“Сэргээгдэх эрчим хүч, өвөлжилтийн бэлтгэл” хэлэлцүүлэг болно

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаачид болон Грин Солар Энержи ХХК-тай хамтран иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ” сургалтыг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулааны алдагдал”, “Шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах” зэрэг сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг болох тул сонирхсон иргэд нээлттэй оролцох боломжтой.

Холбоо барих утас: 70111291,

Хаяг: УБ хот СХД-ийн 8-р хороо, Баянцагааны 10-р гудамж, Баянхошуу Бизнес Инкубатор Сургалт Үйлдвэрлэлийн Төв

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top