Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 09:00 цаг болгож, 09:00-18:00 цагийн хооронд ажиллах хуваарьт шилжүүлсэн билээ.
Үүний өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарыг дуусталх хугацаанд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг зуны хуваарьт шилжүүлж, 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн байсан юм.
Тэгвэл хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх үүднээс нийслэлийн алба хаагчдын ажлын цагийн хуваарийг дахин өөрчилж магадгүй бололтой.
Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Улаанбаатар хотын удирдлагууд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00, тарах цагийг 16:00 болгохоор судалж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн судалж зөв зохистой амьдралд нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Өвлийн цагт өглөө 07 цагт ажилд явахын тулд хэдэн цагт хүүхэд багачуудаа босгох вэ, тэдний сургууль цэцэрлэг хэдээс эхлэх вэ ганц хүний амьдрал ажил зохицуулагдахгүй шүү дээ. Зуны цагт бол өөр хэрэг.
”Түгжрэл бууруудах” даа ч биш байх аа. Түшмэдүүд хөдөлмөрчид, ард иргэдтэй уулзах цагаа багасгах гэсэн хэрэг байж магадгүй л юм.
тэгвэл гоё л байна, ажил эрт тараад
Toriin alban haagchid darga nar mashin hereglehgui bh heregtei tegeed ih surguuliig hotoos garga hamgiin onovchtoi shiidel