Ж.Эрдэнэбат: Өнөөдөр би улс төрийн хоригдол болоод хэлмэгдээд сууж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

-Нээлттэй мэтгэлцэх боломжийг олгож өгөөч-

Нийслэлийн давж заалдах шатны шүүх УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад анхан шатны шүүхээс оноосон зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн. Түүний давж заалдах шүүх хуралдаанд шүүгч нарт хандаж хэлсэн үгийг хүргэж байна.


Ж.ЭРДЭНЭБАТ:

-Шүүхэд давж заалдсан хүсэлтээ би хууль журмын дагуу албан ёсны хэллэгээр бичсэн. Одоо би энэ тайлбараа аль болох энгийн байдлаар хийе. Миний бие өөрт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долоодугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Намайг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоолыг гаргасан хуралдааныг даргалсан, тус тогтоолыг баталгаажуулж гарын үсэг зурсан үйлдлийг “гэмт хэрэг” хэмээн гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсан байдаг. Засгийн газрын 2009 оны гуравдугаар тогтоолоор баталсан Засгийн газрын хуралдааны журам гэж бий. Хуралдаанаар асуудал хэлэлцэх дэг, журмыг үйл ажиллагаандаа чанд баримталдаг. Энэ бол үе үеийн Засгийн газрын нэгэнт тогтож хэвшсэн зүйл. Засгийн газрын тогтоол нь энэ журмын дагуу боловсруулагдахаасаа эхлээд Засгийн газрын хуралдаанаар ортлоо маш олон шат дамжлагаар хянагддаг учраас ямар нэг хууль журам зөрчиж гарах ямар ч боломжгүй. Хуралдаан даргалагч буюу Монгол Улсын Ерөнхий сайд хуралдаанаас хамтын зарчмын үндсэн дээр гарсан тогтоолыг тухайн асуудал оруулсан салбарын сайдтай нь хамт зөвхөн албажуулж л гарын үсэг зурдаг. Гэтэл прокурор болон анхан шатны шүүхийн зүгээс Засгийн газрын уг тогтоолыг миний бие дангаараа дур мэдэн гаргасан мэтээр үзэж намайг гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэр гаргасан. Тогтоол гэхээр л адилхан байх гэж бодоод байгаа юм болов уу гэж бодоод би анхан шатны шүүх хуралд прокуроруудад хандаж “Та нарын гаргадаг, хүнийг яллагдагчаар татдаг тогтоол, Засгийн газрын тогтоол хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай шүү” гэж хүртэл хэлж байлаа. Анхан шатны шүүх ч танхимын зохион байгуулалтаар хамтын зарчмаар шийдвэрлэсэн асуудлыг түүний нэг оролцогчид холбогдуулан гэмт хэрэг, гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн нь хуулийн дагуу асуудлыг шийдэж байна уу, үгүй юу гэдэг асуултад хангалттай хариулж болох байх. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байсан Ш.Солонго даргыг дуудаж гэрчийн мэдүүлэг авахдаа “2017 оны 256 дугаар тогтоол нь жирийн л нэг Засгийн газрын хуралдаанаар ороод гардаг тогтоолуудын нэг байна” гэж хэлснийг нотлох баримтад оруулж шинжлүүлээгүй мөртлөө “Засгийн газрын хуралдаан дээр шууд асуудал орох тохиолдол байдаг уу” гэж асуугаад “Сайд нар санал гаргаад Ерөнхий сайд зөвшөөрвөл оруулж болдог” гэсэн хэсгийг нотлох баримт гэж үзээд “шинжлүүлнэ” гэж хуралд танилцуулж байгаа юм.

