Эминемийн аминд халдахыг завджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Гэр оронгүй нэгэн этгээд рэпер Эминемийн гэрт нэвтэрч, хөнөөхийг завдсан тухай “Detroit Free Press” хэвлэлд мэдээлжээ.

Хэрэг явдал өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан ч энэ хэргийн шүүх хурлын үеэр цагдаагийн офицер рэперийн мэдүүлгийн талаар ярьснаар энэ хэрэг явдал ил болжээ. Түүний хэлснээр, 47 настай рэпер өглөө сэрээд, ард нь хэн нэгэн зогсож байхыг анзаарсан байна. Юу хийж байгаа тухай асуухад гэрт нь орж ирсэн танихгүй этгээд түүнийг алах гэж байна гэж хариулсан аж.

Эминемийн гэрт цагдаа нар ирэхэд түүний бие хамгаалагч үл таних этгээдтэй ноцолдож байсан гэнэ.

Орон гэргүй Мэтью Хьюз гэгч алдарт хөгжимчний гэрийн цонхыг тоосгоор хагалж, нэвтэрсэн байна. Тэрбээр өдгөө хоригдож байгаа бөгөөд бусдын орон гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсний төлөө, эд хөрөнгийг санаатайгаар эвдсэн хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралд Эминем өөрөө оролцоогүй бөгөөд түүнийг төлөөлж өмгөөлөгч нь цахимаар оролцсон байна гэж РИА Новости мэдээлжээ.

Top