Энэ оны эхээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргасан талаарх баримт өнөөдөр дэлгэгдээд байна. Ингэхдээ тэрхүү 21 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын данснаас гаргахыг даалгасан байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 21 дарга иргэдээс цугласан хандивын мөнгөөр өөрсдийгөө сайн ажилласан гэж шагнасан байгаа юм. Бүр тодруулбал, тэд өөрсдийгөө өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэгт бүтэн өдрийн хөл, хориог амжилттай зохион байгуулсан, илүү цагаар ажилласан гэж тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.
Тэдний дунд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан нарын 21 албан тушаалтан байгаа нь баримтаар ил болоод байна.
Хамгийн гол нь, тэд иргэдээс цугласан хандивын мөнгөнөөс 21 сая төгрөгийг гаргаж, өөрсдийгөө урамшуулж, шагнасанд олон нийт эгдүүцэж байна. Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж иргэд, аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст хандив өргөсөөр байгаа билээ. Байгууллага, хамт олон нэгдэж нэг өдрийнхөө цалинг, урлаг соёлынхон тоглолтынхоо орлогыг, хөгшид тэтгэврээ, хүүхдүүд цуглуулсан мөнгөө хандивлаж байна. Гэтэл хэдэн дарга нар тэрхүү хандивын мөнгөнөөс ичих ч үгүй "хумсалж", бүр өөрсдийгөө шагнаад сууж байдаг болж таарав. Яаж чадаж байна аа, яасан ч ичдэггүй юм. Улсын төсөв улайж, эдийн засаг хүнд байгаа өнөө цагт иргэд нь улс, эх орноо бодож тав, арван төгрөг гэлтгүй хандив өгч байхад тэр мөнгөөр нь дарга нар нь өөрсдийгөө шагнаад сууж байх ч гэж дээ.
Сэтгэгдэл ( 30 )
Арай л өлбөн юм аа.
Постон дээр өдөр шөнөгүй ажилласан багш нарын илүү цагийг өгөөгүйш дээр
EE XUUREE. GANHUU CHI TURJ UxlEE YU SDA MNEE
За за өөрсдийгөө шагнаж байдаг даога юу хийсэн юм бол.Арай дэнднээ.Тэгээп аваад байгаа юм болов уу Малчид малаасаа аэилчид хөдөлмөрлөсөн халснөөсөө хүүхдүүх аав ээжээсэ авсан хоолныхоо мөнгийг хандивлаад байхап цалин сач гаргаад авдаг даога нао ичдэггүй юм байхдаа.Байгууллагбнхаа иргннийг сая төграгөөр шагнадаг боловуу
Цаг наргүй хүнд хүчир ажилд өдөр шөнөгүй зүтгэж байгаа энэ албаныханыг шагнахад буруу нь юу билээ,харин ноцтой асуудлын хандивын мөнгөнөөс гаргасан нь асуудал дагуулаж болох,тэхдээ холбогдох эрх бүхий газараар нь шийдүүлэж хяналт сайн тавьбол болохгүй ч юм алга,уг нь ийм амь дүйсэн ажилд л зориулсан хандив шүүдээ,тэр улсын хүч чармайлтаар өнөөдөр мөнөайх энэ зэрэгтэй байгаа биздээ
Hariutslaga tootsoh heregtei bugdiin alban tushaalaas ni ogtsruulna uu said aa
bolioy
ilyy tsag gej....nydee oloogyi uramshuulal bnaa
ЗА ЯАХАВ ДЭЭ. ЭД НАР БИД МӨНГӨ АВЬЯ ГЭЭЛГҮЙ БАЙЛГҮЙ. ХАРИН ӨГЧ БАЙГАА НӨХӨР Л ДОЛГИНСОН. ЦҮНХ БАРИГЧ БАЙГАА ДАА. ТЭР НӨХРИЙГ ШАЛГАЖ АЖЛААС НЬ ХАЛ.
ЗА ЯАХАВ ДЭЭ. ЭД НАР БИД МӨНГӨ АВЬЯ ГЭЭЛГҮЙ БАЙЛГҮЙ. ХАРИН ӨГЧ БАЙГАА НӨХӨР Л ДОЛГИНСОН. ЦҮНХ БАРИГЧ БАЙГАА ДАА. ТЭР НӨХРИЙГ ШАЛГАЖ АЖЛААС НЬ ХАЛ.