Засгийн газрын үйл ажиллагааг шалгах гээд байгаа юм уу. Засгийн газрын 256 дугаар тогтоолыг шалгах гээд байна уу. Ер ойлгомжгүй юм. Намайг буруутай гэж нотлох гэж оролдсон бүх баримтууд чинь нэг иймэрхүү л юмнууд байгаа. Наад 15 хавтаст хэрэг гэсэн юман дотор чинь намайг буруутгах нэг ч нотлох баримт байхгүй байгаа гэдэгт болдог бол би баталгаа гаргамаар байна. Намайг Ерөнхий сайд байхдаа “Элбэг орд” ХХК-аар дамжуулан дүүдээ газар авч өгч, дүүдээ болон өөртөө давуу байдал бий болгож албан тушаалаа ашигласан гэж буруутгадаг. Миний хувьд Засгийн газрын 256 дугаар тогтоол гарч байхад “Элбэг орд” ХХК гэж ямар компани байдаг, захирал удирдлагууд нь ямар хүмүүс байдаг, нөхөн олговроор ямар талбай авч байгаа талаар огт ойлголтгүй, ямар ч мэдээлэлгүй байсан. Сүүлд сошиал дээр янз бүрийн мэдээлэл гарч эхлэхээр нь гайхаж л байлаа. Дүү маань нутгийнхаа нэг ахаас сонсоод тэр “Элбэг орд” компанийн хүмүүстэй уулзаад, ярилцаж тохироод л худалдан авсан талбай байсан. Иймэрхүү бизнесийн байгууллага хоорондын хэлцэл Монгол Улсад хэдэн зуугаараа л болдог байх.

Тэр тусгай зөвшөөрлийн хувьд, “Элбэг орд” ХХК нь улсад хураалгасан талбайнхаа оронд дүйцүүлэхээр авсан. Ямар нэг хууль зөрчөөгүй, хууль бус хэлцэл ар, өврийн хаалга хэрэглээгүй, хууль бус хуйвалдаан хийгээгүй, хууль ном дүрмийнхээ л дагуу авсан талбай байсан. Тэр хэсэг газрын тусгай зөвшөөрлийг өмнө нь “SGS” гэдэг компани эзэмшиж байгаад “Ашигт малтмалын илэрцгүй байна” гээд улсад буцаан өгсөн талбай гэж байгаа. “Элбэг орд” компани ч тодорхой хэмжээнд хайгуул хийж үзээд болохгүй болохоор нь зарсан юм шиг байгаа юм. Манай дүү, найз хоёр ч гэсэн хайгуул хийж үзээд ашигт малтмалын илэрц байхгүй учраас улсад буцаагаад өгчихсөн, ийм л газар. 2018 оны 300 дугаар тогтоолыг гаргаж стратегийн орд газрын хилийн заагийг тэлж тогтоохын өмнө тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан ААН-үүдтэй УУХҮЯ-ны ажлын хэсгийн хүмүүс уулзахад энэ тусгай зөвшөөрлийг улсад буцаан өгөх гэж байгаа тухайгаа компанийн удирдлага хэлэхэд “Тогтоол гартал түр хүлээж байгаарай” гэсэн байдаг. Түүнээс хойш удалгүй буцааж өгөх хүсэлтээ гаргаад улсад буцаан өгсөн. “Хэрх Илч” ХХК-иас “Бэстланд майнинг” ХХК руу тусгай зөвшөөрөл шилжүүлсэн асуудал нь манай дүү тэр талбайд хайгуул хийх туршлага ч байхгүй хөрөнгө ч, мөнгө ч байхгүй байсан учраас л шилжүүлсэн асуудал. Хэдийгээр найз нөхөд ч гэсэн өөрөө эрсдэлээ хариуцаад 200-300 сая төгрөг гаргаад хайгуул хийх чинь тийм амар зүйл биш шүү дээ. Ер нь тэгээд хоосон газраа таван сая төгрөгөөр зарсныг, хөрөнгө мөнгөгүйдээ хайгуул хийлгүүлэхээр нэг сая төгрөгөөр шилжүүлснийг ямар нэг юм заавал байж таарна гэж бодоод байх шиг байгаа юм.

