Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газрын нэрийг ашиглан “Виз гаргана”, “Албадан гаргахаас чөлөөлнө”, “Давуу байдал олгоно” гэх зэргээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл цөөнгүй гарч байна.
Тухайлбал, тус байгууллагаас 2019 онд чөлөөлөгдсөн иргэн Т, одоо ажиллаж буй ажилтан Б нар нь гадаадын иргэнд давуу байдал олгохоор үгсэн тохиролцсон нь мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл бөгөөд тэдний үйлдлийг дотоод хяналт, шалгалтаар тогтоогоод байна.
Иймд, Монгол Улсад албан болон хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөж, энэ мэт худал мэдээлэлд автахгүй байж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.
Сануулахад, аливаа байгууллагын албан хаагчидтай холбоотой авлига, албан тушаалын зөрчлийн талаарх мэдээллийг 7013-3444 дугаарын утсанд мэдээлж болох юм
Сэтгэгдэл ( 1 )
ene toriin alband er ni gemt heregtei uildel hiihgui hyn gej baidag uu ? zavaan amtad ve,,....il barigdahgui baigaa bolohoos eroosoo l gemt heregee hiih gej toriin alband ordog hymyysiig nasaar ni toriin alband ajillahiig horih heregtei shdee .....