Татвар төлөгчдийн мөнгө гэж байхаас төрийн мөнгө гэж байдаггүй гэдгийг ойлгодоггүй дарга нарын балмад байдал хэрээс хэтэрч байна. Татвар төлөгчдийн мөнгөнд хүнийрхэж ханддаг хурган дарга нарын хувьдаа завшсан мөнгөнүүд шил даран гарч ирснээр шүүхийн танхим руу хөтөлж мэдэхээр байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ажиллаж байсан байгууллагаасаа төлүүлсэн баримтын араас Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнийн татвар төлөгчдийн мөнгийг “тамшаалсан” баримтууд ил болов. Хадгаламжийн даатгалын корпорацийн данснаас Шангри Ла Улаанбаатар Хотел ХХК-ийн дансанд нэг сар иогийн өрөө түрээслэхэд зориулж 30 сая төгрөг гаргаж байсан баримт ил болов. Мөн 100 мянган төгрөгийн картныхаа төлбөрийн хүртэл хийлгэсэн байгаа юм. Хүн эрүүл мэнддээ хайртай байж болно л доо.
Гэхдээ өдрийн нэг сая төгрөгийн түрээсээр иог-т яваад Хадгаламжийн даатгалын корпорацийн ажил гэрлийн хурдаар сайжрах уу. Гэлээ гээд татвар төлөгчдийн мөнгөөр ингэж зугаацах нь зүйд хэр нийцэх вэ.
Х.Бум-Эрдэнийн татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан явдал үүгээр зогссонгүй. Тус корпорацийн Дэд захирал С.Дамдиндоржийн 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 66 тоот тушаалаар орон сууцны дэмжлэг болгож 45 сая төгрөгийг батлуулан авсан байх юм. Х.Бум-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 560 сая 500 мянган төгрөгийн хоёр орон сууц, авто гарааш, хашаа байшин, оффистой байгаа юм. Тэрбээр жилийн 171 сая 585 мянган төгрөгийн орлоготой хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байх жишээтэй. Ийм хүмүүс татвар төлөгчдийн мөнгөнөөс дэмжлэг нэрээр хумслаад байвал энэ төсвийн алдагдал хэзээ эмхэндээ орох юм бэ. Түүний төсвийн мөнгөнд хуруугаа дүрсэн баримт үүгээр зогсохгүй.
Интермед эмнэлэгт шинжилгээ хийлгэх 10.5 сая төгрөгийн Хадгаламжийн даатгалын корпорацийн данснаас гаргасан нь мөн ил болов. Мөн 2020 оны есдүгээр сарын 1-ний өдөр “Их Модун” ХХК-ийн спорт заалыг түрээслэх гэрээний төлбөрт 14 сая 840 мянган төгрөгөөр төлж “наадсан” байгаа юм. Дээр дурдагдсан хөрөнгө, бэнчинтэй хүн спорт заалныхаа мөнгийг өөрөө төлөөд тоглож чадахгүй байна гэдэг төрийн эмгэнэл биш гэж үү. Төр нь дээрээ бүсээ чангалахыг уриалж, доогуурх “хурган” дарга нь уриалгыг нь уландаа гишгэн ёс зүйгүй авирласаар байна. Түүнийг дарга болгож үзлээ. Болгож болдоггүй юм байна гэдгийг түмэн олноороо харлаа. Одоо харин даргын сэнтийгээсээ бууж, шүүхийн танхим руу алхаад марш. Ерөнхий сайдын хэлсэнчлэн шударга ёсны тэмцэл энэ хүрээд бүү зогсоосой. Ийм идээ бээрээ шахахгүй бол Монгол төрд бугласаар байх нь.
Х.БУМ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ
Тэрбээр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат. 1998-2005 оны хооронд Хууль зүйн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад 2006-2014 он хүртэл Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс дэд дарга хүртэл дэвшин ажиллаж байсан. 2016 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Х.Бум-Эрдэнийн хувьд цэвэр намтартай нэгэн биш бөгөөд оффшор бүсэд данс эзэмшиж байсан талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум зарлаж байв. Түүний оффшор бүс дэх “GUMAX” 2008-2012, “IMPOX” 2008-2012, “TSAYARS” 2008-2012, “DOLOWAY INTERNATIONAL” 2009-2013 компанитай гэдгийг нь мэдэж байлаа. Гэсэн ч тэрбээр алийг нь ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаж байгаагүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
zarainaas ni gemt heregten ni haragdaj baina shdee...zaanaa neg ard tymniig tohuurhsan ene toriinhon...............negiigch yldeelgui ene toriig zevtrleh zag boljee
Hyrelsyh duugai baigaad sonin etgeed ve, toroor ni dyyren gemt etgeedyyd nyyrlechihsen ...er ni toriin gemt heregtengyydiin garal yysel dandaa golzuu aimaguud , oron nutgaas baih umaa ....!!!!!
Энийг бас устгах ёстой юм байна даа.
odoo ugtsuruu HUK iim ulsuudtaigaa hariutslaga tootsoo
Энэ нөхөр чинь Ерөнхий прокурор асан Алтанхуяагийн хүү гэдэг билүү
Зайлуулаач энэ сдаг засгийн газараа
ЭНЭ ХҮМҮҮС ИДЭЖ УУХЫН ДОН ШҮГЭЛЖЭЭ. ҮХЭХДЭЭ АЛТАН АВС Ч АДИЛХАН, МОДОН АВС Ч АДИЛХАН. МУУ ЮМ ШҮГЭЛЖЭЭ. ДЭЭД ТЭНГЭР ТААЛЖ АВАХТУН.
Новшоо
цайрсан хулгайч
ой гутам хулгайчийг зайлуулаач ээ
Ёстой муухай амьдрах юмаа