Миний бие анхан шатны шүүх хурал дээр “Засгийн газрын 256 дугаар тогтоол гарахын өмнө би болоод дүүгээ ч юм уу өөр хэн нэгэн хүнээр “Элбэг орд” компанийн удирдлагуудтай болоод тэр компанитай хамааралтай хэн нэг хүнтэй нь уулзаж энэ тусгай зөвшөөрлийг дүүдээ авч өгөх талаар хэлэлцэж ярилцаж тохирсон зүйл байгаа эсэхийг тогтоосон уу, тогтоосон бол надад танилцуулж хэлж өгч болох уу” гэж олон удаа асуусан, тэгж гэрчилсэн гэрч ч юмуу, хэн нэгэн хүн байвал шүүх хуралдаанд оруулж өгөөч гэж ч олон удаа хүсэлт гаргасан. Даанч тийм зүйл огт байхгүй болохоор прокурорууд нэг ч үг дуугарч чадахгүй байсан. Аливаа гэмт хэрэг гэдэг бол хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогддог болохоос биш, хэн нэгэнд заавал ял өгнө гэж зүтгэж байгаа хүний дотоод бодол, “магадгүй” гэсэн магадлалын онолоор шийдэгдэх ёстой зүйл биш биз дээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, маш өргөн хүрээний мэдээлэл, судалгаан дунд байгаа хүн урьд нь нэг аж ахуйн нэгж эзэмшиж байгаад ашигт малтмалын илэрцгүй байна гээд улсад буцаан өгсөн талбайг Засгийн газрын тогтоол гарган байж өөртөө авна гэдэг чинь яаж ч бодсон боломжгүй зүйл шиг санагдахгүй л байгаа юм байх даа. Хүнс худалдан авахдаа ч хүн хугацааг нь хардаг биз дээ. Тусгай зөвшөөрөл миний ХОМ-т байдаг компанид шилжиж ирсэн асуудал нь цэвэр тохиолдлын шинж чанартай байсан гэдэг нь наад 15 хавтаст хэрэг гээд байгаа гүтгэлэг доторх бүх гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Харин энэ прокуроруудын хаанаас ямар юм гаргаж ирээд нотолно гээд байгааг та нар минь сайн асууж тодруулаарай. Шүүхийн шийтгэх тогтоолд ч яг энэ баримт гэж намайг нэр заан гэм буруутай гэж нотолсон нэг ч зүйл байхгүй, зүгээр л нэлэнхүйд нь дурдаад явсан байгаа. АТГ намайг сошиал дээр гарсан мэдээллээс үндэслэн шалгаж байгаа гэж анх танилцуулсан. Энэ нь тусгай зөвшөөрлийг улсад буцаан олгох асуудал яригдсаны дараагаас сошиал дээр гарч эхэлсэн. Миний хувьд ч энэ тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн олговор хэлбэрээр олгогдсон юм байна гэдгийг тэгэхэд л мэдэж авсан. Тэр хэвлэл мэдээллийн байгууллага намайг ч мэдээгүй байхад их л дэлгэрэнгүй гаргаж тавьсныг бодоход анхнаасаа зорилготой, захиалгатай л юм шиг байгаа юм.

Мөн “Элбэг орд” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамаарч байхад олгосон хэмээн УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн тогтоолыг дурдаж, буруутгах гэж оролддог. 2007 оны УИХ-ын тогтоолд “Зөвхөн Засгийн газрын тогтвортой байдлын гэрээтэй талбайн хэмжээгээр тогтооно” гээд цагаан дээр хараар бичсэн зүйлийг харахгүй байгаа юмуу, мэдэхгүй, ойлгогдохгүй байгаа. 2017 оны Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш жилийн дараа 2018 оны Засгийн газрын 300 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд газрын хилийн заагийг тэлэх шийдвэр гаргаснаар хамааралтай болсон байхад яг хэзээ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах болсон талаарх баримтыг шалгалгүй 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 7/6063 гэсэн тоот Ашигт малтмалын газраас авсан албан бичгээ нотлох баримт болгон буруутгах гэж оролдож байгаа. Ашигт малтмалын газар дээр орд газрын бүртгэл байдаг гэдэг нь энэ албан бичгээс харагдаж байгаа байх. Ийм л тохиолдолд хэзээ ч Засгийн газрын тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий газрыг ААН-д олгох ямарч боломжгүй гэдгийг ойлгох чадваргүй байгааг үнэхээр гайхаж байна. Үүнийг сайн судалж үзээч гэж хэчнээн хэлээд ч нэмэр болоогүй. Энэ тохиолдолд зайлшгүй тодруулах хэрэгтэй байх гэж бодож байна.

Дараагийн нэг зүйл нь “Давуу байдал өөртөө болон дүүдээ бий болгосон” гээд байгаа. Хуульд давуу байдал гэдгийг “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг юм байна лээ. Албан тушаалаа хэрхэн яаж ашигласныг нь тогтоогоогүй, давуу байдал нь хаана, хэнд бий болгоод ямар ашигтай байдал үүссэнийг олж тогтоосон нэг ч баримт байхгүй мөртлөө дотроо ургуулан бодоод яриад байгаа. Мөн 256 дугаар тогтоолд орсон “Азарган гол чонот” компанитай холбоотой асуудлаар зохион байгуулалттай гэмт хэрэг хийсэн гэдэг. Намайг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр АТГ-т очиход “Яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан танилц” гээд прокурорын тогтоолыг танилцуулсан. Миний огт таньж мэдэхгүй хүмүүстэй намайг хамтарч зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн хэмээн нэмсэн байсан. “Юун хүмүүс хаанаас гаргаад ирэв. Энэ хүмүүс өөрсдөө тэгж байгаа бол би наад хүмүүстэй чинь нүүрэлдэх хэрэгтэй. Асуудлыг нь тодруулах шаардлагатай байна” гэхэд байцаагч нь “Мэдэхгүй ээ, би шийдээгүй. Прокурор л ингэж шийдсэн” гэж хэлсэн. Миний хувьд яллагдагчаар татсан тогтоол дээр тайлбар хийн гарын үсгээ зураад байж байтал АТГ-ын өрөөнд прокурор орж ирэн “Яллах дүгнэлттэй танилц” гэсэн. Би өмгөөлөгчөөсөө юу болж байгааг асуухад “Ингэж болохгүй, хууль зөрчиж байна” гэсэн учраас би яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан.

Татгалзсан гол шалтгаан нь огт танихгүй, урьд нь хэзээ ч уулзаж учирч байгаагүй хүмүүстэй хамтарч хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн талаар тайлбар хийх хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж хугацаа олгоогүй асуудал юм. Энэ нь надтай цуг байсан өмгөөлөгч, АТГ-ын байцаагч, прокурор, түүний үйлдсэн тэмдэглэл АТГ-ын байцаалтын өрөөний камерийн бичлэгээр тус тус нотлогдоно. 256 дугаар тогтоолоор ААН-үүдэд тусгай зөвшөөрөл олгосон асуудлыг нь л яриад байхаас тогтоолын хоёрдахь заалтаар ААН-ийн тусгай зөвшөөрлийг нь хураан авч цуцалсан талаар огт ярихгүй, судалж ч үзэхгүй байгаа. Засгийн газар ААН-ийнхээ хуулийн дагуу эзэмшиж байгаа өмч хөрөнгийг нь хураан авсан юм бол оронд нь аж ахуйн нэгжүүдээ хохиролгүй болгох нь Засгийн газрын үүрэг биз дээ. УИХ-ын 2011 оны 18 дугаар тогтоолоор “Азарган гол чонот” компанийн 40 гаруй мянган га талбайг хамарсан дөрвөн ширхэг тусгай зөвшөөрөл улсын тусгай хамгаалтад авсан газартай давхцсан гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдаагүй түдгэлзсэн байдаг. Үүгээр бол нөхөн олговор юм уу, нөхөн төлбөр өгч байж тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж, УИХ-ын тогтоол бүрэн хэрэгжих нөхцөл нь бүрдэнэ гэсэн үг. Засгийн газрын 256 дугаар тогтоолоор урьд нь дөрвөн тусгай зөвшөөрлөөр 40 гаруй мянган га талбайг эзэмшиж байсан компанид найман ширхэг тусгай зөвшөөрлөөр яг төдий тооны га талбайг дүйцүүлж олгосон юм байна лээ. Хайгуул хийгээд 300 гаруй кг алтны нөөцтэй гэж тогтоосон байсан талбайг нь улс хурааж аваад оронд нь юу байгаа нь мэдэгдэхгүй адил хэмжээтэй газрыг олгосон. 40 гаруй мянган га талбай их байна гэж бодож байгаа бол өмнө нь тийм хэмжээний талбай олгосон байсан хүмүүсийг нь шалгаж үзэх хэрэгтэй байх.

