Баянхонгор сумын ундны усанд гэдэсний бүлгийн нян илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баянхонгор сумын “Чандмань-Баянхонгор” ХК-ийн ундны усны эх үүсвэр, өндрийн сан, ус зөөврийн хоёр машины чайн, шугамын 17 ус түгээх цэг, зөөврийн 24 ус түгээх байр, нийт 45 цэгээс усны дээж авч аймгийн эрүүл ахуй хими, нян судлалын лабораторид дөрвөн үзүүлэлтээр шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүнгээр есөн цэгээс авсан дээжинд гэдэсний бүлгийн нян илэрсэн нь байна. Иймд илэрсэн дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлжээ. Халдваргүйтгэл хийлгүүлж, дутагдлыг арилгуулсны дараа авсан давтан шинжилгээгээр гэдэсний бүлгийн нян илрээгүй байна.

Мөн энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын чиглэлээр газар олголтын байдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. Шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top