“Эрдэнэт”-ийн дарга нарын ХУЛГАЙ үргэлжилсээр...

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

-“Эрдэнэт” үйлдвэр гурван тэрбум гаруй төгрөгөөр 19 машин авч, дарга нар нь байрны түрээс нэрээр их хэмжээний мөнгө авчээ-


Зах зээлийн үнээс хэт өндөр үнээр автомашин худалдан авдаг дуулиан “Эрдэнэт” үйлдвэрээр үргэлжилж байна. Энэ оны наймдугаар сарын 14-ний өдөр “Баганадант” ХХК руу “Лексус” загварын автомашины өглөг гэх утгаар 440  сая төгрөг шилжүүлжээ. Гэвч тухайн автомашиныг борлуулсан “Баганадант” ХХК нь автомашин худалдан борлуулдаг компани биш бөгөөд барилга засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Ийнхүү тэс өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас юуны учир ийнхүү үнэтэй автомашин худалдан авах болсон талаар “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн тайлбар хийж амжаагүй байтал дахин үнэтэй машины баримт гарч ирэв.

Япон улсын “Тоёота” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Мөнххада” ХХК руу 2020 долоодугаар сарын 31-ний өдөр 2.506.700.000 төгрөгийг “Тоёота маркийн автомашины өглөг” гэсэн утгаар шилжүүлсэн байгаа юм. Гэтэл “Мөнххада” ХХК-ийн албан ёсны сайтад байршуулсан борлуулагдаж байгаа автомашины мэдээллээс харахад хамгийн үнэтэй нь 282 сая төгрөгийн үнэтэй “Ланд круйзер 200” маркийн автомашин байх юм. Ингэж 2,5 тэрбум төгрөгөөр худалдан авсан автомашины талаар “Мөнххада” ХХК-иас тодруулахад тус компанийн дэд захирал Ч.Батзориг “Нийт 2 тэрбум 800 гаруй сая төгрөгийн өртөгтэй автомашин нийлүүлэх тендерт шалгарч нийт 17 автомашиныг 2.506.700.000 төгрөгөөр нийлүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн. Тодруулбал 2 тэрбум 854 сая төгрөгийн өртөг бүхий 17 ширхэг автомашиныг 347 сая 300 мянган төгрөгөөр хямдруулж нийлүүлсэн гэсэн үг. Эдгээр 17 машинаас 11 автомашин нь тансаг зэрэглэлийн суудлын автомашин байгаа бөгөөд зургаа нь бартаат зам, уул уурхайд хэрэглэхэд тохиромжтой хамгийн ихдээ есөн хүний суудалтай жийп автомашин байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр эдгээр 17 ширхэг автомашинаас гадна 440 сая төгрөгөөр Лексус загварын автомашин, 295 сая төгрөгөөр “Бодиз интернэйшнл групп” ХХК-иас мөн л Ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан байна. Ковид-19 цар тахлын хүрээнд Ерөнхий сайд тансаг хэрэглээ, илүү зардлыг зогсоохыг анхааруулсан. Гэвч энэ мэтээр үнэтэй автомашиныг олон тоогоор худалдан авах, эсвэл зах зээлийн үнийг хэд дахин нугалсан өндөр үнээр худалдан авсан тохиолдлууд ил болсоор байгаа нь харамсалтай. 

Мөн тус үйлдвэрийн шилэн дансны мэдээлэлд анхаарал татах бас нэгэн асуудал байна. Тодруулбал “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нарын албан тушаалтны сард төлж байгаа байгаа байрны түрээс хэт өндөр байгаа юм. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сар хүртлэх шилэн дансны мэдээллийг  шүүж үзэхэд дээрх хоёр албан тушаалтан сар бүр байрны түрээс гэх утгатай 6-12 сая төгрөгийн зарлагыг гаргаж, бэлнээр авч байжээ.

 

БАЙРНЫ ТҮРЭЭС БЭЛНЭЭР ОЛГОСОН БАЙДАЛ - 141,198, 616
 

2020 оны НЭГДҮГЭЭР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.257.049.51₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.456.714.42₮

2020 оны ХОЁРДУГААР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.347.434.15₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.493.290.87₮

2020 оны ГУРАВДУГААР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.363.697.81₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.530.420.26₮ 2020 оны

ДӨРӨВДҮГЭЭР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.270.311.41 ₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-12.914.918.51₮

2020 оны ТАВДУГААР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.313.569.31₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.488.647.65₮

2020 оны ЗУРГААДУГААР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.358.401.85₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар – 6.727.492.12₮

2020 оны ДОЛООДУГААР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.443.937.23₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.596.125.89₮

2020 оны НАЙМДУГААР САР
 

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.601.480.13₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.713.337.82₮

2020 оны ЕСДҮГЭЭР САР

  • Тамгын газрын дарга Д.Баярболд-8.605.399.25₮
  • Тэргүүлэх менежер Н.Энхбаатар-6.716.396.64₮


Ийнхүү энэ оны эхний есөн сарын байдлаар Тамгын газрын дарга Д.Баярболд, тэргүүлэх менежер Н.Энхбаатар нар олон сая төгрөгийг түрээсийн байрны төлбөрт авчээ. Хувийн хэвшлийн байгууллагын дарга олсон орлогоосоо ийнхүү байр түрээсэлж байвал луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй гэх боловч төрийн өмчит үйлдвэрийн дарга нь ийнхүү “тансаглаж” байгаа нь АТГ-т шалгуулах, анхаарч хөн­дөх асуудал яах аргагүй мөн.

Улсын төсөв нь их хэмжээний алдагдал хүлээж, элгээрээ хэвтэх эсэх асуудал яригдаж, гадаадаас зээл аван байж төсвийн алдагдлаа нөхөхөөр улайрч байхаар энэ мэт төрийн болон төрийн өмчит үйлвэр, компаниудын удирдлага, эрх мэдэлтний тансаг хэрэглээг танасан шиг танаж, хязгаар тогтоож өгөөч Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.90) 2020 оны 10 сарын 27

Манай монгол улсад авилгал гүй газао гэж бн уу. Төр нь ч хувь ч байнга идэж ууж цадахаа байсан хүмүүсээр дүүрсэн яасан харласан улс орон гэж энэ вэ. Бүх баячуудын хөрөнгийг нэг удаа хурааж ядарсан улс орон ард түмнээ ядуурлаас гаргах хэрэгтэй шүү.

0  |  0
Зочин (66.181.191.225) 2020 оны 10 сарын 25

Энхбаатар гэж очсрн газар бүртээ идэж ашиглаж намууд дамжиж явдаг ялсан нам бүхэний томилогдсон дарга нартай учираа олдог хандаггүй бөх хүн юм даа

0  |  0
зочин(202.126.90.66) 2020 оны 10 сарын 23

шинэ хүн ирээд бас л иднэ.яршиг хуучин нь бж л байг.

0  |  0
зочин(202.126.90.66) 2020 оны 10 сарын 23

Сайхан үйлдвэрийн буянг хэдхэн хүн хүртэж байгаа нь харамсалтай

0  |  0
Ком(202.179.24.227) 2020 оны 10 сарын 22

Наадах чинь коммунист бусармаг үйл ажиллагаа байна. Гэмт хэргийн шинжтэй гэсэн үг.

0  |  0
Зочин(202.126.88.220) 2020 оны 10 сарын 22

Бичээд байдаг үргэлжлээд байдаг шийддэг нь алгай

0  |  0
Зочин(64.119.27.119) 2020 оны 10 сарын 22

Ард түмний шүүхтэй болмоор юмуу буудддаг

0  |  0
ganzo(66.181.179.11) 2020 оны 10 сарын 22

Husaad bai!!! Erdenetees l bayjaad garna shuu. Ue ueiin zakarluud bugd tegsendee . huuli bol hamaachgui shuu!!! Ta nart uilchilehguiee.

0  |  0
Зочин(157.230.220.42) 2020 оны 10 сарын 22

Төргүй юм шиг загнаж бай нэг л өдөр толгой гудайж хуулийн өмнө сөхөрөх үе ирнээ. Та нар галзуурч бай бид төртэй шүү.

0  |  0
Зочин(202.55.188.88) 2020 оны 10 сарын 22

Зөв асуудал дэвшүүлжээ.