цагаандаа гарсан лалрууд тэр өгсөн амарсайхан нь бүр ордонд орсон байх жишээтэй. японд хэрэв ийм юм болсон бол амарсайхан гишүүнээсээ сайн дураараа бууж уучлалт гуйгаад энэ новшнууд энэ намын дарга ерөнхий сайд нь хүртэл огцрох байлаа. харин манайд бол буцаагаад өгчнөө гээд сууж байдаг болж. амар ч юм доо хулгай хийгээд баригдвал буцаагаад өгнө гээд байж байх юм байна л даа.
эд нар угаасаа Хулгай хиийх гэж ингэж Төрийн алба руу зүтгэж байгаа ш дээ
Бүгдийг нь төрөөс зайлуулж дахин 3 үе удмаар төрт бүү ойртуул өөрсдийг нь цаазын ялыг хөнгөлж тэр бум төгрөгөөр торгож 25 жил ямар нэг өршөөл магадлангүй шоронд хий
Нам дагаж амьдарахаас өөр чадваргүй арчаагүй хувалзнуудаас салах цаг болжээ ард түмээн
Darga nertei uursdiiguu huurgusun nuhdyydiig bushuuhan zailuulah heregtei.ed nar ene meteer uursduu and tymnii hurunguur luivar huurchid medegdeegyi munch ih yum baigaagaa.ard tymen odoo songoltoo hiih cag boljee.
Ардын намынхан ингэж л иддэг улс даа
Яанаа хэлэх ч үг алгаа. Ажилгүй хоолгүй өчнөөн хүүхэд хөгшид байгаа даа.
Oron nutag iin songuuli at Man-ug buu dongoo
Юм үзээгүй баажкаанууд эвийг хөөрхий гэж
Mungu l hymslah gj turd zvtgediishde ednyys .ylsaa hugjvvlie gesen negch hvn bhgvi.
онцгой дэглэмийн үеийн дарга нарын хоолны мөнгө бүүр замаа алдсан гэсэн УОК нийслэл аймгийн ОК, ЭМЯ ны дарга нар өдөрт 3 -5 сая төгрөгийг хоолонд зарж байгаа гэсэн
uudgui durakuud zaluu yum bj ulger duurailal hurtel oi hutmaar Ard tumnee huursan gulguud amar haylbar ajil alba huuranj hulgaich hol hooson tolgoitoi durak uudig bugdiig dald oruulbal tna Mgl.d ugna uchuun mundag zaluu chuud bga yagaad iim niigmiin buus.d yalgaj salgaj chadahgui bna ard tumen mini ee thag hugthaa aldaj bhaas halaad uur hun oruulch hun mundsan lai bna ta nar ard tumeng huurj chadahgui ard doromjilj boloigui
Бүгдийг нь солих хэрэгтэй. Ард түмэн хэцүү байхад ийм байж болох уу
Өөрсдийгөө гүй ээ мөн их шагнах юмдаа шагнал авч үзэх юмсан таминь ээ
Ene bovshnuudiig yu hiisen gej shagnadag ym
Арай ч дээ жинхэнэ ажиллаж байгаа хүмүүс бол яахав гэсэн
Постонд ажилласан сувилагч нарынхаа илүү цагийг өгч чадаагүй, орон даяар л эмнэлгийнхэн бэлтгэл байдлаа ханган өчнөөн илүү цагаар ажилласан мөнгө байхгүй л гэдэг шүү дээ
Дарга нар өдөр шөнөгүй ажилладаггүй. Жирийн албан хаагч нар л өдөр шөнөгүй ажиллах юм даа.
Өдөр шөнөгүй ажиллаж байхад яагаад болохгүй гэж. Дэндүү харлуулах юм даа. Би жирийн иргэн шүү
өдөр шөнөгүй ажиллсан хүмүүс шагнал авахад болж байна худлаа хэлж хулгай хийсэн биш дээ төрийн албан хаагч гэхээр л болдоггүй юм уу шагналыг зөвшөөрч байна эдгээр хүмүүсийн хичээл зүтгэлээр вируст бид өртөхгүй банйа харин ч бага шагнасан байна