БНСУ-ын Гангвон хотын Донхэе цагдаагийн хэлтсээс өчигдөр (2020.09.28) Монгол Улсын иргэн А (22 настай), Б (38 настай) нарыг хүний биед хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэн саатуулсан талаараа мэдээллээ.
Хэрэг явдал энэ сарын 21-ний 23:00 цагийн үед гарсан бөгөөд БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч С (48 настай)-тэй маргалдаж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.
Сэжигтэн А, хохирогч С нарын хооронд зээлсэн мөнгөний асуудал үүссэн бөгөөд маргаан даамжирч, сэжигтэн А, Б нар С-ийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироосон гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна.
Цагдаагийнхан сэжигтнүүдэд яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр (2020.09.29) хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ.
Сануулахад, энэ оны долоодугаар сарын эхээр БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол залуучуудын дунд маргаан үүсэж, тэдний дөрөв нь нэгнийгээ ухаангүй болтол нь бүлэглэн зодсон хэрэг гарч, хохирогч болох 26 настай Г Сөүлийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад дөрөв хоногийн дараа ухаан орохгүй байсаар нас барсан (2020.07.09) хэрэг гарсан. Сөүл хотын цагдаагийн газар хэргийн гол буруутан А-г хорьж саатуулан, мөрдөн байцаалт үргэлжилж байгааг мэдээлж байсан юм.
Бичлэг үзэх
Хүний нутагт амьдарч байгаа монголчууд энэчлэн хулгай, дээрэм, зодоон, танхайн хэрэгт холбогдож, нэгнийхээ аминд хүрсэн тохиолдол давтагдах болсныг энэ удаагийн хэрэг нотлон харуулж байна.
Эх сурвалж: Yonhapnews
Сэтгэгдэл ( 13 )
очоод олон жил харласан авгай хамт хэд хоног ажиллааад намайг хэдэн төгрөг олсныг мэдчихээд хэдэн халтар банди нарт хов зөөж тэд нар нь надаас мөнгө нэхэж ирж нтр,тэр муу авгай хажуугийн кафед сууж байж нтр ,үнэн арчаагүй ээ,монголчууд хэзээ ч эвлэж нэгдэхгүй ард түмэн
Mongolchuud hunii nutagt hezee ch bie bienee gdeggui.setgelgui muuhai humuus.ydarsan negnee boorolhono,ashiglana..mgl mgloo chadna hulhidna,huurna.oor ymar ch ornii hun mgld hulhiduulahgui.ygaad gvel bolovsroltoi.yalgana unen hudliig.mglchuud delhii dayar ali hediin bulai boldogoo bolson.mongol gj helehees ichdeg.mgl gnguut shuugildaad yvchihna ymar ch ornii immigriation.negjine,shalgana,baitsaana...ydaj l nie bienee alahgui amidral da...hamgiin ev negdelgui uls mglchuud.bidnii muuldag har,haltar hujaa tologuud buur gaihmaar ev negdeltei.ichdeg.mglchuud bie binee gadniihand muulaad l yvdag
Наад хогнуудаа наанаа бүх насаар нь хорь. Эсвэл ялаа эдлээд дуусахаар нь хойд Солонгосынхоо хилийг давуулаад шидчээрэй. Монголд нэг нь ч хэрэггүй шүү.
bvgd arhichid..
Хуний нутагт бие биенээ хайрлаж дэмжиж явах байталаа амь насын хохироож байдаг .Хумуусийн зан араатан шиг авиртай болж дээ.
Hunees mongo avaad ohohgui bgaa humuust yamar arga henjee avah be zarimdaa ch alchihmaar l boloh yum hun itgeed ogson baihad ajil hergee buteechiheef sanaatai ogohgui bna zarim ni
Уулзах болгондоо архи дарс гэдэг бол их муухай зан монголчуудын\nУгын хүн муутай, ааш муутай, ухаан муутай хүмүүст архи дарс зохихгүй
Үхэрнүүд хоорондоо л алалцаад байхаас, ээж эгч дүүг нь бузарлаж доромжилж байгаа гадныханд ээлтэй шүү алалц алалц үхэрнүүд минь
Монголчууд эвтай байхдаа хүчтэй! Битгий гадныхны идэш болоод бай
Hujaagaas 7 door uhej bsan har ugur uhernuud.
оркууд хаа ч явсан оркоороо л дуусах юм аа ашгүй хэдэн новш тэндээ далд орох нь
Монголчууд нэгнийгээ алж чадахаас биш бусдыг алах зориг байх бишдээ
goyo goy