Монгол Улсын Аварга Э.Оюунболдын багш, дасгалжуулагч Д.Батнямтай ярилцлаа.
-Э.Оюунболд аваргын хувийн чат ил боллоо гэх мэдээлэл олон нийтэд цацагджээ. Багш Д.Батням нь түүнд тариа хэрэглэхийг зөвлөсөн гэх агуулгатай, тарианы зурагтай тэр мэдээг та харсан байх. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Тэр тухай харсан. Баттогтох гэж багш руугаа бичиж байсан чат мэтээр эвлүүлсэн байсан. Баттогтох биш л дээ. Ш.Бямбатогтох гэж Э.Оюунболдын хүчний бэлтгэлийг хийлгэж байсан багш нь. Тэр эвлүүлгийн дундуур оруулж ирсэн тарианы зураг явуулсан хүн нь өөрөө Ш.Бямбатогтох байгаа биз дээ.
-Тэр багштайгаа үл ойлголцсон зүйлс гарсан юм уу. Та энэ талаар мэдэж байгаа юу?
-Сая энэ сарын эхээр Э.Оюунболд надад хэлсэн. Багш надаас мөнгө нэхэж байна, яавал дээр вэ гэж асуусан. Та хоёр ярилцаарай, авлага, өглөгийн асуудал надад хамаагүй. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандаж болно шүү дээ гэдгийг хэлсэн. Намайг муу хэллээ, муухай харагдууллаа гээд би тоохгүй. Яг үнэндээ Э.Оюунболдоос мөнгө нэхээд байгаа өөр хүмүүс ч байгаа. Тэд л ийм зүйл хийж байгаа. Хэн гэдгийг нь мэдэж байгаа, санаатай гүтгэлэг шүү дээ.
-Яагаад мөнгө нэхсэн юм бол. Та юу гэж ойлгосон бэ?
-Хоёр жилийн өмнөөс хүчний бэлтгэл дээр нь ажиллаж байгаа багш нь юм, уг нь. Нэг нутгийн хүмүүс л дээ. Өнгөрсөн жил бэлтгэлд хамт гарсан гээд мөнгө асуудаг юм билээ. Маргааны тухайд бол саяын наадмын өмнөх асуудал. Аваргын гэрт согтуу очиж, мөнгө нэхсэн. Тэрэнд нь дургүйцсэн найз нь Ш.Бямбатогтохтой маргалдсанаас болоод хиймэл шүд нь унасан гэсэн. Тэгээд мөнгө нэхэмжилсэн юм байна гэж би ойлгосон. Баянзүрхийн цагдаа дээр энэ асуудал шалгагдсан. Эхлээд гомдол мэдүүлээд, дараа нь гомдлоо татаж аваад, мөнгө шаардсан юм байна. Юуг нь нуухав, Э.Оюунболд надад багш хөл дүүжлэх унаатай бол гээд машин авч өгсөн юм. Тэрэнд зарим багш нар нь дургүй байгаа ч юм билүү, мэдэхгүй. Сая хэвлэлд гараад байгаа чатыг Э.Оюунболд руу өмнө нь явуулсан байсан. Ийм юм олон нийтэд цацна шүү гэж... Өнөөдөр би ярьсан, Э.Оюунболдтой. “Худал зүйлийг битгий тоо. Угаасаа ийм өөдгүй зүйл хийхийг нь мэдэж байсан” гэж байна лээ.
-Тэгэхээр та Д.Батням гэж багш Э.Оюунболд аваргад эм, тариа хийсэн гэдэг мэдээлэл худал гэдгийг өөрөө баталж байна гэж ойлголоо?
-Яалаа гэж тийм зүйл байх билээ. Шавийгаа хорлоод сууж байдаг багш байдаг юм уу.
-Та Э.Оюунболд аваргатай яг хэзээнээс холбогдож байсан бэ?
-Арваад жилийн өмнө. 2010 оноос хойш над дээр чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг байсан. Удалгүй “Үндэсний бөх барилдах хэрэгтэй байна” гээд явсан. Ингэж явсаар гурван жилийн өмнө “Багш аа, миний ачааллыг тааруулж өгөөч. Надад яг тулж ажиллах, судалгаа, шинжилгээтэй хандах хүн хэрэгтэй байна” гэж хандсан. Их бэлтгэл хийснээрээ хүн сайн болохгүй л дээ. Бэлтгэл, ачааллыг зөв тааруулж хийж байж сайн барилдана. Ингээд “Таниар төлөвлөгөөгөө гаргуулъя” гээд ирсэн. Би зөвшөөрсөн. Аварга болдог жил нь бол бүр илүү тулж ажилласан. Дагестан руу авч явсан. Төлөвлөсний дагуу сайн барилдсан.
-Дагестан руу та хамт явсан. Тэнд хэр хугацаанд байсан билээ?
-Э.Оюунболдын жин 150-аас дээш гарчихсан байсан. Тийм жинтэй хүн барилдахгүй л дээ. Монголд ийм жинтэй хүн жингээ буулгах гээд өндөр ачаалал авбал ядарна. Тиймээс Дагестан явж, далайн түвшнээс дээш 0 метртэй газарт бэлтгэл хийе гэж шийдсэн. Төлөвлөгөөтэй хийж байсан бэлтгэлийн нэг хэсэг л дээ. Дагестанд 28 хоног ажилласан. Э.Оюунболд тэнд өөрөө өөртэйгөө л тэмцсэн. 28 хоногоос илүү удвал бие нь эргэж сэргэхгүй. Бид 2019 оны нэгдүгээр сард Монголд буцаж ирсэн. Ирэхдээ 25 кг хассан. Ажиллах чадвар нь илт сайжирч ирсэн. Үндэсний бөхөд хүн ер нь хөл л сайн ажиллаж байвал барилдана. Э.Оюунболд тэр жил нэг сараас хойш хүнд унаагүй юм шүү. Э.Оюунболдыг барилдааны дараа галзуу юм шиг гүйлээ гэж ярьдаг. Хүн гүнзгий амьсгаадсаны дараа хурд авбал аяндаа ядрах нь бага байдаг. Удаан амьсгаадахгүй. Гэх мэтээр энэ хүний амьсгал, хөдөлгөөн, алхаа гишгээ бүртэй нь тулж ажиллаж ирсэн болохоос биш эм, тариа, допинг гэх зүйл хэрэглүүлэх байтугай хамгаалж, тойрч ирсэн юм шүү. Би ажлаа л хийж байгаа хүн. Хэдий өнөөдөр надад ийм байдлаар хэлүүлэх, гүтгүүлэх хэцүү санагдаж байгаа ч Э.Оюунболд маань бүтэн жилийн турш сэтгэл зүйн ямар хүнд дайралтыг туулж явааг бодоод хүмүүстэй хэрүүл маргаан хийж явахаас цааргалж, хойш сууж ирлээ.
-Б.Адьяахүү начин Э.Оюунболд аваргын багш байсан. Одоо бол түүний үндэсний бөхийн бэлтгэлийг удирдаж та байгаа юм байна. Аварга болдог жил нь наадмын бэлтгэлд хамт гараагүй юм уу?
-Б.Адьяахүү багш дээрээ хоёр жилийн өмнөөс бэлтгэл хийхээ больсон. Багш нь зэмлэж, битгий ирээрэй гэсэн юм шиг байна лээ. Залуу хүн болохоор гомдох, туних зүйл хэн хэнд нь байсан байх. Гэхдээ би Э.Оюунболдод “Багш хүнийг гомдоож болохгүй шүү” гэж захидаг. Үндсэндээ сүүлийн хоёр жил үндэсний бөхийн бэлтгэл, сургуулилтын төлөвлөгөө, ачаалал дээр нь би ажиллаж байна. Өнгөрсөн жил аварга “Та миний багш болно уу” гээд шар хадаг барьж ирсэн. Багш, шавь болсон.
-Та Э.Оюунболд аваргыг сүүлийн жилүүдэд дасгалжуулж, зөвлөж, хамт бэлтгэлд гарч, хамт байжээ. Гэтэл өнгөрсөн жилийн наадмын дараа допинг илэрлээ. Шинжилгээний хариу, шүүхийн шийдвэр, Э.Оюунболд аваргын байр суурины алинд нь та итгэж байгаа вэ?
-Би аваргад итгэж байгаа. Шинжилгээний дүн гарсны дараа би асуусан. “Чи надаас нууцаар юм хэрэглэсэн үү, эсвэл сэжиглэж байгаа зүйл байна уу, хаана алдаа гарчив, ний нуугүй ярья. Допинг байж болох зүйл хэрэглэсэн бол багшдаа үнэнээ хэл” гэж. Э.Оюунболд бүх зүйлээ надтай илэн далангүй ярилцдаг. “Багш аа, би үнэхээр юу ч хэрэглээгүй. Ядаж та надад итгээрэй” гэж хэлдэг. Нэг зүйлийг хэлсэн нь зөв байх гэж бодож байна. Бүтэн жил чимээгүй явлаа. Өнгөрсөн жилийн наадмын өмнө Э.Оюунболд надад хэлж байсан юм. Яг наадмын өмнө, долдугаар сарын эхээр. Багш аа, намайг “Чи түрүүлбэл чамаас допинг илрүүлнэ шүү” гэж дарамталж байна гэж. Мөнгө төгрөг нэхсэн ч байсан. Би яалаа гэж тийм юм байдаг юм. Барилдаанаа л бод гээд өнгөрсөн. Гэтэл наадмын дараа үнэхээр л тийм зүйл болсон.
-Одоо Дээд шүүхэд хандсан байгаа. Тэр юу болсон бэ?
-Э.Оюунболдын асуудал дээр улс төрийн нөлөө ч гэх юм уу зүйл орсон гэж би харддаг. Энэ хүнд шийтгэл ногдуулаад, тэрийг нь хүлээгээд үндсэндээ тэр хугацаа нь дууслаа шүү дээ, сая. Тэгээд би хэлсэн. Одоо шүүхээр явж, цаг хугацаагаа үрэх хэрэг байна уу гэж. Тэгэхэд “Би хэрэглээгүй л юм чинь өнгөрсөн ч гэсэн үнэнийг нь олж, нэр төрөө сэргээмээр байна. Би буруугүй байж хүлээн зөвшөөрч байгаа юм шиг орхиж чадахгүй” гэж хариулсан. Танилцуулсан шинжилгээний дүнгээр бол Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрсэн. Логикоор сэтгэхэд сүүлийн хоёр бодис нь далдлагч бодис гэсэн байгаа юм. Тэр хоёр бодисыг хэрэглэвэл өмнөх нь гардаггүй байх ёстой юм уу даа. Ийм юм гэж юу байхав.
-Та үнэхээр Э.Оюунболд аваргад ямар нэгэн эм, тариа хэрэглүүлж байгаагүй юу?
-Долоо хоногт хоёр удаа үндэсний бөхийн бэлтгэл хийдэг. Тэгэхэд нь би төлөвлөгөөгөө танилцуулдаг. Дархлаа унасан бол дархлаа дэмжих эм тариа зөвлөнө. Хөлс муухай үнэртээд эхэлбэл бодисын солилцооны хямрал явагдаж байгаа тул эмчилгээ зөвлөнө. Зөвлөгөө өгнө. Энэ бүхнийг допинг зөвлөж байна гэж ойлгож болохгүй л дээ. Наадмын бэлтгэл дээр би Э.Оюунболдын хажуунаас ер нь холдоогүй шүү. Аав нь хүртэл хэлж байсан, “Та хүүгээс алхам холдохгүй, ажиглах юм. Ийм хүн ховор доо” гэж.
-Тэгэхэд хүчний багш нь Ш.Бямбатогтох байсан гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?
-Би малын эмч мэргэжилтэй. Чөлөөтийн шигшээ багт бага эмчээр ажиллаж байсан. Спортын анагаах ухааныг сүүлийн жилүүдэд судалж, бэлтгэл сургуулилтдаа хэрэг болох мэдлэг, мэдээлэл олж авч яваа.
-Энэ жилийн наадмаар Сүүж ууланд бөхчүүд бэлтгэлд гарахад та хамт очсон уу?
-Тэгсэн. Би сар болсон.
-Архангайн Р.Пүрэвдагва арсланд та зөвлөсөн юм уу. Энэ жил гурван бөхөөс допинг илэрлээ гэсэн мэдээлэл ил болж, гурван бөхийн нэр яригдаж эхэлсний нэг нь түүнийг гэх юм.
-Тэгсэн. Р.Пүрэвдагва арслан 14 хоног болоод явсан.
-Арслан танд өөрөө хандсан юм уу?
