Өчигдөр Дундговь аймагт бага насны хүүхэд тээвэрлэж явсан авто машин осолдож, хоёр хүн нас барсан талаарх сэрэмжлүүлэг мэдээг өмнө нь хүргэсэн. Тэгвэл өнөөдөр /2020.10.09/ авто машины ослоор дахин нэг иргэн амь эрсэджээ.
Тодруулбал, Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар /сумын төвөөс урагш 8 км/ шороон замд УАЗ-469 маркийн автомашин онхолдож, жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Сэтгэгдэл ( 1 )
5 nastai huuhdiig dairch alaad bh yum bilee. Uursduu take your medicine.