Монгол Улсад уул уурхайн хаалтын дундаж гүйцэтгэл 30 орчим хувьтай байгааг судалгаа харуулж байна.
Засгийн газрын 2016‐2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ашигт малтмалын хоёрдогч ашиглалтын эрх зүйн орчныг бүрдүүлж, уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэх” үйл ажиллагааг тусгасан ч уул уурхайн хаалтын талаар шинэ журам, хуулийн төсөл одоог хүртэл батлагдаагүй байгаа юм.
2015 оны байдлаар 15 аймгийн 56 суманд байрлах 566 уурхайд ямар ч хаалт, нөхөн сэргээлт хийгдээгүйг Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэдээллээс харагдаж байна.
“Уурхайг түр болон бүр мөсөн хаах журам” 2003 онд гарсан байдаг. Гэвч уг журмаар зөвхөн ерөнхий чиглэл өгөхөөс өөрөөр тодорхой заагаагүй.
Тодотгоход, уурхайн хаалт нь орон нутгийн нийгэм, эдийн засаг, байгалийн нөхөн сэргээлт, сэлгэлт суурьшилт, дэд бүтэц байшин барилгын шилжүүлэг зэргийг дагуулж олборлолтын болон ойр орчмын талбайн цаашдын аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилготой, стратегийн ач холбогдол өндөр, шинжлэх ухааны ойлголт гэж мэргэжилтнүүд тайлбарладаг.
Сэтгэгдэл ( 1 )
8765gb