Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэртэй УИХ-ын гишүүдийн гар, хөлүүд л байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Орон нутгийн сонгууль өндөрлөж, аймгуудад ялалт байгуулсан нам, эвсэл 20 хоногийн дотор хуралдаж, дараа дараагийн асуудлаа шийдэх дүрэм, журамтай. Тиймээс аймгуудын намын үүр жинхэнэ утгаараа бужигнаж байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөөлөгчдийн олонхийн саналд тулгуурлан томилж, Засаг даргыг Ерөнхий сайд батламжилдаг. Гэтэл бүх аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид УИХ-ын гишүүдийн дохио зангаагаар хөдөлдөг муу жишиг нэгэнт тогтжээ. Энэ сөрөг явдал нь бүх аймагт өрнөдөг бөгөөд энэ удаад Дорноговийн улс төрийн нөхцөл байдлаар жишээ татаж байна. Тус аймагт МАН үнэмлэхүй гэж болох ялалт байгуулж, энэ хэрээр Засаг даргын сунгаа далд эхэлсэн.

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 33 төлөөлөгчтэй. МАН-аас  28, АН-аас дөрөв, бие даагч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй болоод байгаа. Тиймээс МАН-аас Засаг даргаа томилж, ирэх дөрвөн жил аймгийг засаглана гэсэн үг. Одоогийн байдлаар аймгийн Засаг даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тус тусын хүмүүсээ зүтгүүлж, нөгөө талаас УИХ-ын гишүүдээс ямар ч дэмжлэггүй нөхөд дугаарласан байдалтай байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагад нутаг зоныхоо дэмжлэгийг авч орж ирчихээд тэднийхээ хүсэл сонирхолд бус УИХ-ын гишүүдийн шууд нөлөөнд орчихдог төлөөлөгчдийн үйл хэрэг бодит хөрсөн дээр уялдаж хэрэгжинэ гэдэг юу л бол.

Шууд утгаараа бол нутгийн иргэд итгэл үнэмшлээ өгч, 70 гаруй хувийн дэмжлэгээр байгуулагдсан аймгийн “парламент” итгэлээ өгсөн иргэдийн хүсэл сонирхолд нийцэж, тэдний захиалсан хүнийг Засаг даргаар томилох ёстой. Гэтэл төлөөлөгчид маань УИХ-ын гишүүдийн захиалсан хүнийг шууд өргөн дэвшүүлдэг. Уг нь УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг бол тус тусдаа статустай байгууллагууд. Парламент нь хууль батлан тогтоох, Засгийн газарт чиглэл өгч, хянаж ажилладаг бол Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн орон нутгийн хэмжээнд иргэдээ төлөөлж, Засаг даргадаа чиглэл өгч, үйл ажиллагааг хянаж ажиллах учиртай байгууллага. Гэтэл тойргоос сонгогдсон гишүүд аль аль талд нь хутгалдан орж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулах аж. Шүүмжлэл дагахаас гадна нийгэмд буруу жишиг нэгэнт суулгажээ.

Журамд зааснаар бол “Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймаг, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжууд дахь холбогдох  заалтуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана” гэснээс УИХ-ын гишүүний шууд удирдлагаар ажиллана гэсэн нэг ч өгүүлбэр, үг үсэг байхгүй.

Тэр ч байтугай журамд “Аймгийн ИТХ-ын төлөөлөгч бол иргэдийн төлөөлөл мөн бөгөөд аймгийн нийт иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллана” гэсэн заалтыг тодорхой суулгаж өгсөн байгаа.

Эх сурвалжийн мэдээлсэнээс харвал Б.Дэлгэрсайхан аймгийн төлөөлөгч О.Батжаргалыг, Т.Энхтүвшин Ц.Ганзоригийг тус тус Засаг даргын суудалд “сойж” байна гэх. Тэгвэл аймгийнхаа хуралд олон удаа сонгогдон, иргэдээ төлөөлж байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяр хэн нэгэн гишүүний хүсэл сонирхлоор бус аймгийнхаа иргэдээ төлөөлж сонгогдсон төлөөлөгчийн хувиар Засаг даргын өрсөлдөөнд орох магадлалтай байгааг дуулгасан. Дорноговьчууд ч нутгийнхаа иргэдийг аймгийн хуралд олон жил төлөөлж, нэр хүндтэй ажилласан, төрийн албаны туршлагатай, орон нутгийнхаа онцлог, түмнийнхээ аж амьдралыг сайтар мэдэх Хурлын даргаа дэмжиж байгааг ч тал талаас дуулгаж байна. Гэтэл УИХ-ын гишүүдийн эрх мэдэл, хөрөнгө чинээ нь ард түмний хүсэл сонирхолд богтлуулна гэж даанч үгүй. 

Уг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарыг дорноговьчууд өндөр итгэл хүлээлгэн, УИХ-д сонгохдоо төр түмний дунд бат бэх гүүр байж, хууль тогтоох ажилдаа анхаарал хандуулахыг хүссэн болохоос орон нутгийн засаг, захиргааны ажилд хутгалдаж, үймээн самуун дэгдээгээд бай гээгүй байх. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал иргэдийн хяналт дор үйл ажиллагаа явуулна уу гэхээс тойргоос сонгогдсон гишүүдэд ямар ч хамаагүй. Энэ утгаараа Дорноговь аймгаас сонгогдсон хоёр гишүүний байр суурь нь ИТХ, аймгийн МАН-ыг хоёр, гурав хуваасан байдалтай байгааг ч дуулгав. Т.Энхтүвшингийн хувьд УИХ-ын гишүүн болсон ч аймгийнхаа МАН-ын даргын ажлыг хүлээлгэн өгөөгүй, Дэд даргаар ажиллаж байсан нөхөр нь Эрдэнэ суманд өрсөлдөөд бие даагчид өвдөг шороодсон гээд төлөвлөөгүй зүйл ч гарч ирсэн.

Тэгвэл өдгөө ч дуулиан нь алсраагүй байгаа Орон нутгийн сонгуулиар Хөвсгөл, Говь-Алтай, Увс гэх мэт найман аймагт МАН ялагдал хүлээсэн. Учир нь Хөвсгөлийн Ц.Даваасүрэн, Увсын Б.Чойжилсүрэн нараас эхлээд “Утсан хүүхэлдэй”-нүүдээ орон нутагт өрсөлдүүлэхээр зэхсэн ч нэр дэвших эрхийн мандат олдоогүй. Тийм учраас УИХ-ын гишүүд маань намын эв нэгдэл, тэдний үйл ажиллагааг үл харгалзан “Утсан хүүхэлдэй”-нүүдээ бие даалган нэр дэвшүүлснээс болж, МАН ялагдал хүлээсэн. Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч албан ёсоор мэдэгдэнэ лээ. Үүнээс үүдсэн намын дотоод хагарал Увс, Хөвсгөл аймагт нэгэнт эхэлсэн байна. Энэ нь эргээд Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар 2024 оны ялагдлынхаа суурийг бэлдчихэж байна. Ер нь аливаа ялагдал, хагарал нь энэ мэт хэрээс хэтэрсэн шунал тачаалаас үүддэг гэдгийг харуулсан, айсуй цагт ч харуулж таарна. 

Тиймээс Дорноговь аймагт ч иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлаагүй томилгоо явагдахаар зэхэж байгаа учраас нам дотооддоо үймээн дэгдсэн он цагийг туулж, үүний дараа ялагдал тосож уулзахыг үгүйсгэхгүй.

Үүнээс гадна УИХ-ын гишүүд маань зөвхөн Засаг даргын томилгоонд бус бага дунд алба руу ч хуруу хумсаа дүрнэ. Нэгэнт өөрсдөө томилуулсан Засаг дарга нэртэй “Утсан хүүхэлдэй”-д үүрэг өгнө. Мэдээжийн хэрэг, УИХ-ын гишүүнээс дэмжлэг авсан Засаг дарга тэдний юу хэлснийг үг дуугүй дагах ёстой. Аймгийн засаг захиргааны бүтэц, түшиц болох Мэргэжлийн хяналтын газар, Аудитын газар, Эрүүл мэндийн газар зэрэг олон байгууллагын дарга нарыг аймгийн Засаг даргын болон Нутгийн өөрөө удирдах байгууллагын хүсэл сонирхлоор бус шууд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний тачаалаар сонгох аян ч иргэдэд таалагдахаа больжээ. Тойргоос сонгогдсон гишүүний сонгуулийн ажилд зүтгэсэн нэг нөхөр хэлтэс, газрын дарга болох хүсэлтээ өгнө. Эсвэл ах дүү, амраг садангийн хэлхээгээр нэг нөхрийн агентлаг, газрын дарга болох мөрөөдлийг биелүүлэх гээд төрийн албыг төрлийн хэлхээнд оруулж, самардаг үзэгдэл цагийн цагт байсаар ирсэн. Одоо бүр том сүлжээнд нэгдэж, чамгүй хөрөнгөлөг талдаа шийддэг үзэгдэл ч газар авлаа. Дорноговь аймагт ч бий. Өнөөдрийн болж байгаа улс төрийн үйл явцаас харахад энэ байдал илүү хөнөөлтэй давтагдах магадлал байна.

Бүр цаашилбал, аймгийн театр, музей, сургуулийн захирлуудын томилгоо ч тэднээс хамаарна. Ийнхүү тойргоос сонгогдсон гишүүд маань арай л хувь хүний эхнэр, нөхрөө сонгоход оролцохгүй бусад бүх томилгоонд оролцох болжээ. Энэ сүлжээ нь цааш задраад сум, багийн хэмжээнд хүртэл нөлөөлж байгаа нь хэтдээ аюул дагуулсан хэрэг боллоо. Энэ хэрээр сум, багийн хэмжээнд улстөржилт газар авсан. Сонгогдсон УИХ-ын хөрөнгөлөг гишүүнээ хэсэг бүлэг нөхөд оройн дээд мэт шүтнэ. Тэдний томилсон Засаг даргыг мөн шүтнэ, Засаг даргын нэрээр УИХ-ын гишүүдийн томилсон агентлаг, газрын дарга нараа шүтнэ. Сум, багийн дарга нарын томилгоонд ч түмний хүсэл хамаагүй. УИХ-ын гишүүний сэтгэлд нийцэж байх ёстой учраас төрийн алба төрлийн хэлхээнд орж, түмний итгэл үнэмшил дээр ус асгаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүх(66.181.161.73) 2020 оны 11 сарын 01

Сайхан залуучууд гарч ирээсэй Түмэнбаяр бол биш шүү

0  |  0
Ганаа(66.181.161.73) 2020 оны 11 сарын 01

Түмэнбаяр бол Засаг дарга хийж чадахгүй дээ . 8 жил намаа ялагдуулсан хүн . Хувиа хичээсэн олон газар хумсалсан рөгийн хүндээ.

0  |  0
Х(202.126.90.17) 2020 оны 10 сарын 31

Арай ч дээ\n

1  |  0
Намын бодлого(202.126.90.17) 2020 оны 10 сарын 31

Арай ч дээ\n

0  |  0
Баярбилэг(37.120.214.78) 2020 оны 10 сарын 21

Эрх мэдлийн алаан

0  |  0
Баярбилэг(37.120.214.78) 2020 оны 10 сарын 21

Эрх мэдлийн алаан

0  |  0
Tuwshintur(37.120.214.76) 2020 оны 10 сарын 23

Дэлгэрсайхан гишүүн АН-н хүмүүстэй тохироо хийцэн гэсээн тэд нар нь өөрсдөө тэгээд яриад явж байна билээ Дорноговь Дэлгэрсайхан гэдэг хүний гарт бүрэн орох эсэх нь одоо л мэдэгдэнэ, хүний мөнгөнд үхсэн хэлгүй дүлий малууд их болждээ

