LIVE I НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.ДАГВЫГ сонголоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

НИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийж байна. Хурлыг 11:00 цагт товлосон ба өмнө нь НИТХ дахь АН болон МАН-ын бүлгүүд хуралдав.

Хуралдааныг нээж төлөөлөгчдийн хамгийн ахмад нь болох Р.Дагва үг хэлэв. Тэрбээр хуулийн дагуу өнөөдрийн хуралдааныг удирдаж байгаа ба 1966 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрсөн, 54 настай. 

Р.Дагва "Найм дахь удаагийн НИТХ-ын анхдугаар хуралдааны үйл ажиллагаа нээж байна. Энэ удаагийн төлөөлөгчдөөс миний бие хамгийн ахмад нь тул удирдаж байна. Хуралдааны ирц 100 хувь байна" гэв.

Хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ба НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагвыг, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг тус тус сонголоо. 

Яг одоо НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:
 

  • 45 төлөөлөгчийг баталгаажуулах
  • НИТХ-ын дарга сонгох
  • Бүлгүүдийн дарга сонгох
  • Тэргүүлэгч сонгох
  • Хотын даргыг сонгох


МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжсэн. Мөн НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг томилох шийдвэрийг гаргасан билээ. 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ


Хуульд сонгуулийн дүнгээр тухайн хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг тул МАН хуулийн дагуу эрхээ эдэлнэ.
 

-МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИАС-
 

11 дүгээр зүйл. Хурлын даргыг сонгох
 

11.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

11.2. Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.

11.3. Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно.

11.4. Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан төлөөлөгчийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.

11.5. Энэ хуулийн 11.4-т заасан нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн буюу хамгийн олон санал авсан хоёр төлөөлөгчийг хоёр дахь санал хураалтад оруулах бөгөөд тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол энэ зүйлд заасан журмаар Хурлын даргад дахин нэр дэвшүүлнэ.

11.6. Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй.


НИТХ-Д ШИНЭЭР СОНГОГДСОН 45 ТӨЛӨӨЛӨГЧ

(НИТХ-д МАН-34, АН (АН, ШИНЭН, МАХН)-8, ХҮН-3 суудал)
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top