"Шилэн" Цогоо сайд Г.Ёндонг шалгуулахаа мэдэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26


МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдлээ. 

Тэрбээр "Миний бие Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг Эрүүгийн хуулийн 22.9-д заасан үндэслэлээр АТГ, Нийслэлийн прокурорт хандан гомдол гаргаж, шалгуулах болно. Бусад хууль мэдэхгүй, ард түмнийг басамжлан доромжлогч нарт сургамж болог. Төсвийн хуулиас гадуур байгаа мөнгөнд төрийн хяналт байдаггүй гэсэн ойлголттой сайд байна гэдэг бол бэлтгэгдээгүй боловсон хүчин л байна гэсэн үг" хэмээжээ.


Сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дунд сургуулийн хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт өнгөрсөн долоо хоногт ил болсон. Тодруулбал, сайд Г.Ёндон “Монгол­росцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захир­­лаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 04-ний өдөр өөрийн хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10,700,000 төгрөгийг “Гётё” сургуульд шилжүүлсэн байна.  
 

Энэ талаар сайд Г.Ёндон өнөөдөр /2020.10.26/  мэдээлэл хийж,  “Нэгдүгээрт, “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй хамаагүй албан байгууллага. “Монголросцветмет” ТӨҮГ бол ашгийн төлөө ажилладаг, ашгийн төлөө байгууллага юм. Та бүхний сонирхож байгаа журам бол 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн зүйл. Компани ашигтай ажилласан тохиолдолд урамшуулал олгодог. Компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс менежментийг урамшуулах, сургалтын төлбөрөөс хөнгөлөх зэрэг урамшуулал олгодог. Гэхдээ ашигтай ажилласан тохиолдолд урамшуулал олгодог. Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон. “Монголросцветмет” ТӨҮГ-ийг шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнөөдөр гаргаж ирсэн тэр баримт бол 2019 онд тавигдсан байсан мэдээлэл. Хэвлэл үүнийг ил гаргаж байгаа нь зөв юм. Өндөр урамшуулалт цалин мөнгө олгосноор компанийн менежментийг зөв явуулах, улсад төлж байгаа татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж ойлгодог. “Монголросцветмет” ТӨҮГ-ийн дотоод журам болон миний хөдөлмөрийн гэрээн дээр тодорхой заасан. Би хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна. “Монголросцветмет” ТӨҮГ бол 2019 онд 34,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Надаас өмнө орон сууцны урамшуулал авч байсан тохиолдол ч бий" гэж тайлбарласан билээ. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажилчин(66.222.163.98) 2020 оны 10 сарын 28

Ендон бол буурал болтлоо хунд уйлдвэрт ажиллаж эруул мэндээ золиосолсон Мэргэжлийн уурхайчин , энэ Хар залуу бол шантааж хийж дэд сайд гэдэг Ахадсан суудалд сууж амташсан орчин цагийн Тугжил. Ялгаа нь энэ .Одоо энэ сайдыг зайлуулж бас Нэг Албан тушаалд Санаархаж буй бололтой Одоо болно , бид тэнэг биш Чи бол дээд зиндааны амьтан биш хутган уймуулэгч Тугжил.

1  |  0
1(119.40.103.6) 2020 оны 10 сарын 27

Дотоод журам нэрээр халхавч хийж завшдаг нэг жишээ энэ л дээ

0  |  0
Уншигч(66.181.190.11) 2020 оны 10 сарын 27

Зоригтой байгаарай иймжрхүү шуналт нөхдөөс салах цаг болсон

0  |  1
Цогоог дөэмжиж байна(66.181.188.64) 2020 оны 10 сарын 27

Шилэн Цогоодоо баярлалаа.Бусдад үлгэр жишээ болго Ёндон ажлаа өг.Бид ийм зүйлыг бага гэхгүйгээр арга хэмжээ авбал шудрага ёс бидэнд байна нам цэвэрших үндэс болно.

0  |  1
Огцоруул(66.181.186.145) 2020 оны 10 сарын 27

Сайдын албан тушаалд огт бэлтгэгдээгүй ХХААХҮ-ийн сайданцар Мэндсайхан гэгч бас нэг хулгайч пээдгэр нөхөр байгаа шүү, сайн шалгах хэрэгтэй.

1  |  0
Unshigch(178.196.228.37) 2020 оны 10 сарын 26

Munharsan mankuur booluud doromjluulj baihdaa taarsan, bolovson uls ornuudad iimerhyy ulaan luivarchid Bol gazar deeree ogtsorch, zarim ni byyr ard olnoos icheed amia horlodog.\nMongold Bol aluurchid hulgaichid luivarchid deeremchid mongoliig tasraltgyi huvaaj husaj hulgailsaar 30 Jil bolloo\nMankuur booluud tag duugai, huvalzuudiin bogs dolooj guilgaar amidrahchaa bolno

0  |  0
Зочин(202.126.89.228) 2020 оны 10 сарын 26

Одоо энэ Цог гэрэл яасан ч хэцүү хүнсэндээ

0  |  0
Зочин(103.57.93.27) 2020 оны 10 сарын 26

Хүүе. Шилэн золиг чи байгаа юм уу. Чамайг санасан гэж. хэ хэ хэ

0  |  0
Zochin(202.126.89.235) 2020 оны 10 сарын 26

Tsogoo ajlaa sain hiijee

1  |  0
зочин(202.131.245.69) 2020 оны 10 сарын 26

хуулийн хүрээнд батлагдсан журмын дагуу ийм эрх эдлэх боломжтой бол болно шүү дээ. Харин төрийн өмчийн, төсвийн санхүүжилттэй байгууллагуудад нэг жигд яг адил үйлчлэх шагнал урамшуулал, цалин хөлсний журмыг боловсруулж мөрдөх нь зайлшгүй болж байгааг Цогтгэрэл нэг талаас хөндөж байна. Огт ийм урамшуулал авдаггүй маш олон төрийн захиргааны байгууллагууд бий. төрийн бүх албаны цалин хөлсний хэмжээг нэг жигд болгон нэмэгдүүлж, буруу эрх мэдэлтэнд олз болдог зэрэг дэв, ажил хавсарсан гэх мэтмөнгөн урамшуулал гэх мэтийг цэгцлэх хэрэгтэй байна.

0  |  1
Top