2  |  0
huygaa(202.55.188.35) 2020 оны 10 сарын 21

tumenbayrig demjiii deegii boliiyoo

1  |  0
Сэрдамба Ариунсайхан(103.80.210.93) 2020 оны 10 сарын 21

Шинэ залуу боловсон хүчнээ томилох нь зөв

0  |  0
Aimaar(37.120.214.90) 2020 оны 10 сарын 21

Сугны үсүүд их болсон шүү өөрсдийгөө лаг гээд бодчихсон том том яриад л пэд пэд үсрээд л ямар юм явснаа мартчихсан л байгаа хүн хүнээрээ л байх сайхан байдаг юм

0  |  0
Aimaar(37.120.214.90) 2020 оны 10 сарын 21

Сугны үсүүд их болсон шүү өөрсдийгөө лаг гээд бодчихсон том том яриад л пэд пэд үсрээд л ямар юм явснаа мартчихсан л байгаа хүн хүнээрээ л байх сайхан байдаг юм

0  |  0
Боёо (66.181.178.243) 2020 оны 10 сарын 25

Хэнч болсон адилхан хамгийн гол нь сэтгэлтэй итгэлтэй зүрхтэй байх хэрэгтэй шүү бусдаар бол идэж уух хэн нэгний сугны үс хийх гэж бгаа бол Дорноговиос минь зайлцгаа

1  |  0
H(202.126.89.6) 2020 оны 10 сарын 21

Tumenbayriin zahialgat niitlel bn

0  |  0
Haha(202.126.89.6) 2020 оны 10 сарын 21

Haha

0  |  0
Haha(202.126.89.6) 2020 оны 10 сарын 21

Haha

0  |  0
Нутаг(46.242.9.179) 2020 оны 10 сарын 21

Одоо Түмэнбаярыгаө дэмжлээ ээлж болсон баых\n

1  |  0
Ain(43.242.243.180) 2020 оны 10 сарын 20

Дээгий гишүүний хэт их ноёрхол явагдаад байнаа болих хэрэгтэй

0  |  0
Zochin(43.242.243.180) 2020 оны 10 сарын 20

Neg hunii noyrhol het ih bolood bnaa Ungursun jiluuded delgersaikhan guai yum ih hiisench dooguur bgaa nowshuud unendee muu bsanshdee bayrbileg tuwshintur geh metees ehluuleed tenderees 10% awch bayjsan olon uruu bair awch untei zaswaruud hiilgej tansaglaj bgaag dornogowichuud bugd l medej bgaa iim yumnuudad hazaar heregtei shuu

1  |  0
Баатар(202.9.46.125) 2020 оны 10 сарын 21

Tumegee harinch neg demjindee shudraga uls torch amjilt

2  |  0
Ш(202.9.46.125) 2020 оны 10 сарын 20

Ш

0  |  0
Munhkjargal(202.55.188.87) 2020 оны 10 сарын 20

Tumenbayr oligtoi hun bish dee uur ym hiichiheer hun deer shuu

0  |  0
Baagii(202.9.46.67) 2020 оны 10 сарын 26

Nudnii bulai chn neg ip haygnaasaa oronguutaa uuriiguu baahan magtaad yanz yanziin nereer comment bichtsen bdiii hahahaha durakaa nerniihee artaliin kod oo hardaa ichidgu ulaan dartsag veee hahahahaha

1  |  0
Baagii(202.9.46.67) 2020 оны 10 сарын 20

End hurtel uuriiguu magtuulj huniig harluulj mungu tulj medee bichuulj bhiig bodhod chi er n yag yahgeed bn tumenbayar aa arai aimar ulairaad bgaam bishuu. Boliooo chi ichij amidar nudnii bulai