0  |  0
mm(122.201.22.242) 2020 оны 10 сарын 22

arail davarsan garuud bainadaa ulsiig hohrooj bolohgui shuudee hynalt hiideg hun bainauu buh horongiin huraa shuud barij horih heregtee

1  |  0
Zochin(122.201.31.169) 2020 оны 10 сарын 22

АТГ юу хийдэг газар вэ

0  |  0
(103.212.116.168) 2020 оны 10 сарын 22

Үхэхээ мэдэхгүй идэцгээ дарга нар минь ээ, хожим 9 үеээрээ нүглээ төлхийг мартаж болохгүй, үр ач хүүхдүүд чинь зовно шүү

1  |  0
. (176.55.101.51) 2020 оны 10 сарын 22

Yaj ingej aimaar hulgailj chaddag yum bol oo. Aidaggvi yum uu ene chini odoo. Omnoos ni aichihlaa barag

1  |  0
Cc(202.126.90.151) 2020 оны 10 сарын 23

Iim uchraas l toriin omchit kompanii zahiraluudiig yaraltai shalga horongoor earthen salgaj avsan n deer shuu

1  |  0
Зочин(192.82.76.89) 2020 оны 10 сарын 22

Бадамсүрэн одоо болио улсын өмчийг идэж ууж болдог гэдэгийг хэн чамд хэлэв Хүрэлсүх зөвшөөрөөд идэж ууж байгаа юм уу хулгайч нараа дээлээ удахгүй нөмөрнө шүү Хүрэлсүх улсын 14 тэрбум төгрөг идсэн хүн зөвшөөрсөн болоод идэж ууж байгаа юм байна

1  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 10 сарын 22

одоо болноо цагаан захтай хулгайч нараа

0  |  0
zochin(183.177.98.26) 2020 оны 10 сарын 22

Tamgiin darga terguuleh menejer 2 sar bur 8 saya 6 saya tugrugiig bairnii tureesend buten 9 sar avsan bn ATG ajlaa hii l dee. 72 saya 54 saya tugrugiig ulsad butsaaj tuluulie.

3  |  0
matilda(197.234.221.224) 2020 оны 10 сарын 22

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгохын тулд хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

1  |  0
Ичо(64.119.24.189) 2020 оны 10 сарын 22

МАН БАДАМСҮРЭНГ СОДБААТАРААР МАНУУЛЖ БАЙГААД ХАМТРАН ХУЛГАЙ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

0  |  0
Үнэнийг элчлэгч(64.119.27.60) 2020 оны 10 сарын 22

Энэ шуналтай өвгөн Бадамсүрэнгийн. Идэж уусаныг тоочвол хэдэн сар жилээр яригдана монгол росцветмэдээс. Ихлээд идэж уухын одонд төрсөн хүн авгай хүүхэд малчин морь уяачид ах дүү нар нь гээд ганцаараа биш маш олон хүн идэж убдаг гаршчихсан өвгөн одоо гэдэс нь дүүрээд цадуул цадараар боллоо зайлдаггүй эрдэнэтчүүдийнаргийг барж байна даа зайлах шорондоо орох болоогүй л юм шиг байна цадаж ханадаггүй шунал юмаа

0  |  0
Zail oboo(202.126.89.224) 2020 оны 10 сарын 22

Zailaaa ovoo mini odoo tetgevertee gar tanias oor hen neg bgaa laitai ovgon nutgaas mini zail

0  |  0
Зочин(202.126.89.108) 2020 оны 10 сарын 22

Эрдэнэтийг барж идэх үү , ерөнхий сайд Хүрээлсүх\n\n

1  |  0
Irgen(202.126.88.184) 2020 оны 10 сарын 22

Bid zeel avahgui ed nariin luivriig zogsoohod l boloh yum bn da

0  |  0
zail(202.21.96.212) 2020 оны 10 сарын 22

yooo pizdaaa iim baij bolohu \n

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 22

Argagguil tsum shaahiimaa

1  |  0
Zozin(202.126.89.59) 2020 оны 10 сарын 22

Zondoo idlee sh dee Badamsureng ogtsruulj , daraagiin hund ideh bolomj olgoe

1  |  0
АРД(202.9.46.85) 2020 оны 10 сарын 22

АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ТУЙЛДАГ ЛУЙВАРЧДЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН СУУЛГАА Ч ЭСВЭЛ МАН-ААС АЙГААД БАЙГАА ЮМ УУ? ЧААВААС ДАА ХАМСААТАН БОЛЧИХСОН ЮМ УУ?

1  |  0
Бадамсүрэн зайл(192.82.77.29) 2020 оны 10 сарын 22

Өвөө гуай зайл

2  |  0
Top