Хүүхдийн мөнгө олгохыг зогсооход хүүхдүүд бус харин үр хүүхдээ тэжээх хариуцлага хүлээсэн эцэг, эхчүүд уйлж мэднэ.
Төр ажлын байр бий болгохоос зайлсхийн халамжийн бодлогоо жилээс жилд тэлж ирсэн учраас монголчууд хүүхдийн мөнгө тэргүүтэй халамжид ингэтлээ дассан хэрэг. Эрүүл саруул, ид хөдөлмөрийн насны залуус хүүхдийн мөнгөгүй бол амьдарч чадахгүй хэмжээнд дорд ортлоо халамжид дассан нь улстөрчдөд бол олз. Ер нь л хүүхдийнхээ мөнгийг захиран зарцуулдаг сонгуулийн насныхан төрөөс ийм шийдвэр гаргахад гол дэмжлэг үзүүлж байгаа. Халамж ийм замаар хавтгайрдаг. Түүнээс биш “Монголын төр хүүхдүүдээ ялгаварлахгүй”, “Хүүхдийн мөнгө хүн ам өсгөнө” мэтийн шалтгууд бол ажилгүй иргэдийнхээ нүдийг хуурч, чихийг баясгах төдий тайлбар. Гэтэл бодит байдал дээр халамж улсынхаа эдийн засгийг унагаах хүртэл хавтгайрсан шүү дээ.
Ганцхан жишээ татахад, Монгол Улсын ирэх онд 850 гаруй тэрбум төгрөгийг 1.2 хүүхдэд халамж хэлбэрээр тараана. Засгийн газар энэ хэмжээний мөнгөөр гадаадаас авсан бондуудаасаа аль нэгийг нь төлж болно. Бүр эсвэл олон зуун ажлын бүрдүүлэх төслүүдээ санхүүжүүлэх боломж бий. Харин өнөөгийн эрх баригчид гадаад өрөө дундлах бус хүүхдийн мөнгийг нэмэх замаар олон нийтээс оноо авах замыг илүүд үзсэн. Халамжийг ингэж хавтгайруулсан.
Саяхан УИХ-ын Байнгын хорооны хурал дээр монголчуудын 60 хувь ямар нэг байдлаар халамжаас хараат болсон гэж хэлэлцэгдэнэ лээ. Бүр тодруулбал, Монголын төр яг өнөөдрийн байдлаар 72 төрлийн халамжийн хөтөлбөр хэрэжүүлдэг. Халамжийн тэтгэвэр 62 мянга хүн, нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянган хүн, онцгой тохиолдолд амжиргааг дэмжих тусламж 53 мянган хүн, ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянган хүн, жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянган хүн, эхийн одонгийн тусламж 22.3 мянган хүн, алдар цолтой ахмадууд дөрвөн мянга, хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн авдаг. Дээр нь өнгөрсөн онд 100 мянган төгрөг болгож нэмсэн хүүхдийн мөнгийг сар бүр 1.2 сая хүүхэд авдаг талаар салбарын сайд хэлсэн нь бий. Иймээс Монголын төр халамжийн бүгд найрамдах улс байгуулсан гэж дүгнэгдэхэд хүрсэн юм. Дээрх халамжуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эхээ алдсан хүүхдэд олгодог тэтгэмж тэргүүтэй зайлшгүй төсөвлөх шаардлагатай мөнгөн дэмжлэгүүд бий. Гэхдээ хүүхдийн мөнгө гэх мэтийн өнөөдөр нэн шаардлагагүй санхүүжилтийн талаар төрийн бодлого тодорхойлогчид ирээдүйгээ бодсон шийдвэр гаргах цаг болсон. Хүүхдийн мөнгийг ирэх оны долдугаар сарыг хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоно гэж тооцвол, нийтдээ 850 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь 2019 оныхоос дөрөв дахин өссөн дүн бөгөөд Монгол Улс 2019 онд нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд тэтгэмж олгохоор 218 тэрбум төгрөг зарцуулж байсан. Ингэхдээ зорилтот бүлгийн өрхийн хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох бодлого баримталж байлаа. Тэгвэл шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ оныг дуустал 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү 20 мянган төгрөгөөр эхэлж байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь цар тахлаас үүдэлтэй хямралыг зөөллөхөд нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Гэвч энэ шийдвэрийг улс төрийн хүрээнийхэн УИХ-ын сонгууль урьтсан шийдвэр гэж дүгнэсэн юм.
Харин өнөөдрийн нөхцөл байдалд бол улсын төсөв түүхэн байгаагүй алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгаа. Өнөөдрийнхөөс ч дор эдийн засгийн нөхцөл байдалд Олон улсын валютын сангийнхан орж ирээд хавтгайрсан халамжаа танахыг санал болгож байсныг ч санах хэрэгтэй. Товчхондоо, хүүхдийн мөнгө дээр өнөөдөр л төр төмөр нүүрээ гаргах цаг ирж. Хавтгайрсан халамж нь сүүлдээ хулгай болж хувирсан. Нас барсан огт байхгүй хүмүүсийн нэр дээр хүртэл мөнгө цохон авдаг явдал цөөнгүй илэрсэн. Сонгуулийн үеэр бүхэл бүтэн халамжийн мөнгөөр амьдардаг сонгогчдын сүлжээ хүртэл бий болсон зэрэг муу үр дагавар олон гараг боллоо. Нөгөө талдаа Монголын төр өөрөө гадаадын донор орнуудын дэмжлэггүйгээр амьдрах чадваргүй байгаа. Зээлээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьдаг, зээлээр зам, гүүр тавьдаг байдалтай явж ирсэн. Бүр сүүлдээ төсвийн цоорхойгоо гаднын дэмжлэгээр нөхөж байгаа. Хүүхэд хамгаалах асуудлаа хүртэл гаднын донорын хөрөнгө оруулалтаар шийдэж байна. Дөнгөж өчигдөр л гэхэд 15 тэрбум төгрөгийн тусламжийн Америкийн талаас Монголын хүүхдүүдийг хамгаалах бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ мэт гадаадын зээл, тусламж манай төсөвт тодорхой байр суурь эзэлдэг. Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар 1.4 их наяд гаруй төгрөгийг гадаадын зээл тусламжаар авч хэрэглэх тооцоо байгаа. Үүнийг улсын төсөв дэх гадаад улс орнууд болон олон улсын байгууллагуудын дэмжлэг гэж тайлбарладаг. Ингэж баялаг бүтээгчдийнхээ олсон дээр гадаадын зээл тусламжийг нэмбэл монголчууд яах ч аргагүй хос түрийвчтэй халамжаар амьдардаг ард түмэн болж таардаг. Төр халамжийн бодлогоо хөдөлмөрийн бодлогоор солихгүй бол энэ байдал цаашид улам дордоно. Халамж тэлнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Tgej l ulsin tosow dampurah gd bgan bl oorsdoo idej uudgaan blildoo tanil tal hamaatandaa naad tosol nertei mongo ugaadag zuileen oghoon boli oorsdiigoo yj tansaglj idej uuj bgag harahgui bj ard irgedee goochilj bh ym ene ta narin hiideg ajil ymuu unheer halamj huuhdin mongoor amidarch bga ajil hiih blomjgui hiisnen ch tsalin ni haa ch hurehgui ailuud zondoo bga bid huwin hewshild ajilj zugeer zarts hj bga ygaad ard tumniihee toloo gd harj blohguu bgan ta narin neg udaa hoolond ordog mongo 1omodnii chini mongoor 1sar amidartsaag bn
Энэ МӨНГӨНИЙ ЗОРИУЛАЛТ НЬ ХҮҮХДЭД ХУРИМТЛАЛ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГООР САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГООД БАЙГАА ҮҮНИЙГЭЭ ТӨР ӨӨРӨӨ ХҮҮХДҮҮДИЙН НЭР ДЭЭР ДАНС НЭЭЛГЭЭД ТҮҮНД НЬ ШУУД ШИЛЖҮҮЛЭЭД ХҮҮХЭД 18 НАС ХҮРМЭГЦЭЭ ӨӨРӨӨ ЗАХИРАН ЗАРЦУУЛАЖ БАЙХ ПРОЦЕССИЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ТҮҮНЭЭС БИШ ЭЭЖИЙН ДАНСАНД Л ХИЙНЭ ГЭЭД НӨГӨӨ ЭЭЖ НЬ АРХИЧИН ЭСХҮЛ ХҮҮХДҮҮДЭЭ ХЭН НЭГЭНД НЬ ОРХИОД ЯВЧИХСАН ИЙМ ТОХИОЛДОЛ МАШ ОЛОН БАЙГАА ТИЙМЭЭС ПРОЦЕСЫГ НЬ ШИНЭЧИЛЭЭД ШУУД ХҮҮХДҮҮДИЙН НЭР ДЭЭР ДАНС НЭЭЖ 18 НАС ХҮРЭХЭЭРЭЭ ӨӨРӨӨ ХҮЛЭЭН АВАХ ЭРХТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ,ЯДАЖ ХУРИМТЛАГДСАН МӨНГӨНИЙ ХҮҮГЭЭР НЬ ТӨР БАС НЭГ САН БОСГОЧИХОЖ БОЛНО ШҮ
hvvhdiin gsn yum bolgoniig hasah gh yum.uursduu heden terbumaarni ideed zgr gardag bj..hvvhdee togluulah.salhiluulj suuh ch gazar alga..tseterlegt hvrtel sugalaatai
ene huuhdiin mungu uguh uguhgui gej yarihiin orond busad halamjuudiig yarih heregtei.huuhdiin mungiig hurteh yostoi irged l hurtej bgaa.harin busad halamjuudiig hartsgaa..hurteh yostoi irged ni bish tanil tal,hudal huuramch,luivaraar ikh hemjeenii mungu ursaj bna.uund yalanguya emnelegtei holbootoi tetgemjuud,yaduu urhud olgodog tetgemjuud,undur nastanguudad olgodog tetgemjuudiig shalga hyana.ene tetgemjuud bygd tanil tal, ar uvriin haalga, hahuuliar olgogdoj bgaa.mongoliin urs(ERUUL,AZ JARGALTAI)olon baikh boltugai.3 garan saya hyn amtai ulsiin naylh ursees yhsenii chini mungu haramlah
хүүхдийн мөнгөөр хүүхдүүдэд зориулсан бүтээн байгуулалт хийгээч.Бид тийм баян улс мөн үү!Энэ асуудлаа цэгцлэх ёстой 20000 өг .
Энэ үнэн.Нам нэр хүндээ өсгөхийн тулд ийм зүйл хийсэн нь ч үнэн.Магадгүй зарим хүмүүст МАН сонгогдвол 1 сая төгрөг өгөх гэнэлээ гэсэн месссежинд этгээд санал өгсөн байхыг үгүйсгэх аргагүй.Мөнгөө хийх газаргүй сандарч байгаа баячууд хүүхдийн мөнгө авах боломжтой,зарим нь ч ичихгүй авч байна.Намуудын шөргөлцөөнөөс болж имй асуудал үүссэн.Одоо өгдөгт нь ахиухан өгөөд боломжтойг нь орхих хэрэгтэй.Тэгвэл тэр боломжтойд хэн багтах вэ гэдэгт маш ухаалаг сонголт хэрэгтэй шүү.Архи уудаг ажил хийдэггүй ядуу гэр бүлийг архичин гэдгээр нь хүүхдийн мөнгөнөөс хасахаар тэр гэмгүй хүүхэд бүр хохироно.Тиймэ.э
Etseg eh hureh erhgui hadgalamj neeh heregtei,zuvhun surgaltand surguulin erhlegchiin garin usegeer zuvshuurul avah mungu avah erhtei,tur ch gesen huuhduuded etseg eh ni baih yostoi
Хүүхдийн мөнгө хэрэгтэй, гэхдээ хүүхдийн мөнгөө аваад ажил хийхгүй архидаж гарын шүүсээ эргээд хүүхдэд гаргаж байгаа нь дийлэнхи, хүүхдийн мөнгө бол тухайн хүүхдэд зориулах ёстой л болохоос биш эцэг эхийг нь ажил хийхээс залхуурч архид гэж өгч байгаа мөнгө биш!!! Хүүхдийн мөнгийг бэлэн бусаар жишээ нь, хувцас авах талон хэлбэрээр өгч болно, хоол хүнс, дугуйлан, курсд суралцах хэлбэрээр ч юм уу, тэгээд ч МУн насанд хүрсэн иргэн бүр хөдөлмөрлөх ёстой, хөдөлмөрлөж байгаа эцэг эхийн хүүхдүүдийг курс дугуйлан, цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах ч юм уу, яг тухайн хүүхдэд хэрэгтэй хэлбэрээр зарцуул
Идэж ууж хулгайлж хумсалж, унац ашиг эн тэр гаргахад тѳмѳр нүүр харуулъя гэж ярихын оронд . Ямар лалар муу дебилүүд вэ ? халамж ч гэх шиг. 300 Тэрбумаар нь идсэн хулгайлсан ундармаагаа халамжлахдаа сайн тэ , та нар ? 30тэрбум $- н ѳрѳнд оруулсан лаларуудаа халамжлахдаа сайн тэ , та нар? Хавтгайдаа архи уугаад үрээд хаячихдаг гэж бодож байна уу та нар? Хуц муусайн лалрууд аа хүүхдийн мѳнгѳ бол халамж биш тѳр ѳгѳх ёстой мѳнгѳ! Эргүү ацнууд минь тэнэг дебил мунхаг чинь хэтэрлээ шүү! Ойрд байнга чулуу тоосго буу шийдэм бодогдох боллоо. Аятайхан байгаа дээрээ ард түмэнтэйгээ ая эвээ ололцоорой.
Хүүхдийн мөнгө рү илүү хараад яахав.хүүхдийн мөнгө эцэг эхчүүдэд том дэмжлэг болж бгаа.хэрэгтэй зөв шийдэл.өөр юмаа танахаа бод өөрсдөө тансаглачихаад.хүүхдийн мөнгөөр хүхдийнхээ хэрэгцээнд зориулж бгаа хүмүүс зөндөө.
Саяхан японоос тосвийн дэмжлэг узуулэх болсон гэж зарласан Тэнд коронагийн уед хун амд тухайлбал хуухддэд олгох тусламж гэж тусгайлан заасан шуу Мягмардорж хуухэдгуй юу. асуудлаа ойлгохгуй байна Тор хуухдийн монгонд биш дарга нарын халамжинд томор нуурээ харуулах хэрэгтэй