл яг нэг жилийн өмнө тус хотхоны 18 иргэн гэдэсний бүлгийн савханцраас хордож эмнэлэгт хүргэгдэн, орон сууцны иргэд зөөврийн ус хэрэглэж байсан нь Я.Содбаатар сайдын чихнээс хонх уяж байв. Энэ мэт төрийн ажлыг төрлийн болгож, хувийн компаниа найзынхаа нэр дээр байгуулж бизнес хийдэг ов мэх Монголд бий. Ингэж салаа мөчир бүрээ тэлж яваа улстөрчдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно.

 


Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.226) 2020 оны 09 сарын 12

ЖДҮ чинь шадар сайдтай энэ Хүрэлсүх маш их луйварын нөхөр байхаа сонгосон найзуудын хараад байхаар тэхдээ зарим нэг ядарсан найз нөхөдөө танихаа больсон хогийн нөхөр гэсэн.

0  |  0
mgl(202.126.89.69) 2020 оны 09 сарын 12

Caihan tsulmudug l nuhur yum bn , turuus xolduul yaasiiim

0  |  0
zochin(202.126.88.68) 2020 оны 09 сарын 12

Ene Sodbaatartai holbootoi bolj butehgui zuil zunduu shd huviin erh ashgiin tuluu yavdag huniig ygd devshuuleed bdgiin boloo er ni tegeed bolovsrolgui humuus neg iimerhuu bhiimdaa

0  |  0
З(202.126.88.176) 2020 оны 09 сарын 12

Энэ Содоо гээд бга нөхрийн 2 охин лав дарга хийдэг төрийн албанд

0  |  0
Зочин(202.9.46.43) 2020 оны 09 сарын 12

Шударга дүртэй Хүрэлсүх ерөнхий сайд одоо нэг дугарна бгаа энэ хужаагийн шээсээ төрөөс зайлуулж шоронд нь явуулаа

0  |  0
Трью стор(150.129.140.250) 2020 оны 09 сарын 13

Цаана чинь дүүргийн ИТХ-ыг эхнэр хүүхэд хүргэн бэр ну А-тайгаа эрхшээж байдаг вант улстай хүн бхад. Бичих юмаа олж ядахын.

0  |  1
Зочин(202.9.46.83) 2020 оны 09 сарын 11

Хятадын үр сад удахгүй Монголын Ерөнхийлөгч болно гэж ярьдаг гэсэн

0  |  0
sn(43.242.243.108) 2020 оны 09 сарын 11

Tender gedgiig er oilgohgui ym bn. Ug n tusuv bolon guitsetgeh hugatsaa n todorhoi bj l tender batlagddag baimaar gevch guitsetgheer ylsan tal yaj iigeed hugatsaagaa unjij baigaad ulsiin tusuvt dahin terbum terbumaar n mungu batluulj avdag iim tender gejbh uu??? Ene bol ulaan tsaim luivar bish uu??? Ingej bn bn mungu nemj luivar hiideg tender delhiid baidag ym uu???

0  |  0
pjegwo(103.57.92.57) 2020 оны 09 сарын 10

Arai ch dee

0  |  0
Иргэн(59.153.115.21) 2020 оны 09 сарын 10

Мэдсээр байж энэ намыг сонгосон ард түмэн л буруутай

0  |  0
Ган үзэгтэн(103.57.93.180) 2020 оны 09 сарын 13

Хүн харлуулах зүйлийг зохиогоод ч хамаагүй нийтлэдэг болчихож. Нийгмийн үнэний дуу хоолой болдог байгаасай.

0  |  2
монгол(192.82.74.12) 2020 оны 09 сарын 10

Балиар юмаа. Хумсаа нууж, маск өмссөн юмнууд. Одоо ер нь монгол яах вэ ? Эр эмээ үзэлцэж нэг бол монголынхоо төлөө үхэх, нэг бол аврах л 2 салаа зам байх шиг.\n

0  |  0
ЖДҮЧИДЭЭ БАРЬЖ ХОРИО(64.119.25.92) 2022 оны 06 сарын 23

яНГУГИЙН СОДБААТАР УДАХГҮЙ ШОРОНДОО ЯВАХ НЬ ТОДОРХОЙ ЮМ БАЙНА

2  |  0
Зочин(203.91.115.43) 2020 оны 09 сарын 12

Хамаг идсэн хөрөнгийг нь хураагаад төрийн албанаас төрөл ахуйгаар нь халахад л хог дээр үсрэх гарууд байгаа биз дээ. Авилгачдад хамгийн том шийтгэл бол төрийн албанд ажиллах эрхийг нь урт хугацаагаар хасах юм.

