Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ган болсон зарим аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхантай өчигдөр /2020.10.16/ уулзаж, санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Иймээс ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, санал солилцлоо.
Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.
Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Эрслэлд орох малын тоо толгой бага байна 30 -40сая мал хоргдвол бэлчээрийн даац зохистой хэмжээнд очиж махны үнэ эрс буурч хүн амын хорт хавдрын өвчлөл хамаагүй багасна.
Арьсанд нь боогоод л мар бэлтгэлд өгсөн нь дээр шүү дээ, ьуранхай тусам хятадууд сайн авна өөх багатай мах л авдаг юм билээ