АТГ-аас "Жаст"-ын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.09/ "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал өнгөрсөн даваа /2020.10.05/ гарагт эхэлсэн. Тэднийг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан гаднын "Стандарт" банкнаас 109 сая ам.долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, "Жаст"-ын Ш.Батхүүг мөнгө угаасан, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэж яллаж байгаа бол "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтан болон түүний хүү Э.Сүрэн нарыг нотлох баримт хуурамчаар үйлдэж, устгасан гэх үндэслэлээр шүүж байна.
Харин "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан эсэхийн гэм бурууг дэнсэлж байна.
Хэрэв уншигчид санаж байгаа бол "Жаст"-ын Ш.Батхүү нарын Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээлсэн өрийг нь багасгаж, 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдлийн сангаас төлсөн байдаг. Тус үйлдвэрийн удирдлагууд болон Засгийн газрын зүгээс дээрх мөнгийг "Жаст"-ын Ш.Батхүүгээс ямар нэгэн хэлбэрээр гаргуулж авахаа удаа дараа илэрхийлдэг. Тухайн үед Засгийн газарт "Жаст"-ын Ш.Батхүүгийн гэх 52 тэрбум төгрөгийг битүүмжилсэн талаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг ирүүлсэн бөгөөд түүний дараахан АТГ-аас Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгосон билээ.
Сэтгэгдэл ( 9 )
ДЭНДҮҮ ЛУЙВАРЧИНГУУД ШҮҮ.ЭНЭНЭЭСЭЭ БОЛЖ УНТАЖ ЧАДАХГҮЙ ҮХЭЖ ЧАДАХГҮЙ ҮР ХОЙЧДОО МУУ ҮЛГЭР БОЛСОН ШУНАЛТАНГУУД
мөрдөн байцаалтанд буцаана . тэгээд бүх юм дахиад шинээр эхэлнэ. өмгөөлөгчөө солино, шүүгчээсээ татгалзана. завсраар нь өвдөнө. эн гэсээр байгаад өнгөрнө. гэм бурууг нь батлаагүй учир нөгөө өмчийг нть хурааж өр төлөх ч лөөлөө. зарим өмч хөрнгө нь үрэгдэнэ.
Жастын Батхүү хуурамч гарын үсэг зурж, тамга дараад Стандарт банкнаас зээл авсан гэдэг бол хэн ч үнэмшихгүй худал зүйл. Ганзориг, С.Баяр нартай нийлж хийсэн луйвар. Стандарт банк хуурамч бичгээр 100 сая доллар өгнө гэж байхгүй. Зээл өгөхийн өмнө тэдний төлөөлөгч Эрдэнэтэд очиж, удирдлага, дарга нартай нь уулзаж байж гэрээ байгуулж өгнө шүү дээ. Тийм болоод ч хохирлоо нөхөн авсан. Харин луйварчдад боломж олгосон Монгол төр эмгэнэлтэй.
Шүүгч гэгдэгчид нь хэргийг яаж хөнгөрүүлэх вэ, яаж хар хэрээг цагаан болгох вэ гэж толгойгоо гашилгацгааж байгаа биз дээ. Мөнгөний өмнө сөхөрсөн өрөвдөлтэй ч амьтад даа. Мөнгөгүй, танил талгүй, бор зүрхээрээ амь зууж яваа сэтгэл нь үнэнч ажлын төлөө нэгэн байсан бол аль хэдийн хэрэгш тулгаад хүлээлгэчихсэн байгаа даа.
За даа, тэгж тэгж ”Мөрдөн байцаалтад буцаалаа” гээд л дуусна доо, ойлгомжтой
өө наад хэдээ дахиад хоёр жил хуралд
Hujaa hujaa hunii naimaachid
Ганзоригийн даалгавраар Амарбат хамаг бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр шүү
Нямка өвгөн үүдэн дээр нь зогсож хүлээж байна уу