Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2020.10.19/ болж, мал тэжээх буудай тэжээлийг Баянхонгор аймагт тариалах шийдвэр гаргажээ.
Мал мах борлуулах, бэлтгэн нийлүүлэх ажлуудыг аймаг орон нутаг тодорхой бодлогоор ханган ажиллаж байгаа бол тарга тээвэрэг тодорхой хэмжээнд авсан зарим малыг авч үлдэх зорилгоор өмнөх явуулсан тариалалтын туршлага дээрээ үндэслэн говийн сумдад буудай тэжээл тариалах ажлыг эхлүүлэхээр болжээ.
Ингэхдээ энэ чиглэлээр мэргэшсэн Турк улсын хоёр мэргэжилтэн орон нутагт тариалалтыг гардан явуулах хүмүүст практик сургалт олгосноор бэлтгэгдсэн мэргэжилтнүүд сум сумандаа халаалт, цахилгаантай заал, талбайнуудаа ашиглан тариалалт явуулах аж.
Тус буудай тэжээл нь бусад өвс тэжээлээс илүү шим тэжээллэг чанар өндөртэй, өег, зарцуулалт бага байхаас гадна ургац өгөх хугацаа нь 7-14 хоногт тогтмол байдгаараа онцлог юм байна.
Сэтгэгдэл ( 0 )