Алдарт рэппер Эминемийн шүтэгч бишрэгч эмэгтэй өөрийн бие дээр хийлгэсэн хайртай дуучныхаа дүрс бүхий шивээсний тоогоор дэлхийн дээд амжилт тогтоожээ.
“The Independent” хэвлэлд мэдээлснээр, Шотландын харьяа 35 настай Ники Паттерсон гэгч бүсгүйн гар, хөл, цээж, хуруун дээр нийт 16 Эминемийн зураг шивээстэй байдаг гэнэ. Тэрбээр арьсан дээрээ нэг л хөгжимчний дүрс бүхий шивээсний тоогоор Гинессийн дээд амжилтын номд бичигджээ.
Тэрбээр 19 настай байхдаа Эминемийн хөргийг анх шивүүлж байжээ. Никки биендээ нийт 28 шивээстэйгээс 16 нь Эминемийн хөрөг аж.
Энэ оны эхээр Эминемийн “Music to be murdered by” цомог Их Британийн хит дууны жагсаалтыг тэргүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )