Хандивын мөнгөнөөс тус бүртээ нэг сая төгрөг авсан дарга нарын зураг нь нэртэйгээ гарсны дараа жиргээч Бат инженер тэднийг “Төрийн тахал” хэмээн нэрийдсэн юм. Манай дарга нар ихийг нь их, багыг нь бага гэлгүй хулгай хийдэг болохыг харуулсан баримтыг өнгөрөгч баасан гарагт zarig.mn сайт нийтэд ил болгов. Чоно борооноор гэгчээр нийслэлийн харьяа байгууллагын 21 дарга Нийслэлийн онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив, тусламжийн мөнгөнөөс тус бүр нэг сая төгрөг хүртсэн баримт хуурай өвсөнд шүдэнз зурж орхив. Цаашид хандив тусламжийн тайлангаа тавих цаг болсон гэдгийг увайгүй дарга нарын тусдаа бүртээ авсан нэг сая төгрөгөөс харагдаж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 28-ны өдрийн А/747 тоот тушаалаар уг мөнгө олгогджээ. Хотын дарга нь гарын үсгээрээ баталгаажуулж 21 сая төгрөгийг Онцгой комиссын данснаас гаргуулж байгаа нь үнэндээ гутамшиг. Авч байгаа нь ялгаагүй гутамшигтай юм. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа, А.Даваажаргал, Э.Ганхүү, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга И.Баттөгс, Улаанбаатар шуурхай удирдлага зохицуулалтын төвийн дарга Ч.Ган-Очир, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбилэг нар тус бүр нэг сая төгрөг авчээ.
Дэлхий нийтийг хамарсан Ковидын аюул баян, ядуу, алдартай, жирийн иргэн гэлтгүй бүгдийг онилж, хүн төрөлхтөн эрвийх дэрвийхээрээ хандив, тусламж цуглуулж байна. Монгол Улсад ч мөн адил хандив, тусламжийн аян өрнөж байгаа. Есөн настай Н.Содбилэг хүү өөрийн бичсэн номоо борлуулж орлогоосоо 500 мянган төгрөг хандивлаж, түмэн олон өхөөрдөж байсан нь саяхан. Дарга нар Н.Содбилэг хүүгээс ич. Мөнгөний гахайнд мөнгөө цуглуулж байсан жаахан охин 100 мянган төгрөгөө хүртэл хандивлаж, малчид хонь мал өгөхөөс эхлээд чадах хэрээрээ дэм болж ирлээ. Нэг иргэн дундажаар 100 мянган төгрөгийн хандив өргөсөн гэж үзвэл 210 хүний сэтгэл шингэсэн мөнгийг 21 дарга “цусалсан” болж таарч байна. 10 мянган төгрөг тэтгэврээсээ илүүчилсэн 2100 ахмадын тэтгэвэр байсан байвал яах вэ. Манай дарга нарын шуналд хазаар алга. Хязгаарлах хүн ч алга.
Өнгөрөгч тавдугаар сарын 7-ны өдөр "Covid-19 цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилтыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулсан. Үүнийг амжилттай зохион байгуулсан хэмээн дарга тус бүрт нь нэг сая төгрөг олгосон тэр дарга, авсан нь ч адилхан хариуцлагаа хүлээ. Хэн нэгнээс илүү хийж гийгүүлээд авсан бол яая гэхсэн. Тэр өдөр дарга нар гэхээс илүү хэдэн цагдаа гудамжинд явж хяналт тавьж байснаас дарга нар гүйгээд байсан юм байхгүй. Нийтлэлч Баабар “Эд нар буруугүй байх, мэдээгүй байхад нь данс руу нь мөнгө хийчихсэн байна лээ гэж түрүүчээсээ үнэнээ хэлжийнэ. Эдний буруу юу гэхээр нэрийн хуудсан дээрээ өөрийн хувийн дансны дугаараа санаандгүй бичээд тараасан явдал. Түүнээс харсаар байтал хулгай хийчихмэр хүмүүс биш байгааз дээ” хэмээн егөөдсөн байв. Үнэхээр л тэд мэдээгүй байхад нь дансанд нь мөнгө оров л гэж. Үнэхээр тэгж хандивын мөнгө нь халгиж цалгиад байгаа юм бол гадаадад байгаа иргэдээ татаж авах зочид буудлын төлбөрөөс нь чөлөөлчих.
Нэг сая төгрөг авсан дарга нар “Буцаагаад төлчихнө”, зарим нь “Мөнгө орсныг мэдээгүй” гэж даналзан ярилцлага өгч байхыг үзэв. Ийм л хүмүүст урамшуулал болгон нэг сая төгрөг олгосон байна. Албан тушаалыг нь харахад түмэн олныхоо төлөө ажиллахаас өөр аргагүй дарга нар байгаа юм. Тэр мөнгийг авлаа гээд баяжчихааргүй, аваагүй гээд ядуугийн тартагт тулчихааргүй хүмүүсийг ингэж давраасан нь олон хүний дургүйцлийг төрүүлэв. Гэхдээ нэг сая төгрөгийн цалинтай дарга нарын дансанд нэг сая төгрөг орсныг тэд мэдээгүй гээд хариулж суугаа нь эмгэнэл. Харин түмэн олон нь Таван толгойн хувьцааны 86 мянган төгрөгөө хүлээж тамираа тасартал шахам хэл ам хийж дансандаа аваад бөөн баяр болж байна шүү дээ. Цаашлаад энэ дарга нар ард түмэн пийшин дээрээ гамбир хайраад идэж байсан ч хулгай хийхээс сийхгүй нөхдүүд байна гэдэг нь нотлогдов.
Тухайн үед Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, одоогийн Нийслэлийн Засаг дарга Ж.Батбаясгалан гэхэд жилийн 103.9 сая төгрөг, гэр бүлийнх нь гишүүд 207 сая төгрөгийн орлого, 60 мая төгрөгийн үнэт эдлэл, 194 сая төгрөгийн хадгаламжтай болохыг өөрийн хөрөнгө орлогодоо мэдүүлсэн байгаа юм. Ийм хүнд нэг сая төгрөг хэрэгтэй юм уу.
Удаах нэг сая төгрөг авагчаар тодорсон Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн жилийн орлого 107 сая, гэр бүлийн гишүүд нь 108 сая төгрөгийн орлоготой байх жишээтэй. Дарга нарын орлого цааш ингэж хөвөрнө. Ийм орлоготой иргэд ард түмнээ элэгдэж, хандивын мөнгөнөөс авах шунаг сэтгэл байгаа нь өөрөө хамгийн ичмээр явдал юм. Цар тахал далимжуулсан төрийн тахал болсон энэ хүмүүс авсан мөнгөө эргүүлж өгөөд, ард түмнийхээ өмнө сайхан уучлалт гуйх нь хамгийн зөв алхам болоод байна.
Хэрэвзээ энэ үйл явдал монголд бус японд болсон бол хандивын мөнгөнөөс хумаслагч дарга нар нь бүгдээрээ гарч ирээд түмэн олноосоо уучлалт гуйгаад огцрох байлаа. "Харамсалтай нь даанч монгол" гэсээр дарга нарын толгойг илсээр суух уу, хариуцлага тооцож бага ч атугай ухамсарлуулах уу. Заавал Ерөнхий сайддаа загнуулж байж тэд ард түмнээс уучлалт гуйх уу.
Ерөнхий сайдын шударга ёсны эсрэг алхсан 21 эрхэмд ямар хариуцлага тооцохыг харах үлдлээ. Зуднаар нохой таргалж, зовлон дээр лам нар зоолно гэдэг юутай үнэн.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 33 )
Хөөрхий Монгол дарга нар их өлсөж зовсон хүмүүс байдаг юм ш дээ. Олон нууц амрагтай тэд нар нь их шуналтай. Бас эхнэр нь хүртэл нууц амрагтай тэрнийгээ хүртэл тэжээхгүй бол болохгүй. Өрөвдмөөр хөөрхий. Уул нь иргэд сар бүр дарга нартаа орлогынхоо 60% хадивладаг бол тэд нар их баярлах байх даа.
хариуг нь орон нутгийн сонгуулиар барьчих байлгүй дээ. Үнэхээр даварч ард түмнээ доромжилж байна шүү МАН
Yasan svrtei yumbedee tsag nargvi ard irgefiinhee tuluu ajillaj baigaa hvmvvsiig shagnah tiim huuli zurchsun hereg gejvv arai l bvh yumand oroltsihoo boliul yasiin beeee
ингэж ажиллаад л шагнуулдаг гэнээ нүдний булайнууд вэ
Edgeer hymyysiig shagnah ni zov.\nAmiaraa denchin tavij ulaan garaaraa ovchintei temtssen emnelgiin asragch suvilagch emch Laborant nariig yagaad yalgavarlan gaduurhaj baina ve.\nOdoo ovchtei hymyystei ajillasan tedgeer byh hymyysiig shagnah heregtei
Нүдний булай
jiriin ajilchid bish bvgd darga nar b.ashdee..araichdee..ed nar 24 tsag manaand ajillasan bish.heregtei apparat.em taria av gd hvvhed hugshid baidgaa ugch bhad..heev 1 orsoniigni medsengvj.butsaahad bolno.gj heneggvitdeg b.ashd..ta nart hoolni mungu.jir irgeded ih mungu avilgachidaa..4 hvvhed usan endehed toohgvi b sandaa..
odool ovoo uneng oloh gez zutgedeg bolzee sain bna
Сэтгүүлч минь нэрийг нь мэдэж болсон юм бол зургийг нь зөв олж тавиарай. Ямар ч хамаагүй ижил нэртэй өөр байгууллагын хүний зураг тавьсан байна шүү
Арай шуналтай юм бишүү
Арай шуналтай юм бишүү
Мөнгөө тушааж уучлал гуй.
Ядарсан иргэд мөнгө хандивлахдаа ЭГМА аппарат, хамгаалалтын хувцас , эм тариа ав гэж өгсөн болохоос төрийн хэдэн хүнд сурталт ноёдод өгөөгүй ээ, халуун цэгт ажидлаж байгаа ажилтангууд болон өвчтөнд зайлшгүй хэрэгцээт зүйлсыг ав нөөцөл гэж өгсөн болохоос хэдэн төрийн хулгайч оготнуудад өг гээгүй ээ
eroosoo l shivshig..........yagaaad zygeer ajlaa hiij boldoggui dandaa ilyy dutuu um haraad surchihsan luivarchid ve
Энэ луйварчдаас мөнгөө буцааж хүүтэй нь хамт аваад төрийн албанаас зайлуул
Энэ сэдэв биш байнаа. Өдөр шөнөгүй бөөн дарамтанд ажиилладаг хотынхон нэг саяар шагнагдаа л биз
Эх орон, ард түмнээ боддог хүн байхгүй болж, бараг хүн бүхэн мөнгө боддог болсон. Монголчуудад мөнгөний хүнд өвчин туссан. Нийгэмд материаллаг баялаг бүтээхгүйгээр мөнгө олдог бусармаг өвчинөөр монголчууд хүнд өвдсөн. Ийм өвчин туссан хүн эдгэдэггүй гэж эртний мэргэд сургасан. Эдгээх ганц арга нь монгол бүх хүүхдүүдийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн мөнгөний өвчинөөс урьдчилан сэргээлэх вакцинд хамруулах гэнэ. Өөрөөр хэлвэл монгол бүх хүүхдүүдийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн мөнгө бус, эх орон ард түмнээ боддог боловсрол, хүмүүжил олгох явдал юм. Өөр зам байхгүй гэж мэргэд айлджээ.
