Зуншлага тааруу учраас онд орохооргүй хэдийгээ таван төгрөг болгох гэсэн малчид хулхидуулсан гэсэн мэдээ хэд хоног цахим ертөнцөөр тарав.
Нэг бодлын “хэдэн муу малчид” гээд өрөвдмөөр. Гэвч байгаль дэлхийн аашийг дагаж амьдардагаа мэдсээр байж эртхэн арга хэмжээ аваагүй нь тэдний өөрсдийн буруу. Бэлчээрийн соргогийг дагах боломжгүй юм бол эртнээс хашаа хороогоо сэлбэж, хэдэн боодол өвс, тэжээл нөөцлөхөө бодох ёстой. Нэгэнт ургаагүй өвсийг худалдаж авахаас яалтай. Гэвч зуны сарыг зургаа, намрын сарыг найм юм шиг тарвалзсаар яваад анхны цаснаар аль муугаа үзэж байна. ажилтай, анхиатай улсууд арай ондоо байдаг.
Жилээс жилд малынхаа тоо толгойг тодорхой хэмжээнд барьж, тоо гэхээс чанарт нь илүү анхаардаг болоод чамгүй хугацаа өнгөрсөн. Харамсалтай нь цаасан дээрх “Мянгат малчин” болохын тулд ардах урдахаа бодоогүй нь ийм байдалд хүргэж байгаа нь нууц биш.
Мал муудаж, малчид хэцүүдэхээр хамгийн түрүүнд гар сунгадаг нь өнөөх малчдын хөдөлмөрийг үнэлдэггүй, хямд мах авах гэдэг хэмээн цоллуулдаг хотынхон. Юм болгоныг төрийн оролцоотой шийдэх гэж бэлэн санаалж, хоосон суухын оронд зуд турханд эртнээс бэлддэг болмоор байна. Тэгээд ч орчин цагт байгалийн араншин, цагийн байдал хэлж ирдэг болсон шүү.
Сэтгэгдэл ( 0 )