50 САЯЫН хахууль авсан Д.Батбаярыг ЗУРГААН САЯ төгрөгөөр торгожээ

2020 оны 10 сарын 16

Нийслэлийн Прокурорын газраас “хахууль авах” гэмт хэрэгт яллагадагчаар татагдсан Д.Батбаярт /АТҮТ-ийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан/ холбогдох гэмт хэргийг холбогдуулан хялбаршуулсан журмаар шалгаж яллагдагчтай “6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх”-ээр тохирч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батбаярыг нийтийн албан тушаал эрхэлж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурор яллагдагчийн тохирсон ял болох нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 6000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хууль бус орлого болох 57.500.000 төгрөгийг хураан авч улсын орлого болгон шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэдэг нь прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл прокурорын саналаас хэтрүүлж шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж болохгүй гэсэн үг юм. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дэх хэсэг/

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Миний бодрол(66.181.161.109) 2020 оны 10 сарын 16

Юун 6 жилийн дараа ажлаа хийх вэ, дулаахан газар өвөлжөөд 6 сард сонгуулийн дараа өөр газар дарга болчихсон явна. Тэр үед энэ хүнийг хэн ч ямар хүн байсныг ярихгүй. Нээрээ нэг тийм юм сонсогдож байсхн л гэнэ дээ

0  |  0
unshigch(103.10.22.26) 2020 оны 10 сарын 16

авилгач хулгайч нарыг яагаад ингэж шагнадаг юм бэ

1  |  0
Иргэн(124.158.97.98) 2020 оны 10 сарын 16

6 жилийн дараа дахиад хулгай хийхүү. Мэдрэл муутай жоохон хүүхэд хуурч байгаа юм шиг ял өгөх юм. Ийм улс яааж хөгжих юм

2  |  0
зочин(180.235.184.5) 2020 оны 10 сарын 16

Энэ шийдвэрийг ял гэж ойлгох уу? шагнал гэж ойлгох уу? хариулаач

2  |  0
mongol(202.21.100.210) 2020 оны 10 сарын 16

soliotoiu ain 50saya-g avna 6sayar torguula MONGOLD. ug ni avsan mongiig ni 10 nugalaad toluulex bailaa barigfdsan l 50saya shuu dee malnuudaa

1  |  0
Top