БҮХ яам ,төүг,агентлагийн дарга нар өөрсдийгөө өндөр өндөр дүнгээр шагнадаг. Төр засаг арай дэндэж байнаа яана даа Мэдэгдсээгүй өчнөөн юм бий шүүдээ
Өдөр шөнөгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урамшуулал өгөх нь юун буруу гэж. Эд нарын сайн хийж байгаа ажлуудыг нэг сурвалжлаач. Дандаа хар барааныг нь цацаж байх юм. Төрийн албаны тухай хуулиар илүү цаг өгөх ёстой гэсэн
НАМ-н хулгай хийж сурсан гаруудл даа хөөрхий ичээсэй МАН арайл юмаа
araichdee.ter udur zam haaj buun gai bolson bizdee.tgd shagnal avaad..ichih ch bagadnadaa..iim hulgaclichid 30 jil irgediig darlaj mal gj doroljilj b adaa
одоо зөвхөн хүрэлсүх яахыг л харах үлдлээ, нийслэлийн орон нутгийн сонгуульд ман нам будаа боллоо, хүмүүсийн ярьдаг юм энэ шагнал л боллоо, мөн ч их зэвүүрхэж байна даа , ард иргэд
одоо зөвхөн хүрэлсүх яахыг л харах үлдлээ, нийслэлийн орон нутгийн сонгуульд ман нам будаа боллоо, хүмүүсийн ярьдаг юм энэ шагнал л боллоо, мөн ч их зэвүүрхэж байна даа , ард иргэд
Төрөөс хулгайлж амьдрал нь дээшилдэггүй бол хэн ч Төрд ажиллахгүй. Имй л эмгэнэлтэй болсон
УГААС СЭТГЭЛ НЬ БУРУУ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ? ЯАСАН ГОЁ ХЭЛЭЭВЭЭ. ХУЛИЙГ НЬ ЧАНГАТГАВАЛ ГАНБИР БАЙСАН Ч АВАХГҮЙ ТӨХӨӨРӨМЖ ТОЛГОЙНД НЬ СУУНА. АВМААР САНАГДВАЛ ТАРХИНД НЬ АЮУЛЫН ДОХИО АСДАГ. ХУБИЛАЙ ХААН ТЭГЖ ТЭМЦЭЖ БАЙСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ.
Хүүхэд хөгшчүүл идэх уухаасаа харамлан байж өгсөн хандивын мөнгийг цусалж байдаг мөн бөх зүрхтэй хулгайчууд шүү. Амарсайхаааан чи УИХ-д ороод өөрчлөгдөх үү. Дэлхийгээс зайл
Songuuliar bygdiig zailuulah heregtei\nOdoo dahin huurtaad yahav dee.bolson yum bishyy
Turiin neg barij ard olnii hurungiig luivardaad surchihsan iim ulsuud Amarbayasgalan.Tergyytnyyd nasaaraa hotiin darga gedeg alband ajillajee.tegeed bas jargaltai hotiig baiguulsan geed baigaa.odoo ed nariig bygdiig zailuulah heregtei.songolt edgeeriin esreg ugcguuye.daraagiin well ne hoollogo
il bolson n ene ,oor chaanan n masch ich luivar bii!!!, bugdiin neg burhlen schalga !!!
Дандаа албаны машин унаж гар утасны төлбөрөө улсаас төлүүлдэг ямбатангууд байна шүү дээ.зул болоход боохой зоолдог зовлон болоход хурган дарганцарууд бондойдог болж дээ
Za yahav dee muu ner zuun baij “NEG UDAA” - giin hoolnii mongo avaa l biz erguuleed 10 nugalaad tolson ch chadah chadaltai ym chini. Harin ners ni hugarsanaas “YSNUUD” ni hugarsan bol arai deer baih baij dee!
Одоо үндэсний хөрөнгөтөн төрсөн одоо татвар төлөгчдийн хяналтын хууль гаргаж энэ байдлыг зогсоох хуулиа зөвхөн гарснаас хойш хэрэглэх гарц л үлдлээ
С.Амарсайхан хулгайч захирамж гаргаад шагнаж.. Ял асуух хэрэгтэй Даанч ард нь Женко байгаа болохоор энэ хулгайчид хууль үйлчлэх биш