Улсын хэмжээнд 394.6 мянган га-д үр тариа тариалаад байна. Дээрх тариалалтын 364 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны ургамал, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалжээ. Ингэснээр урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа хураан авах боломжтой байна. Үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах аж.
Есдүгээр сарын 29-ны байдлаар 45.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 77.9 мянган га-гаас 101.8 мянган тонн үр тариа, үүнээс 95.7 мянган тонн улаанбуудай, 13.8 мянган га-гаас 183.5 мянган тонн төмс, 5.4 мянган га-гаас 64.7 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 20.3 хувь, хүнсний ногооны хураалт 56.8 хувь, төмсний хураалт 74.3 хувийн явцтай байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )