Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өнөөдөр /2020.09.11/ өглөө. Хэвлэлийн бага хуралд Хотын даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцлоо.
Энэ үеэр тэрбээр "Есдүгээр сарын 1-ний байдлаар 27 сургууль, цэцэрлэгийг хүлээж авсан. Мөн 112 сургууль, 162 цэцэрлэгийг засварласан. Нийт хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Цар тахалтай тэмцэх үүднээс яамтай хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 631 аж ахуйн нэгжээс 2800 ажлын байр цоо шинээр нэмэгдсэн. Цаашид төсөвт тавих хяналт, төлөвлөх төлөвлөлтөд иргэдийн оролцоог оролцуулахыг тулд мэдээллийг ил тод хэлэх ёстой. Монгол Улс нэгдмэл төсөвтэй. Улсын төсөв, зээл тусламж гэж ангилахаас илүү нэг л бодлогоор явдаг. Сангийн яамнаас боловсрол, соёлын салбарт нийгдэж байгаа хөрөнгө оруулалт л гэж явна. Цаашид нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд явах нь үр ашигтай юм. Төсвийн нэг төгрөг ч гэсэн үр дүнгээ өгөх нь чухал. Ийм шаардлага бүх түвшинд, бүх цаг үед яригдах ёстой" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
hoorhii, zahiin setgelgeerei yaduu bandi shuu de. neeh l oros helte baisan ene teree yarij dunshij yavdag yum. unen haltar, yag zahiin naimaachnii dainii handlagatai nohor. ter ner deer ni baidag baahan gazriin diilenh ni omnoh tsunh bariulsan ah nariinh ni ner gazruud, ”za duu min, tur bailgaj bai, medegdvel hohi ni shu...” geed zahiad yavsan