SOS: Тахилтын жалганаас шатаасан цогцос олджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24


Амь хохирогч эмэгтэй 54 настай Н нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байгаа.

Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(64.119.16.51) 2025 оны 03 сарын 13

Umar aimaar ym be horhoi shabij alj baigaa ym shig aldag boljee hvniig tsaaziin ylaa sergeegeechee

1  |  0
Zochin(87.66.142.201) 2025 оны 03 сарын 13

Ulam l hargis bolood bgan bishuu, alna daraa ni shataagaad tegeed heer awaachij hayana.... Aimaar yuma,

1  |  0
(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Deer bas 2 emegtein tolgoi olson bizde

1  |  0
Top