0  |  0
Санжаа(202.9.46.67) 2020 оны 10 сарын 20

Хэ цэссс өмнө нь хийгээгүй хүн одоо хийлээ юу? Хийдэг бүтээдэг ээ үргэлж доош нь чирж байдаг. Дорноговь тасархай хөгжсөн шд. Илүү ч хөгжих боломж байгаа. Ард түмэн хожих ёстой болохоос хэдхэн дарга цэргийн эрх ашиг юу юм

0  |  0
Хүүхэнгаа(202.9.46.3) 2020 оны 10 сарын 21

Түмэнбаяр дарга аа дэмжинээ нөгөө хоёр нь хүний бөгс долоосон гарууд байна

1  |  1
Хүрэлбаатар(202.9.46.3) 2020 оны 10 сарын 21

Түмэнбаяарыг би хувьдаа танин мундаг улс төрч гэж дүгэндэг бөгс долоодог хэдэн гаруудас хавьгүй дээр

2  |  1
Ganbaatar(202.9.46.3) 2020 оны 10 сарын 21

Tumenbayriig demjij bna shuu dee ard tumnii huuhed mon

1  |  1
Gansuh (202.9.46.3) 2020 оны 10 сарын 21

Tumenbayar dajgui shudraga sn zaluu nogoo 2 bol hudlaaa gar shig sanagdaj bna

2  |  1
Болдбаатар(199.188.239.176) 2020 оны 10 сарын 20

Даваасүрэн 10 сая $ хахуульд авсанг авилгалтай тэмцэх газар мэдсээр байж шалгаж хорихгүй байнаа? Авилгатай тэмцэх газар, Хүрэлсүх 2 хахуулийн 10 сая $ оос нь хувь хүртсэн юм уу?10 сая $ оороо барж ядаад их хурал, орон нутгийн сонгуулиар мөнгийг цацаж өглөө.

0  |  0
Sainaa(202.179.21.201) 2020 оны 10 сарын 20

Dulaahan saihan bairand suuj bgaadaa bayrlaj bn Busad aimag iim ymguidee gomddog bol Delgersaihan gishuun shig helsendee hurdeg hun oloo

0  |  0
Түмэнгэрэл(202.179.21.201) 2020 оны 10 сарын 31

Түмэнбаяр чи битгий тэгээ. Худлаа уйлан дуулахаа боль. Чамайг дэмждэг хүн цөөхөн шүү. Харин ч ИТХ -н даргаар суусандаа баярлаж яв.

2  |  2
Сундуй(202.179.21.201) 2020 оны 10 сарын 20

Харин ч Дорноговь хөгжсөн шүү. Дээгий шиг хүн угаасаа хаа ч хэрэгтэй. Хөл толгойгоо мэддэггүй замбараагүй газрыг хямганд нь оруулдаг ийм хүнийхээ үгийг сонсох ёстой. Шат шатанд нь оролцож байж том толгойнуудыг удирдана шүү. Амжилт Дээгий. Мөн Түвшиндээ ч гэсэн амжилт хүсье. Гол нь эвтэй л бай. Нохдууд их хуцна битгий тоо.

2  |  0
Ганаа(66.181.161.20) 2020 оны 10 сарын 21

Энэ аймаг маш хурдтай хөгжсөн гишүүд нь сайн ажилласан . Засаг дарга байсан Энхтүвшин Дэлгэрсайхан хоёр бол бие биеэ сайн ойлголцдог хүмүүс юм.

1  |  2
Жуманжи(59.153.112.147) 2020 оны 10 сарын 21

Болд төмөр Ерөө голыг Дэлгэрсайхан хулгайчаас салгаж авахгүй байгаа сүр Данзанг юу гэж ойлгох вэ

3  |  1
Top