Тухайн үед УУХҮЯ-нд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байхад нь “Азарган гол чонот” компанийн тавьсан асуудлыг “Шийдэх ёстой, шийдэхгүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгж шүүхэд хандвал Засгийн газар шүүх дээр ялагдана. Нэг бол газрыг нь буцаан өгнө. Эсвэл нөхөн төлбөр гэж мөнгө төлөх болно шүү” гэсэн зөвлөмж бичиж өгсөн хуулийн хэлтсийн дарга нь анхан шатны шүүх дээр гэм буруугүй гэж шийдвэрлэгдсэн байдаг. Тэгэхдээ тэр хуулийн хэлтсийн дарга хуулийн дагуу л зөвлөмжөө өгсөн. Энд байгаа бүх хүмүүс хуулийн дагуу л ажлаа хийсэн. Анхан шатны шүүхээс “Уг зөвлөмж нь хуулийн дагуу байна” гэж цагаатгасан мөртлөө зөвлөмжийн дагуу Засгийн газрын тогтоол боловсруулсан ажлын хэсгийн дарга, хууль зөвлөмжийн дагуу гомдлоо барагдуулж авсан компанийг удирдлага, зөвлөмжийн дагуу боловсруулагдаад холбогдох яам хэлтэс газруудаар хянагдаад Засгийн газрын хуралдаанд ороод, танхимын зарчмаар Засгийн газрын тогтоол болон гарсныг нь баталгаажуулж, гарын үсэг зурсан надад “Буруутай” гэж ял өгснийг ерөөсөө ойлгох аргагүй байгаа. Яаж ч бодсон эрүүл ухаанаар сэтгэж бодох аргагүй тийм л шийдвэр гарсан.

Зөвхөн энэ Засгийн газрын 256 дугаар тогтоол ч биш намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн Засгийн газрын бүх шийдвэрийн аль нэг дээр нь би хэн нэг хүнд нөлөөлж, хэлж ярьж, үгсэн хуйвалдаж, албан тушаалын шахалт дарамт үзүүлж байсан, тийм нэг ч гэсэн зүйл олж тогтоовол би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ хэлсэн. Засгийн газрын 256 дугаар тогтоол гарсан талаар өөрсдийнхөө бодож байгаа зүйлийг тулгаж таамгаар магадгүй гэсэн юм яриад байгаа учраас би хамаагүй өөр бусад тогтоолуудаас ч болсон яриад байгаа, бодоод байгаа зүйлээ олоод нотлоод ирвэл би хариуцлага хүлээе гэсэн юм. Би анхан шатны шүүх хурал дээр хэвлэл мэдээллийн өмнө нээлттэй шүүх хурлаа хийе гэдэг санал гаргахад хүлээж аваагүй мөртлөө шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэрээ шүүхийн нэрээр гаргаж “15 хавтаст хэргээр гэм буруутай нь нотлогдсон” гэж намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй материалаа дурдаж, иргэд олон нийтийн тархи толгойг угаах зорилготой ээлжит худал мэдээллээ гаргасанд харамсаж байна.

Өмнө нь бас мөрдөн байцаалтын явцад нууц байдаг, яллагдагчаар татсан тогтоолоо прокурор сошиалд гаргаж байлаа. Өмнө нь ийм юм огт болж байгаагүй юм гэсэн. Энэ удаад ч ганц надтай холбоотой ийм асуудал үүсэж байна. Намайг хэрэг хийсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй болохоороо ихээхэн сандарч байна уу гэж бодогдож байгаа. Би өнөөдрийг хүртэл төрд ажиллаж байна. Төр ёсоо хүндлээд тэр болгон хэл ам хэрүүл шуугиан гаргалгүй, учир нь олдох ёстой л гэж бодож өнөөдрийг хүртэл явлаа. Төрд ажиллах хугацаанд алдаа оноо байсан л байх. Гэхдээ хувь хүнд, хуулийн этгээдэд, төрд хохирол учруулах алдаа гаргаж байсангүй. Гэмт хэрэг гэж үзэгдэхээр алдааг бол бүр ч гаргаж байсангүй. Энэ бүгдийг бодохоор “Өнөөдөр би улс төрийн хоригдол болоод хэлмэгдээд сууж байна даа” гэж бодогдох боллоо.