-Тийм ээ. Арслан болсноосоо хойш сайн барилдаж чадахгүй байна ачаалал, төлөвлөгөөн дээр ажиллаж өгөөч ээ гээд ирсэн. “Хөл ажиллахгүй байна. Хөлний ажиллагааг засчихвал болно оо” гээд бид хоёр 14 хоног тусгай бэлтгэл хийсэн. Хөлний дасгал дээр ажилласан. Сайхан сэргээд явсан. Би шинэ мэх заадаг хүн биш. Дутуу хийгээд байгаа мэхийг яаж зөв хийж болох вэ? Ачаалал, хүний өөрийн биеийн онцлог дээр юу дутагдаж байна. Яавал ажиллагаа илүү сайжрах вэ гэдэг дээр илүү ажилладаг.
-Р.Пүрэвдагва арсланг допингийн төрлийн бодис хэрэглэснээс болж наадмын үеэр биеэр нь яр шарх гарсан байсан. Түүнийгээ нуух гэж крем, пудр биедээ түрхээд барилдсан гэх зүйлс хүртэл бичигдэх боллоо. Үнэхээр тийм шарх, сорвитой болсон байсан юм уу?
-Өндөр ачаалалтай бэлтгэлийн үед хүний бодисын солилцоо хямардаг. Тэгээд биед шарх үүссэн байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаар үндэсний бөхийнхөн наадмын өмнө олон удаа усанд орохыг цээрлэдэг тал ч бий. Хөлс их гарч гарч байгаа үед усанд орох хугацаа холдсоноос болоод тийм зүйл болж ч болно. Ямар ч шалтгаантай байж болно. Шинжилгээний эцсийн дүн ирээгүй байхад хүнийг шууд тэгж дүгнэх өрөөсгөл.
-Таны дасгал, сургуулилтад хамрагддаг хэчнээн бөх байдаг вэ?
-Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд арав гаруй аймгийн бөхчүүдийн ажиллах чадвар дээр би ажиллаж байна. Тэглээ гээд одоо энэ Д.Батнямтай бэлтгэл хийсэн байна гээд тэр хүүхдүүдийн нэр хүндийг, миний нэр хүндийг унагаагаад байж болдог юм уу.
-Улсын начин Д.Цэрэнтогтох энэ жилийн наадмын допингийн шинжилгээ, бас Э.Оюунболд аваргын чат ил боллоо гэх энэ мэдээлэлтэй зэрэгцэн ярилцлага өгсөн байсан. Тэнд мөн л таныг тариа зөвлөсөн, хэрэглэсэн гэж ярьсан байна?
-Д.Цэрэнтогтохыг анх Ховдын Н.Батзаяа дагуулж ирж байсан юм. Гуяны булчин нь задарчихсан байсан. Хөл нь гайгүй бол сайн барилдах хүү гэж ярьж байсан.
-Цагаан тариа тарьсан гэсэн байв уу?
-Цагаан тариа гэж юу байхав. Д гэе. Тарианы нэр хамаагүй хэлж болохгүй, хүмүүс буруу хэрэглэх учир дутагдалтай. Шаардлагатай бол би нэрийг нь гаргаж өгч болно. Тухайн үед би тариа санал болгоод өөрөө зөвшөөрөхөөр нь тарьж, боолт хийж өгсөн. Гурав хоног битгий хамаагүй хөдлөөрэй гээд явуулсан. Хоёр удаа тариагаа хийлгэсэн.
-2018 онд уу?
-Тийм ээ.
-2019 оны наадмаар Д.Цэрэнтогтохоос допинг илэрсэн. 2019 онд таниас 10 тариа авсан гэсэн байсан. Та тариа зардаг юм уу?
-2019 онд ямар ч тийм зүйл болоогүй ээ, надад бөхчүүдэд зараад сууж байдаг тариа гэж байхгүй. Гүтгэлэг. Харин ажиллах чадвар, ачаалал тэнцвэржүүлэх төлөвлөгөө гаргаж өгөөч, бэлтгэлд туслаач гэвэл би тэрийгээ үнэлдэг. Миний хөдөлмөр, цаг хугацаа, ажил учраас. Д.Цэрэнтогтох үнэхээр надаас болоод хохирсон бол ингэж ярьж явах биш ирээд уулзаж, юу болсноо ядаж ярих хэрэгтэй л дээ. Би тийм ярилцлага өгснийг нь шавь нараасаа л мэдлээ. Юу ч гэмээр юм бэ дээ, өнгөрсөн жил Э.Оюунболдоос машиныг нь худалдаж авъя гэж байгаад наймаа нь бүтээгүй юм билээ. Э.Оюунболд машинаа буцааж авсан. Тэрнээс болж худал юм яриад явна гэж баймааргүй л юм.
-Э.Оюунболд аварга өнгөрсөн нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хийж байсан уу?
-Хийж байгаа. Ер нь тасалдуулаагүй шүү. Өнөөдөр хүртэл бэлтгэлтэй. “Багш аа, би их гутаж байна. Дэргэд байсан хүмүүс л хүний сэтгэлийг их өвтгөдөг юм байна” гэж ярьсан. Би юу ч болж байсан шавийнхаа талд байна. Бид хоёр улам сайн бэлтгэлээ хийж, аварга цолны эрэмбийг нэр төртэй харуулна гэж зорьдог. Э.Оюунболдын амжилтыг хуваалцах ёстой хүмүүс олон бий. Тэрийг үгүйсгэж болохгүй. Анхны багш, Б.Адьяахүү багш нь, нутаг усныхан, дэвжээнийхэн, чөлөөт бөхийнхөн гээд олон хүн бий. Гэхдээ тэр хүнээс хариу нэхэж, мөнгө шаардаж, унаж яваа дээр нь улам дэвсэлж байгаа хүмүүс байгаад, өөрийнх нь хэлснээр дэргэдээс нь гарч ирж байгааг гайхаж л явна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 55 )
Хүний эмч хүнийг эмчилдэг бол Малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг гэж үг байдаг. Малын эмч болно гэдэг маш хүнд том даваа
ene chin harin jinhene maluu ugui yu dopingig mongold buren utgaar n heregjuulj bgaa bagsh bn
байнга л тариа зарж шахдаг хүн энд цэвэр гарах гэж хичээжээ олон бөхииг хорлож байгаа этгээд
Иш чаавас даа малын эмч гуай хүний эмч хийж чадаж байгаа юмуу эсвэл энэ бөхчүүл чинь малтай адилхан байдаг юм болов уу
Худлаа шаахаа боль малын эмч ард түмнийг мал гэж бодоо юу Оюунболдынхоо л тархийг угаа
Анагаах ухааны эцэг гэгддэг хvний эмч Павлов хvний эмч бол хvнийл эмч малын эмч бол хvн торлохтоний эмч гэж хэлсэн байдаг юм хvнийг эмчлэх амархан учир нь хvн эмчтэйгээ ярилцдаг харин мал бол хэл мэддэггvй эмч нь тvvнийг ойлгоод мэдээд эмчилдэг юм
Оюунболдыг дарсан ч далдайна.Булавч бултайна.Улсын наадмын 4-5 түрүү элбэг байгаа даа.Харж л бай.
Оюунболд бол байгалын бүтээл 4-5түрүү бол элбэг дээ.
Оюунболд малын эмчээр эмчлүүлээд буруутсан байнашд. Яг л адуу шиг болгочихож л дээ...
За одоо больдоо. Бөхийн дүрмээ өөрчилсөн үзэхэд сонирхолгүй болсон. Гүзээтэй хүүхдүүд л барьц авч шидэлцдэг болсон. Монгол бөх ийм байгаагүй. Допинг бол монгол бөхийн хувьд зохицуулах шинэ үзэгдэл. Хатуу шийтгэж хэд хэдээр нь хасаад л боллоо. Сургамж болгоно. Монгол бөхийг дахиж гутаахгуй болго. Ийм д 2 зүйл хэрэгтэй
Хэдэн бөхиин шээс хэнд хэрэгтэй юм цаан чинь монгол үндэснии бичиг устлаа
Монголчуудын лалар зан штээ. Оюунболдыг харцага байхаас нь явуулгатай хорлож эхэлсэн штээ. Энэ залуу яваандаа дийлдэхгүй болох нь олон наадмын түрүү авах нь гэж хорлосон шүү. Бөх бол бизнэс болсон шүү. Залуучууд барилдах биш бяр мэхээр биш мөнгөний мэхээр улсын цолонд хүрэх эрмэлзэлтэй бгаа нь нууц биш. Муу булхай луйварууд нь ил болж бна даа.Монгол бөхийн торгон ногоон дэвжээ цэвэр ариун шударга өрсөлдөөний дэвжээ байгаасай.