1  |  1
Зочин-2(66.181.190.66) 2020 оны 09 сарын 10

Төрийн албыг төрлийн болгосон иймэрхүү үйлдэл цаашид үргэлжилсээр л байг уу??? Ингэлээ гээд төрийн албаны ажил сайжрах уу? Чадвартай нь гудамжинд ? Хэдий болтол ингэж явах вэ? Төрд луйварчдын бүлэглэл бий болсныг харуулж бна бус уу???

0  |  0
Od(202.126.90.14) 2022 оны 06 сарын 23

Хүрэлсүх ийм амьтаныг л хамгаалж албан тушаалд дэвшүүлж хамгаалж ард түмнийг доромжилж байгаа юмдаа.Монголын төрөөс хамт зайлаарай !!!!

2  |  0
ждү (66.181.166.134) 2020 оны 09 сарын 12

ЖДҮ-чин лалрыг зайлуулаач ээ, ах дүү нараа өндөр цалинтай ажилд оруулчихсан ёс зүйгүй энэ новшийг зайлуул

1  |  0
Хувалз(202.21.113.238) 2020 оны 09 сарын 11

Хэлэх ч үг алга. Иймэрхүү хувалз нар бидний дээр гараад суучих юм.

1  |  0
Бадамжунайн дүү гсн(66.181.183.71) 2020 оны 09 сарын 12

Могой Бадамжунайтай хуурай ах дүү шиг байдаг гэсэн. ЖДҮСангаас зөвхөн 2018 онд ч биш аль 2009 онд Жунай сайд байхдаа ЖДҮХСанг байгуулсан цгаас нь их хэмжээгээр зээл авч ирсэн гэдэг. Архангайнх учраас нэг нутаг гээд Жунай луйварчинтай өвөр түрийдээ ордог байх нь. Бүгд зайлаа.

2  |  0
ZochinZ(202.126.88.192) 2020 оны 09 сарын 10

Huviin ajil amidraliig albanii ajiltai holij hutgahaa boli SETGUULChEE!! Hiih ajil bhgui bgm bnlda

0  |  0
зочин(103.212.116.52) 2020 оны 09 сарын 11

Өвөрхангайн Засаг дарга байсан Ганболдоос Өвөрхангайн бүх тендерийг авсан.

1  |  0
Zochin(202.126.89.197) 2020 оны 09 сарын 10

Unen bol evgui ajluud ih hiisrn bna. Zeeliig gishuun bur avsan sdee. Harin turiin albiig turliin alba bolgoson bna.

0  |  0
Martah shahaj(45.86.203.96) 2020 оны 09 сарын 10

Erdenet-n ajilchid-n oron suuts barih tendert yalsan. Darkhan-i sport tsogtsolbor-g odoo boltol barih nereer tusuv-s mungu husch bgaa. Tuslah aa HAA-n yamni turiin nariin bichgiin dargaar tomilson. Odoo uvurkhangain zasag darg-g uur-n huneer tomiloh-r tohirson.

1  |  0
Irgen(45.86.203.96) 2020 оны 09 сарын 10

Hetsuuhen yum boloh ni ee

0  |  0
Зочин(103.57.95.237) 2020 оны 09 сарын 12

30 жил төрийн алба төрлийн алба болдог жишээ байна. Иймээс л 30 жил улс маань хөгжихгүй, ард түмний амьдрал сайжрахгүй, нам дагасан хэсэг бүлэг хүмүүс л баяждаг нийгэм үргэлжилж байна. Үүнийг өөрчлөх гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үр дүн нь хэзээ харагдах бол!!!

2  |  0
irgen(66.181.183.76) 2020 оны 09 сарын 10

shinshine village d bairladag naiz Munhbaatariin ner deer baigaa eh nyarain suvilal bas Sodbaatarinh shuudee.

0  |  0
зочин(103.111.68.3) 2022 оны 06 сарын 23

ийм л хулгайч нар төр лүү орж маш ихээр хулгайгаа хийж байна

1  |  0
Зочин(202.126.90.47) 2022 оны 06 сарын 23

Ингэж дуудуулж төрийн алба хашихгүй ээ!! Содбаатар өөрөө ажлаа өг

2  |  0
Бат(202.9.46.236) 2020 оны 09 сарын 10

Хэнч бай нэг иймэрхүү зан хүн бүрээс л гадаг шүү дээ хэтрүүлж болохгүй

1  |  0
Ихоночо(139.5.218.103) 2020 оны 09 сарын 12

Женкогийн дараагийн бай Я.Содбаатар байх магадлалтай

1  |  0
зочин(66.181.161.114) 2023 оны 01 сарын 17

Ийм юмыг төрийн өндөр албан тушаалд ажиллуулж иргэдээ доромжлохоос МАН ичдэг болоосой.

1  |  0
Содбаатар зайлаач(66.181.183.71) 2022 оны 06 сарын 23

Зайл

1  |  0
Top