Хэрэв эрхэм шүүгч нар та бүхэн намайг цагаатгаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргавал та бүхний гаргасан шийдвэр зөв байсан юм байна гэдгийг би нотолж, 15 хавтаст хэргийн материалаар нотлогдсон гэж үзээд байгаа шүүгч, прокурор нартай хэвлэл мэдээллийн өмнө нээлттэйгээр мэтгэлцэж, гэм буруугүй гэдгээ нотолж чадна гэдгээ харин нүүр бардам хэлэх байна. “Нээлттэй мэтгэлцэх боломжийг олгож өгөөч” гэсэн хүсэлтийг би гаргаж байна. Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Миний хувьд УИХ-д МАН-аас Сэлэнгэ аймагтаа нэр дэвшиж, Сэлэнгэ түмнийхээ итгэлийг хүлээн хамгийн олон санал авч, УИХ-д сонгогдоод байгаа. Надад итгэл үзүүлсэн хамгийн олон санал өгсөн тэр хүмүүсийн итгэл сэтгэлийг би хөсөрдүүлэх ёсгүй. Мэдээж надад санал өгсөн хүн бүр бусадтай санал зөрөлдсөн, маргалдсан мэтгэлцсэн, миний талаар бусдад сурталчилсан гээд олон янзын учир шалтгаантай хүмүүс бий. Тэр хүмүүсийн сэтгэл санаа, өөрийн сонголтонд итгэл дүүрэн байх тэр боломжийг нь би улстөрч хүний хувьд бүрдүүлэх ёстой.

Эцэст нь хэлэхэд, намайг шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр оролцуулж, өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй. Шударга шүүхээр шүүлгэхийн тулд шүүгчээс болон нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг минь хүлээж аваагүй. Мөрдөн байцаалтын явцад болоод шүүх хуралдааны үеэр олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн зэрэг хуулийн зөрчлүүдийг миний өмгөөлөгч нар та бүхэнд хэлэх байх аа. Их олон хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, намайг буруутгах ямар ч нотлох баримт байхгүй байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/646 дугаартай шийтгэх тогтоолын миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгож намайг цагаатгаж өгөхийг хүсье.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(92.38.149.41) 2020 оны 10 сарын 18

Шоронгын ялтан муу хөгийн хоригдол

0  |  0
Ок(59.153.112.231) 2020 оны 10 сарын 10

Булга шиг сүүлтэй байж Хүрэлсүхийг хурдан дагуулаарй.....

0  |  0
Үнэн үнэн (59.153.112.231) 2020 оны 10 сарын 18

Хийж хэлсэндээ халтай төр удахгүй муугаа үзнэ. Энэ хүн хорхойд хоргүй шулуун шудрага хүн. Монгол улсыг их өрнөөс гаргаж бодлого болгон нь зөв шийдэлд хүрдэг мөн үргэлжлэн хэрэгжсээр яваа. Зөвд зөөлөн байх нь Монгол хүний ухамсар шүү худлаа поп зангүй өш сандгүй улс төрчид энэ нийгэмд хамгийн чухал болсон цаг.

2  |  0
Улс төр(59.153.112.231) 2020 оны 10 сарын 03

Энэ 2017 оноос хойш төр барьж байгаа нөхдүүд хамгийн ноотой нохойнууд байгаа.

0  |  0
Иргэн(59.153.112.231) 2020 оны 10 сарын 15

Энэ хүний хамаатан садан болон хөрөнгийг судлаад үзээрэй хамгийн ядуу улс төрч байгаа. Нүдээрэй харчаад биерээ мэдэрчээд хүн муулаарай үнэн хэзээд ялна.

1  |  0
Шалга(59.153.112.231) 2020 оны 10 сарын 03

Хориод байгаа нөхдөд бүүр их ноо байгаа шүү..

0  |  0
Badarchinguud(59.153.112.231) 2020 оны 10 сарын 03

Jinhene helmegdel gej ene dee. Heregtenguud ni turiin tom terguunuud bolj uurt gai boloh shudraga uls turchdiig namnah uls turiin tom maptai bolj dee. Bolowsrolgui turtei uls udahgui dampuurah bh da....

0  |  0
Үнэн(59.153.112.231) 2020 оны 10 сарын 03

Хэлмэгдэл гэдэг нь тодорхой байгаа. Айж үхэх гэж байгаа улс төрийн одоогийн эрх мэдэлтэнгүүдийн хийж байгаа хэрэг гарын үсэг зурсанаас болж хэрэгт тохоод байвал дурын хүнээ хорих байх даа яваандаа.