Бөхийг мал болгодог о нөхөр бна. Мал юм ойлгохгүй учраас юу ч тарьж, уулгаж болно. Ок
Малын эмчээр заалгахаар чинь үргэсэн үхэр шиг байхаас яахав дээ.Үнэн бол 1 жил гаран ярилаа.Тэр допингтой гаргана гэж дарамталсан хүмүүсээ зарлаач.
oyunboldoos taria ilerhees umnu ene hvnii tuhai yridag bsan taria zardag geed l
Өмнөх жилийн 3, энэ жилийн 3-н допинг бүгд энэ хүн дээр бэлтгэл хийсэн гэсэн. Тэдний 1 нь энэнээс тариа авсан гээд хэлчихсэн. Нөгөө нь бусадтай ярилцаж байсан чат нь илэрчихсэн. Эргэлзээд байх юу байна?
Битий тэнэгт муу мал...
Хэн нь үнэн яриад, хэн нь худал яриад байгаа юм бэ бүү мэд. Гэхдээ допин яагаад илэрэв...
Монголд л ийм ухаантай мундаг багш гэж өөрийг чиньмэдэхгүй юм бна хуйвалдаж хулгай хийж ард түмэн хуурснаа бүү далдал хамтрагч чинь дэлгэчихээд бхад п минь
Хорлох үйл ажиллагаа явагдсан .Энэ жилийн түрүү бөхчүүдээс мөн допинг илэрлээ зохион байгуулалттай хорлох ү/а тодорхой.Допинг уугаад л сайн барилддаг юм бол аймаг сумын цолтон дээр гарч барилдах нь яагаав.
Ямарч авгайг дагуулахгүй хэрүүлч, ямарч харамчаас илүү нарийн, ямарч шуналтнаас илүү шуналтай. Энэ ямар мэргэжил вэ?
Yaaj ingej melzej bna shaadag bagshiig cholootiihon bugd medne shaalguulsan oboog undesnii bohiihon bugd mend ard tumend yaaj hudlaa yrij chaddag bna . Ene bagshiig shuuhed ogwol taarna mash olon saihan zaluug tarij duusgalaa Batsuuri shig uuchilalt guij ydahgui hunii orontsoguud
Bie bas setgel m yartai teneguud! Mongol toriin naadamiig denduu dor onjij chadaj baigaam shu! Omoorch hamgaalaad Uvsiihniig haraagaad baigaa malnuudiig ene emchid ogch tariulah heregteim b a da!
Илэрхий допинг л бна.Энэ дамжаагаар орсон бөхчүүдийг шөвөгт үлдсэн гэхгүйгээр бүгдийг нь шалгаж байвал зохино.
Малын эмч, оюунболдод яг таарсан багш байна, допингийн асуудал ч тодорхой
Малын эмч хүн хүний бага эмч хийж өөрийнхөн дасгалжуулсан бөхчүүдээс допинг илэрээд байдаг сэжигтэй л санагдав
Допингийн дамжин байна шүү дээ. Дүүрээг нь дэлбэрэлт алгадаач
Энэ дасгалжуулагч УВС хун байх шуу, учрыг нь сайн бодох хэрэгтэй
малын эмч гшшш, тариа тарихаас өөр юу л хийхэв зайлуул. аргагүй л юм даа
малын эмч малнууддаа малын тариа шаачихжээ
Evgui yariatai hun bna purevdagviig bas horlochij bgamu
Huuye lalariin bandi naraa bi ter ene geed bich dee , hoshnogo tsarailaad baih yumgui . Bi medene teriig eniig tegj tarisan geed heleech . Nuurluu harj hel , bogs uhsan hoshnogo tsaraitai lagainuudaa. Hen bohiin dasgaljuulagchiin surguuli togsood ajillaad bna . HAADeediig togson hun hed hed baidgiin shuu dee. Tehnikom , Tms -togossonch hun baidgiin za. Harin tamiriin deed togsson mortoloo teg inge geed helj chadahgui yum zondoo baidgiin , shuu dee!!! Hun magtahdaa nuugdaad , muulahdaa harluulahdaa bi ter geed garaad ireech nohoin golognuu dee!!!\n
Одоо болсон дээр биш үү
Багш шавь ч гэх шиг.Мэргэжлийн дасгалжуулашч биш ш дээ чи .ХАА н дээд сургуулийг малын эмчээр төгссөн гэдгийг чинь манай чөлөөтийнхөн бүгд мэднэ .Хэдэн бөхчүүдийг мал шиг тариад байгаагаа болих хэрэгтэй .Зүгээр л хөдөө гарч малынхаа эмчийн ажлыг хийж тэр Коло гэдэг ундаагаа гудраад байж байсан нь дээр Сайн барилдаж байсныг чинь ч мэдэхгүй юм бна
Малын тариа
Сайхан ярилцлага болжээ. Наадам болж бхад 3,4 бодис илрэх эм ууж бдаг амьтан одоо бхгүй ш дээ, Хорлох ажиллагаа явагдсан бна.
зөв чиглүүлээд залаад явж байсан Адьяахүү багшийнхаа шударга үгийг даахгүй шалчиганаж, гомдоогоод малын эмч рүү гүйж очиж , хууль бус үйлдэл гаргаж нэр хүндээ алдсандаа Оюунболд харамсаж байгаа байлгүй дээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж ямар үнэн үг вэ.
Гүтгэгч атаархагчдаар дүүрэн ертѳнц дѳѳ
Хоорондоо муудхлцсанаас болж хтймэл шүд нь унасан гэнүү хаха зодолдоод нэгнийхээ шүдийг мулт цохичихсон юмыг ингэж ярьж бга хүн бумад хэргээ сайхан булзааруулж л ярьж бга гэсэн үг
yarinans ni harhd todrhio negnee horldg bh ni
Энэ здаа жинхэнэ луйварчин байна даа. Хайран залуучуудын толгойг нь эргүүлэн, эрүүл мэнд, амьдралыг нь үрж байна даа.\nМалын эмч дээр очдог нөгөөдүүл нь ч таарсан малнууд байна даа.
ugaasaa em taria ogson ni oilgomjtoi l yum bna sh de tserentogtoh deer arai ch de gaviya bai shagnaliin araas doping l yum bna l da
Хүнийг их дэмждэг, сэтгэлээрээ, өөрт юу байна түүнийгээ, эм тариагаа өгөөд л шахаад л явуулдаг хүн юм байна.
Сайхан ярилцлага өгсөн байна.1985 онд ХААДС-ийн МЭФ-ийг малын их эмч мэргэжлээр төгссөн хүн.Малын эмч хүн яагаад бөх, бөхийн дасгалжуулагч байж болохгүй гэж.Оюутан ахуйгаасаа чөлөөтөөр амжилттай барилдаж, улмаар дасгалжуулагч болсон.Тэр үед ХААДС-д Баянмөнх аварга, Сосорбурам арслан /малын их эмч, багш/, З.Дүвчин заан /ЭЗ-ийн оюутан/ гээд л олон сайхан бөхчүүд байлаа.
Малын таоиа хийчиж л дэ
Малын эмч юм чинь морьний тариа шаах нь зөвшдээ хахаха
Үнэн ямагт ялна шүү Тэр хүртэл тууштай явах хэрэгтэй ,энэ аймаг жалгын үзэл залуучуудаао тоглож байна даа
Допингийн загалмайлсан эцэг шдээ.Оюунболд та хоёр допинг хэрэглсэн нь үнэн шүү дээ
Би бөх мэдэхгүй л дээ, гэхдээ худал ярьж байгаа хүнийг ялгана аа. Оюунболд гэж энэ залуу худлаа яриагүй.
Увсын пизданууд энэ Оюунболдыг хорлож шээсийг нь сольсон нь үнэн шдээ. Одоо тэгээд өөрёдөөё нь илрээд үхлээ л дээ. Батсуурь Бүрэнтөгс Бат-Орших гээд дан допинг хэрэглэдэг хүмүүс шдээ.\n
Малын эмч хүн бөхийн эмч дасгалжуулагч хийж байдагккккккк
192.82.64.215-д. хүний мууд дуртай орк минь өөрөө зайл. Яаж ч бодсон тийм мессеж бичээд сууж бдаг тэнэг хүн бдаг юм уу?
заваарсан юмнууд, зайлаасай дуугай
заваарсан юмнууд, зайлаасай дуугай
хүнийг гүтгэж хохироодог адгийн новшнуудын нүгэл нүдээрээ гарнаа