Зарагдсан барааг БУЦААЖ болно I Торгууль 5.000.000

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ худалдаа эрхлэгчдэд хандан "ЗАРАГДСАН БАРААГ БУЦААХГҮЙ" гэсэн бичгээ хураахыг сануулж, торгуулийн хэмжээ хуулиараа ТАВАН САЯ ТӨГРӨГ болохыг анхаарууллаа.

Тэрбээр "ШӨХТГ-аас хууль зөрчихгүй байхыг сануулж, зөвлөн туслах үүднээс үйлчилгээ эрхлэгчдэд 20 хоногийн хугацаа өгсөн буюу зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй зөвлөмж, шаардлагыг явуулсан. Өнөөдрөөс улсын хяналтын байцаагч нар шалгалт хийж эхэлнэ. ШӨХТГ олонхийн эрх ашгийг хамгаална. Шинэ барааг буцаах тухайд асуудал хөндөгдөж байгаа. Өмсөж хэрэглэсэн хувцас тухайд биш! Зарим хүмүүс анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Хариуцлагатай байх ёстой. Энэ өнөөдөр тавьсан асуудал биш. 20 хоног ярьж, бичиж, сануулж, уулзаж, зөвлөж, тусалж байгаа" гэв. 


Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.5 дахь заалтыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10. 2 дахь хэсэгт


1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж,

1.1 Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах,

1.2 Бараа, ажил, үйлчилгээний доголдлыг арилгах хугацаа тогтоох,

1.3 Бараанд засвар хийх, техникийн үйлчилгээ үзүүлэх, чанарын доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


2. Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ажээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.161.122) 2020 оны 09 сарын 15

Аливаа зүйл 2 талтай. Ямар нэгэн асуудалгүй барааг өөрөө худалдан авчихаад хэд хоноод л сэтгэлд нийцэхгүй байна, томдлоо, багадлаа гээд очоод л мөнгөө авчихна гэдэг арай л .... Хослол өмсөх гэнэтийн шаардлага гарангуут авч өмсөөд шошгыг нь гэмтээхгүй цэвэрхэн хэрэглээд хэд хоногийн дараа очиж болно гэсэн үг үү. Ямар бараа бүтээгдэхүүн дээр, ямар нөхцөлд гэдгийг сайн тодруулмаар юм шиг санагдлаа

0  |  0
монгол(192.82.74.12) 2020 оны 09 сарын 10

Дэлхийн жишиг ийм л байдаг. Шийдвэр туйлын зөв. Харин хэд хоногийн дараа бараагаа буцааж болох хугацааг хуулиндаа оруулсан юм байгаа биз дээ. Ээдээ монгол худалдагч нар хятадууд шиг мөн ч тупик шүү дээ.\n

0  |  0
Танд(139.5.218.147) 2023 оны 12 сарын 23

Зөв шийдвэр бна ийм бичиг харахаар дарамттай санагддаг байсан

1  |  0
Зочин-2(66.181.190.66) 2020 оны 09 сарын 10

зөв

0  |  0
Top