0  |  0
Бадарч(66.181.161.124) 2020 оны 10 сарын 01

Хэрвээ чи АНын хүн байсан бол улс төрийн хэрэгтэн гэхсэн.Өөрийн намынхантайгаа хуваалцаагүй болохоор чамд ял оноож дээ.Харин яагаад С.Баярт өгсөн шиг нээлттэй ял эдлүүлсэнгүй вэ?Бодох хэрэгтэй сайн бод оо

0  |  0
Зочин(66.181.181.234) 2020 оны 10 сарын 01

Аргагүй л хорих ял эдлэх болзолоо хангасан байна. Харин томоотой ялтан байгаад ялаа нэмүүлэхгүй хугацаандаа шоронгоосоо гараарай

0  |  0
Zochin(202.126.89.177) 2020 оны 10 сарын 01

Jiriin ardiin hvvhed bsan bol nasaar horigdon biz ta nar harin gaigvi yl awsan bn baga yl awsan ym chin chimeegvi edleed garaad irehgvi

0  |  0
зочин(203.91.115.48) 2020 оны 10 сарын 01

булган сүүл.тэй байж бусад хулгайч нараа дуудаарай

1  |  0
батт(66.181.183.92) 2020 оны 10 сарын 01

удахгүй Хүрэлсүх М Энхболдын араас орно .. эрх мэдэл ихдэхлээр тийм болдог жам бий. уяач хамаатан саднаа сайдаар тавиад эхэлсэн тэгээд л...

0  |  0
Зочин(59.153.112.167) 2020 оны 10 сарын 01

Харин ч чамайг хаацайлж өөр зүйлээр шийтгэж бага ил авсан.Битгий худлаа мэдэн будлиад бай.

0  |  0
cvv(202.55.188.86) 2020 оны 09 сарын 30

hudlaaa hutsahaaa boliooooo chi myy

0  |  0
Нэви(66.181.183.55) 2020 оны 09 сарын 30

Олон газар тарьж Миеэгийн нохойд барьдаг мод болж явсны гай

2  |  0
иргэн (64.119.16.45) 2020 оны 09 сарын 30

ТАНАЙ ДҮҮГЭЭС БУСАД НЬ ИНГЭЖ АМАРХААН ГАЗАР ТАЛБАЙГ НААШ ЦААШ НЬ БОЛГОЖ ЧАДАХ УУ ? ЦУСААР УЙЛААД Ч ЧАДАХГҮЙ , ДОРОМЖЛООРОЙ .

1  |  0
Bаагий(202.9.47.70) 2020 оны 09 сарын 30

Ял нь хонгодоод бга юм бна нэмээд ог

1  |  0
Зочин(202.55.188.94) 2020 оны 09 сарын 30

Шаадаг ац вэ

1  |  0
Зочин(202.55.183.178) 2020 оны 09 сарын 30

Ямар их гоншигнодог новш вэ сэлэнгийн ард түмний сонголт гэж санал худалдаж архи мөнгө тарааж гарсан өчнөөн идэж уусан одоо ч ах дүү нар нь алт ухаад хагартлаа баяжаад байж байна Шүүхийн гадаа мөнгө тарааж баахан амьтан орилуулсан мөнгө өгөхөө болингуут хүмүүс нь тараад явчихсан

1  |  1
зочин (139.5.217.173) 2020 оны 09 сарын 30

ажлаа аваад хоёргүй сэтгэлээр хандахгүй явсны гор гарч дээ чиний М. Энхболд монголын ард түмнийг тохуурхаж байгаад ялагдсан биз дээ

2  |  0
hfhf(150.129.140.103) 2020 оны 10 сарын 01

хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй!

1  |  1
Зочин(150.129.143.185) 2020 оны 10 сарын 01

Ж.ЭРДЭНЭБАТЫГ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ... Юу яасан УЛС ТӨРИЙН ХЭЛС ХЭРЭГ ВЭ... ИДСЭН УУСАН ШҮҮ ДЭЭ

2  |  1
Zochin(203.91.115.40) 2020 оны 10 сарын 01

Horih yostoi humuus ni yahchgui zuw zugeer l bndag

2  |  0
Zochin(203.91.115.40) 2020 оны 09 сарын 30

Horih yostoi humuus ni yahchgui zuw zugeer l bndag

0  |  0
ийм л байна(192.82.65.93) 2020 оны 09 сарын 30

Монголд цэргийн дэглэм л хэрэгтэй байна

1  |  0
amar(182.160.35.60) 2020 оны 09 сарын 30

Товчоор дөнгөж төрсөн өлгийтэй хүүхдийг хүртэл 25 сая төгрөгийн өрөнд оруулж өөрсдөө хагартлаа баяжсан бүх сайд, дарга нар шоронд орох ёстой.Ойлгов уу.

1  |  0
Top